"Инээдтэй биш гэж үү? 'Half~Life 2' байгаагүйсэн бол Steam оршихгүй байх байлаа, харин одоо Steam~с болоод 'Half~Life 3' оршин тогтнохоо больж байна ..." /u/illram
Өнгөрсөн долоо хоногт видео тоглоомын ертөнцөд түүхэн гэж болохуйц үйл явдал болж өнгөрлөө. Учир нь VALVe~ын экс ажилтан, 'Half~Life' цувралын ахлах зохиолч асан Марк Лэйдлав 'Half~Life 2: Episode 3' тоглоомын зохиолыг онлайнд цацсан юм. Ноён Лэйдлаваас өөр уг тоглоомыг хийхийг хамгийн их хүсч байсан хүн байсан гэдэгт би л лав эргэлздэг. Шуудхан хэлэхэд, 'Half~Life' цувралд бид баяртай гэж хэлэх цаг нэгэнт иржээ ...
Ингээд Лэйдлавын бичсэнг бүрэн эхээр нь орчуулан оруулж байна. Энд тэрбээр тун сонирхолтой бичиглэлийн хэлбэрийг сонгосон байна. Яг л тоглоомын баатар Гордон Фрийманы зүгээс тоглогч бидэнд хандаж, 4 дэх ханыг нэвтлэн бичсэн юм шиг л. Мөн би захидлын төгсгөлийн хэдэн өгүүлбэрийг зориуд цэнхэр өнгөөр тодруулсан байгаа. Учир нь тэдгээр мөрүүд нь Гордоны биш Ноён Марк Лэйдлавын өөрийнх нь хэлэхийг хүссэн үгс байсан гэдэгт 100% итгэлтэй байна. Баярлалаа, Марк!
Хүндэт Тоглогч танаа,
Энэхүү захидал таныг олж очно гэдэгт найдая. Та бүгдийн зэмлэлийг би альхэдийнэ сонссон, "Гордон Фрийман, бид чамаас хэл сураг сонсолгүй их удлаа!". Хэрэв шалтаг тоочихыг минь зөвшөөрвөл, надад үнэндээ хэд хэдэн шалтгаан бий билээ, тэдний хамгийн том нь гэхэд л миний ертөнцөд оршиж байсантай минь холбоотой. Та бүгдтэй холбоо тогтоож чадахгүй байсан учир нь гэвэл энэ. Гэхдээ, энэ бол 18 сарын өмнөхийг хүртэлх хэрэг байлаа, тэр үед миний нөхцөл байдалд шийдвэрлэх өөрчлөлт гарсны улмаас би энэ эрэг рүү дахин хуваарилагдсан юм. Түүнээс хойш, өнгөрөгч жилүүдийн тухайд, мөн тэдгээр жилүүдэд яагаад чимээгүй байх болсон талаараа хэрхэн тайлбарлавал зохих талаар эргэцүүлэн бодох боломж олдсон юм. Юун түрүүнд, таныг удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчиж байна. Ингээд, миний өмнөх захидалд (Episode 2) дүрслэгдсэнээс хойшхи үйл явдлуудын талаарх тайлбарыг одоо хийе (Тун товч бөгөөд тодорхой байдлаар.).
Та бүгдийн санаж байгаачлан, миний өмнөх захидлын төгсгөлд бид бүгдийг гүн цочролд оруулсан Эли Венсийн үхлийн талаар энэхүү захидлаа эхлүүлж байна. Уг эмгэнэлт явдлын дараагаар, Судалгааны болон Босогчдын багийнхан яахаа мэдэхээ больцгоосон юм. Тэд цочролд орсны улмаас тэдний төлөвлөгөө цаашид хэрхэн хумигдаж болохыг, түүнчлэн анх зорьж байсан шигээ өөрсдийн үйл хэргийг цааш үргэлжлүүлж чадах эсэхийг хэлж чадахааргүй нөхцөл байдалтай тулгарцгаасан. Харин Элиг оршуулсныхаа дараагаар л сая нэг бид дахин хөл дээрээ босч, өөр хоорондоо нэгдэн нийлэх чадал, тэнхээтэй болцгоосон юм. Энэ бол түүний охин, адайр ааштай Алекс Венсийн санаачлага байлаа, тэр аавынхаа хүслийг гүйцээх хэрэгтэй хэмээн биднийг ятгаж чадсан. Элигийн хамтрагч, Доктор Жудить Моссманы дамжуулсан Арктикын бүсийн координатууд бидний гарт байсан ба энэ нь алдагдсан судалгааны хөлөг онгоц болох Боръяалисын байршлыг бидэнд тодорхойлж өгнө гэдэгт итгэцгээж байв. Элигийн хувьд, Боръяалисыг Комбайны гарт алдсанаас устгасан нь дээр хэмээн үзэж байсан бөгөөд харин багийн зарим гишүүд үүнтэй нь санал нэгдсэнгүй. Тэд бодохдоо, хувьсгалыг амжилтанд хүргэх ямар нэгэн нууц Боръяалисын дотор хадгалагдаж байгаа гэдэгт итгэцгээж байлаа. Үнэндээ бидэнд хөлгийг олох хүртэл маргалдаад байх нь утгагүй хэрэг байв. Доктор Венсийг оршуулах ёслолыг дуусгасны дараахан Алекс бид хоёр нисдэг тэргэнд суугаад, ихэвчлэн дайчдаас бүрдсэн тусдаа тээврийн хэрэгсэл бүхий туслах багийнхны хамтаар Арктикыг зорьцгоосон.
Чухам юу бидний нисдэг тэргийг унагаасныг одоог хүртэл мэддэггүй. Түүнчлэн, ослын дараах цасан шуурган дунд, хөлдүү талыг хөндлөн гулд туулсан хэдэн цагийг бүдэг бадаг л санадаг. Харин миний тод санаж байгаа дараагийн зүйл гэвэл бид Доктор Моссманы бидэнд өгсөнд координатын дагуу Боръяалисыг олно хэмээн найдаж байсан эцсийн цэгтээ хүрсэн явдал байлаа. Оронд нь бидний олсон зүйл бол Комбайны ёрын технологи нэвт шингэсэн, цэргийн бэхлэлт газар байсан юм. Мөн түүнийг хүрээлээд томоохон хэмжээний мөсөн талбай байж таарсан. Бэхлэлт рүү нууцаар нэвтрэх үедээ бид дэс дараалсан, тодорхой зүй тогтол бүхий хачирхалтай туйлын туяаны үзэгдэлтэй нүүр тулсан нь яг л сарнин нийлж буй том хэмжээний холограф дүрстэй адил байсан. Эхэндээ энэхүү ер бусын үзэгдэл нь Комбайны нүсэр том линзний системээс үүдэлтэй эффект шиг санагдсан ч Алекс бид хоёрын харж зогссон зүйл бол Комбайны төхөөрөмжнүүдийн хараанаас нэг мултарч, нэг эргэн орж байсан Боръяалис судалгааны хөлөг онгоц өөрийн биеэр байсныг анзаарсан юм! Харийнхан хөлгийг материаллаг болох үед нь авч судлахын тулд өөрсдийн баазыг тэнд байгуулсан байлаа. Харин Доктор Моссманы илгээсэн координатууд нь хөлгийн байршлыг биш, оронд нь түүний ирнэ хэмээн таамаглагдаж байсан газрыг зааж байсан. Хөлөг онгоц бодит ертөнцөөс нэг гарч, нэг орох замаар хэлбэлзэж байсан бөгөөд пульс нь аажим аажмаар саарч байв. Гэвч нэг мөсөн физик байдалд шилжих эсэх нь, шилжсэн ч удаан оршин тогтнох зэрэг нь эргэлзээтэй байлаа. Тийм учраас бидэнд хөлгийг бүрэн физик байдалд шилжмэгц нь хөлгийн тавцан руу үсэрч гарахаас өөр сонголт байсангүй.
Энэ үед бид дайсны цэргүүдтэй тулгарч, тэдэнд олзлогдсон юм, түр хугацаагаар. Харин бидний эхэндээ айж байсанчлан энэ Комбайны цэргүүд байсангүй, харин эртний өстөн, хоёр нүүрт, башир этгээд Доктор Валлас Бриний хамсаатнууд байж таарсан. Тэр үхээгүй байлаа! Комбайнчууд түүний физик биеийг үхэхээс өмнөх үеийн оюун ухааных нь хувилбар бүхий хуулбарыг авч, аварга том залхагийг санагдуулам биологийн биет рүү шилжүүлсэн нь энэ байв! Бринграб, хэдийгээр Комбайны шатлан захирах захиргаанд багагүй эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон ч надаас эмээж, сэтгэл нь түгшиж байгаа нь илт байв. Валлас өөрийнхөө өмнөх амьдралд, оригналь Доктор Бринийг хэрхэн үхснийг мэдээгүй ч үүнд намайг буруутай гэдгийг тэр мэдэж байсан юм. Тэгээд уг аварга залхаг бидэнтэй тулалдаж эхэлсэн. Тулалдаан удаан үргэлжилсэнгүй, удалгүй тэр өөрийгөө бидний өмнө наминчилсан юм, хэрхэн Комбайны дор хоригдол болон амьдарч байсан тухайгаа тэр ярьсан (Их удаан ярьсан.). Мөн түүнд одоогийнх нь энэхүү өрөвдмөөр амьдрал огт таалагдахгүй байгааг бидэнд хэлж, өөрийнх нь амийг авахыг биднээс хүссэн. Алекс түүнд хурдан үхэл оноох нь тохиромжгүй зүйл хэмээн үзсэн, харин миний хувьд, би түүнийг бага зэрэг өрөвдөж байлаа. Түүнийг зүйл дуусгахаас өмнө, Алексын харцнаас далдуур, би энэхүү залхгийн өрөвдөлтэй оршин тогтнолыг дуусгавар болгох ямар нэгэн зүйлийг хийж болох л байсан.
Биднийг Доктор Бринд баригдсан газраас холгүйхэн бид Жудить Моссманыг Комбайны байцаалтын өрөөнд хоригдож байхыг нь олсон. Яг л төсөөлж байсан шиг Жудить, Алекс хоёрын дунд байдал хурцадсан. Алекс аавынхаа үхэлд Жудитийг буруутгаж байлаа ... харин Элигийн үхлийн талаарх мэдээг Жудить анх удаагаа сонссон бөгөөд сэтгэл нь туйлын ихээр тавгүйрхсэн. Жудитийн хувьд өөрийгөө давхар туршуул хийж байсан тухайгаа, мөн хэдийгээр нөхдийнхөө дунд урвагч хэмээн цоллуулах эрсдэлтэй нүүр тулгарахаа мэдэж байсан ч гэсэн Элигийн хүсэлтээр энэхүү ажлыг хийж байсан тухайгаа Алекст ятгахыг хичээсэн. Би түүнд итгэсэн, гэвч Алекс үүнд нь үнэмшсэнгүй. Гэхдээ, прагматик өнцгөөс харах юм бол, бид Доктор Моссманд бүхий л найдлагаа тавьж байсан юм, Боръяалисын координатуудаас эхлээд л хөлгийг материалжуулахад шаардлагатай резонанс түлхүүрнүүд бүгд түүний мэдэлд байлаа.
Бид дайсны цэргүүдтэй нүүр тулж, Комбайны судалгааны постыг хамгаалж байх хооронд Доктор Моссман Боръяалисыг когерент болгон тогтворжуулахад (түр хугацаанд) шаардлагатай хэлбэлзлийг тохируулж байлаа. Ингээд бидэнд богинохон ч гэлээ боломж гарч ирэхэд, хөлгийн тавцан дээр үсрэн гарсан ба Комбайны олон тооны төлөөлөгчид бидний чанх ард хоцорцгоосон юм. Удалгүй хөлгийн тогтвортой байдал алдагдаж, эргээд хэлбэлзэж эхлэв. Энэ үед бидэн дээр нэмэлт хүч дэндүү оройтож ирсэн бөгөөд биднийг ертөнц хооронд шилжиж эхлэх үед тэд Комбайны цэргүүдтэй тулалдсаар үлдсэн юм.
Дараа нь бидэнд тохиолдсон зүйлсийг тайлбарлахад их хэцүү. Алекс Венс, Доктор Моссман бид гурав хөлгийн удирдлагыг ~ түүний хүчний эх үүсгүүрийг, хяналтын өрөөг, жолоодлогын төвийг хайж эхэлсэн. Хөлгийн түүх тийм ч дардан байсангүй. Олон жилийн өмнө, Комбайны дайралтаас өмнөхөн, хуучин судалгааны багийн гишүүд Мичиган дахь Аперчур Шинжлэх Ухааны Судалгааны Төвд байрлах хуурай газарт газардагч хөлгийн цооногт ажиллаж байхдаа тэнд Bootstrap хэмээн нэрлэсэн төхөөрөмжөө угсарсан юм. Хэрэв энэ зүйл төлөвлөсөн ёсоор ажиллаж гэмээнэ хөлгийн эргэн тойронд хангалттай хэмжээний орон зай/талбайг үүсгэж чадна. Харин энэхүү талбайн тусламжтайгаар сонгосон дурын газар руугаа орон зайг үл харгалзан агшин зуурт шилжих боломжтой! Мөн үүнд оролт болон гаралтын порталууд, аль эсвэл өөр бусад ямар ч төхөөрөмж шаардагдахгүй. Харамсалтай нь уг төхөөрөмж нь нэг ч удаа туршилтанд орж үзээгүй юм. Комбайны арми дэлхий рүү довтолж, Долоон Цагийн Дайныг дэгдээж байх үест харийнхан бидний хамгийн чухал хэрэгцээтэй судалгааны төвүүдийг мэдэлдээ авч эхэлсэн. Боръяалисын гишүүд, хөлгийг Комбайны гарт оруулахыг хүсээгүй нь лавтай, цөхөрсөн тэд арга буюу эцсийн аргыг хэрэглэцгээсэн юм. Тэд талбайг идэвхижүүлж, Боръяалисыг өөрсдийнхөө олсон, байж болох хамгийн алслагдсан цэг болох Арктик руу залсан билээ. Харин тэд Bootstrap төхөөрөмжийг орон зайнаас гадна цаг хугацаагаар аялах боломж олгодгийг мэдээгүй байсан юм. Гэвч тэр нэг цагт, нэг байршилд харъяалагдсангүй. Идэвхижиж эхэлсэн цагаасаа л эхлээд Боръяалис цаг хугацаа болон орон зайд тэлсэн бөгөөд Долоон Цагийн Дайны үеийн бараг л мартагдах дөхсөн Хурон Нуур болон орчин цагийн Арктик хоёрын дунд гацаж орхижээ. Тэгээд нааш цааш яг л сунасан резинэн тууз шиг л цовхорч эхэлжээ. Гэхдээ цагийн аясаар эрчим нь багасч, байрандаа тэр очих болно, чичирхийлэн хөдлөх гитарын утас дагуу байрласан гармоник цэгүүдийн адил. Харин бид тэдгээр гармоник цэгүүдийн нэгэн дээр нь газардсан юм, гэвч бидний утас урагш бас хойш цаг болоод орон зайн дагуу хэлбэлзэж эхэлсэн ба бид удалгүй бүх л зүг рүү татагдаж эхэллээ.
Цаг хугацааны учрыг олоход улам илүү төвөгтэй болж ирлээ. Телепорт хийх мөчид бид Аперчур Шинжлэх Ухааны төвийн боомтыг гүүрэн дээрээс харцгаав, энэ үед Комбайны хүчнүүд газраас, агаараас, мөн далайгаас довтолж байсан юм. Удалгүй бид Арктикын өргөн талыг олж үзсэн ба бидний нөхөд тэнд Боръяалисыг хамгаалахаар тулалдаж байлаа. Мөн нэмээд, бид бусад ертөнцүүдийг зэрвэсхэн хараад амжсан, ирээдүйн, аль эсвэл өнгөрсөн цагийн. Биднийх шиг бусад ертөнцүүд рүү довтлохоор бэлтгэгдсэн Комбайны төв баазуудын нэгийг харсан гэдэгтээ Алекс итгэлтэй байв. Энэ хооронд бид хөлөг дээр газардсан Комбайны хүчнийхний эсрэг хүч тэнцвэргүй тулалдааныг хийж, тэднээс зугатацгааж байлаа. Бид өөрсдийн нөхцөл байдлыг ойлгоход бэрхшээлтэй болж ирэв, сонголт хийх боломж бидэнд гарсангүй. Гэтэл Боръяалисын хувь тавилан бидний гарт байдаг. Бид түүнийг Арктикын гүн рүү зөөвөрлөж, өөрсдийн эрдэмтдэд түүнийг судлах боломжийг олгох уу? Аль эсвэл түүнийг өөрсдийн гараар үгүй хийх нь дээр үү? Цаг хугацааны хаалттай цагираг бүхий парадокст хөлөгтэйгээ хамт явж орсон бидний хувьд бодол санаагаа хянах нь үнэндээ боломжгүй хэрэг байв. Хөлөг маань тэнд яг л хөөсөн бөмбөлөг шиг л дэнжигнэж байсан юм. Энэ үед би өөрийгөө солиорч эхлэх нь л гэж бодсон, би гэлтгүй бид бүгдээрээ өөрсдийнхөө тоо томшгүй олон хувилбаруудтай таарч байлаа! Товчхондоо бол хөлөг хагас хий үзэгдлийн аялал, мөн хагас хар дарсан зүүдний аймшгийн байшин бүхий паркын тоглоом шиг л байсан.
Эцэст нь бидэнд сонголт хийх боломж олдлоо. Жудить Моссман Боръяалисыг аварч үлдээд, босогчдын гарт өгч, өөрсдийн эрдэмтдэд түүнийг судалж, хүчийг нь хуулбарлах боломжийг олгох хэрэгтэй хэмээн маргаж байсан ба түүний хэлсэн үгс нь үндэслэлтэй байлаа. Харин Алекс аавынхаа захиасыг биелүүлж, хөлгийг устгах болно гэж амалснаа надад сануулав. Тэр Боръяалисыг өөрийгөө устгах тохиргоон дээр нь тавиад, Комбайны хүчний гол төвлөрөл рүү нь түүнийг нисгэх төлөвлөгөөтэй байсан юм. Жудить, Алекс хоёр удалгүй маргаж эхэллээ. Жудить Алексыг дийлж, Боръяалисыг мөсөн дээр газардуулахаар шийдэж, Bootstrap төхөөрөмжийг унтраахдаа бэлтгэж эхлэв. Удалгүй буун дууны хамтаар Жудитийн амьгүй болсон цогцос газарт нэвсийн уналаа! Алекс бидний өмнөөс шийдвэр гаргажээ, аль эсвэл түүний гарт байсан нь зэвсэг нь. Доктор Моссманыг үхсний дараагаар бид аюултай даалгаварт гарахад бэлтгэлээ. Алекс бид хоёр Боръяалисыг зэвсэглэж эхэлсэн ба удалгүй цаг хугацаагаар аялагч тэсрэх бөмбөг бэлэн болох нь тэр. Тэгээд бид түүнийг Комбайны удирдлагын төв рүү залж эхэллээ!
Энэ мөчид, одоо хоолойг нь сонсоод таны нэгэнт гайхахаа больсон нэгэн нууцлаг дүр төрх тодрон гарч ирсэн нь Ж~Мен байв. Энэ удаад тэр надад биш, Алекс Венст үзэгдсэн нь хачирхалтай. Алекс бага байхаасаа хойш сургуулийнхаа нууцлаг эрхлэгчийг хараагүй явсан байна, гэвч тэр түүнийг дорхноо танив. "Надтай хамт яваач, бидэнд очих ёстой газар, мөн хийх ёстой зүйлс байна," гэж Ж~Менийг хэлэхэд, Алекс үг дуугүй хүлээн зөвшөөрлөө. Тэр удалгүй хачирхалтай буурал хүнийг дагасаар Боръяалисын тавцангаас, бодит ертөнцөөс холдон одсон юм. Миний хувьд, надад ямар ч сонголт байсангүй, дэмий л харж зогсохоос өөр юуг ч хийж чадсангүй. Би ганцаараа үлдсэн байлаа, тэгээд зэвсэг болон хувирсан судалгааны хөлөг онгоцыг Комбайны ертөнцийн гол зүрх рүү нь залж явлаа. Энэ үед хурц гэрэл гарав. Би гайхалтайгаар гэрэлтэх Дайсоны бөмбөрцөгийг олж үзэв. Комбайны хүчин чадлын сүр жавхлан, мөн өөрсдийн маань арчаагүй сул дорой байдал, бүгд хоёр нүдний маань өмнө зурсхийн харагдаж байв. Тийм ээ, би бүгдийг харсан. Боръяалис, бидний хамгийн хүчирхэг зэвсэг. Тэсрэлт ердөө дүрэлзэн асах шүдэнзний толгойн чинээ очноос эхэлсэн билээ. Харин надаас тэнд үлдэх зүйл юу байх байсан бол?
Харин яг энэ үед, та альхэдийнэ гадарласан байх, Вортигаунтчууд өөрсдийн бодит цагийн алаг эрээн хөшгийг ярсаар гарч ирж, намайг тэндээс холдуулах үед би ердөө галын наадмын эхлэлийг нь л харж амжсан юм.
Ингээд л боллоо. Би энэхүү эрэг дээр хэрхэн ирсэн тухайгаа танд өгүүллээ. Мэддэг байсан газраа эргээд газардах үед, хэрхэн өөрчлөгдсөнийг нь харахад сонин байлаа. Цаг хугацаа улиран өнгөрч, намайг санадаг нэгэн нь улам цөөржээ, мөн сүүлд намайг юун тухай ярьж байсныг минь, мөн юу хийхээр төлөвлөж байсныг маань тэд мартжээ. Одоо юу ч болж байсан, босогчдын хүчин ялагдсан ч бай, аль эсвэл тэд амжилтанд хүрсэн ч бай, надад бүү талархаарай. Эртний андууд маань бүгд чимээгүй болцгоожээ, зарим нэг нь замаасаа хазайн салж оджээ. Судалгааны багийнхны ихэнхи гишүүдийг би танихаа больсон байлаа, хэдийгээр эсэргүүцлийн хүчний итгэл найдвар унтралгүй ассан хэвээр байгаа ч гэсэн. Цаашид юу хийх ёстойг таныг надаас дээр мэднэ гэдэгт би итгэж байна, тийм ч учраас танд бүгдийг даатгалаа. Ахиад энэ бүхэнтэй холбоотой хариуг надаас битгий хүлээгээрэй, энэ миний эцсийн анги байлаа.
Таны үүрд хүндэтгэсэн,
Гордон Фрийман, Ph.D
Эх сурвалж: http://www.marclaidlaw.com/epistle-3/