Тэд хэн бэ? #3 | Зомбинууд!

Видео тоглоомын ертөнцийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

"Half Life 3"-ыг тойрсон нууцууд

2007 оноос хойш өнөөдрийг хүртэл интернетэд тавигдсан уг тоглоомтой холбоотой мэдээллүүдийг нэг дор багцлан хүргэж байна.

Tuesday, October 8, 2013

'FALLOUT 3' ирээдүйг зөгнөсөн үү?

Гурван жилийн өмнө ийм нэгэн мэдээлэл интернетэд тархаж, тухайн үедээ видео тоглоомын ертөнцийг багагүй сандаргаад авсансан. Мэдээж хэрэг үүнд итгэхэд их хэцүү л дээ. Гэхдээ л тоглоомын ертөнцөд хүмүүсийг олноор нь хуйлруулж дөнгөсөн цуу яриануудын жагсаалтыг нэгээр нэмж чадсан юм. Bethesda-ын зүгээс ч гэсэн тэд ердөө тоглоом тохуу хийгээд л өнгөрсөн гэдэг. Гэвч мэдээгүй нэгэнд нь зориулаад уг сонирхолтой мэдээллийг оруулж байна.

Ингээд тэр үед FalloutWiki форум дээр нийтлэгдэж байсан доорх постыг орууллаа. Мөн бүрэн эхээр нь орчуулсан байгаа болохоор томруулдаг шил хайх гэсний хэрэггүй шүү :)

Fallout 3. Уг тоглоом дотор хэд хэдэн радио станцууд бий. Тэдний дундаас хамгийн чухал бөгөөд голлох үүргийг Галакси Ньюс Радио гүйцэтгэдэг юм. Тэгээд бас уг станцын хөтлөгч Трий Догийг хөнөөж орхивол түүнийг Маргарет гэдэг өөр нэгэн хөтлөгч орлодгийг санаа муутай тоглогчид альхэдийнээ анзаарсан байх. Гэхдээ тэр Три Догийг бодвол сэтгэл хөдөлгөөн багатай, бусдын анхаарлыг татах тал дээр маруухан шигээ мөн дүнсгэр бас уйтгартай нь аргагүй ярьдаг байлаа. Яг л тэрээр өөрийн шинэ ажилдаа дургүй байгаа юм шиг л. Мөн Маргерат нь биеэрээ гарч ирдэггүй болохоор түүнийг хөнөөнө гэдэг боломжгүй хэрэг юм. Ингээд нэгэнт Три Дог нас барсан бол та үүрд мөнх, өөрөөр хэлбэл үлдсэн тоглолтынхоо туршид Маргаретын уйтгартай хоолойг сонсох болж байна даа.

Гэхдээ зарим нэг тун онцгой тохиолдолд GNR радио нь 'number station' (өөрөөр хэлбэл дуут дохио дамжуулдаг) станц болон хувирдгийг тоглогчид тэр бүр мэддэггүй. Ийм станцууд нь сонссон хэн бүхний тайлж уншиж чадахааргүй нууцлаг дохионуудыг дамжуулж байдаг юм. Бодит амьдрал дээр ч гэсэн иймэрхүү станцууд олон байдаг шүүдээ, тэдний зарим нь цөмийн пуужингийн удирдлагын сүлжээтэй холбогдсон байдаг ч гэж ярьдаг юм билээ. Энэ талын мэдээллүүдийг авахыг хүсвэл та бүхэн Wikipedia-аас сонирхоорой. (Мөн миний блог дээрх УВБ-76 нийтлэлийг уншиж бас болно шүү). Одоо харин Fallout 3-руугаа эргэн орцгооё ...

Тэгэхээр, яг ямар тохиолдолд ийм төрлийн дуут дохиог сонсч болохыг тоглогчид сайн мэдэхгүй байгаа юм л даа. Ямартай ч Три Догийг эхлээд хөнөөх хэрэгтэй болж байна, учир нь түүнийг амьд байх явцад ийм дохиог олж сонссон тоглогчид байдаггүй аж. Мөн 'Galaxy News Radio' гэдэг quest-ийг алгассан тохиолдолд, заримдаа уг дохио сонсогддог гэнэ. Уг даалгаврын тухайд бол та ердөө л харилцан яриандаа анхаарлаа хандуулснаар аль эсвэл FalloutWiki-ийн тусламжтайгаар алгасах бүрэн боломжтой юм. За тэгээд цааш нь тоглоомын үндсэн даалгаврыг биелүүлж явсаар хамгийн эцэст нь Равен Рокыг устгах хэрэгтэй болно. Энэ бол GNR станцыг үлдсэн тоглолтын туршид дохио дамжуулах станц болгоход нөлөөлдөг гол хүчин зүйл болдог нь сонирхолтой. Гэхдээ дээрх гурван үйлдлийг (Три Догийг хөнөөх, 'Galaxy News Radio' quest-ийг алгасах, Равен Рокыг устгах) хийсэн ч гэлээ GNR радио урьдын адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэсэн гомдол тоглогчдын зүгээс цөөнгүй ирсэн юм. Тэгэхээр, хийх шаардлагатай өөр зүйлс байж таарах нь дээ, мөн удахгүй тоглогчид үүнийг олж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв таныг аз дайрч бүх зүйлийг зөв хийсэн бол, Равен Рокыг устгасны дараагаар танд 'Radia signal lost' гэсэн мессеж ирэх ёстой. Тэгээд хэдхэн секундын дараагаар 'Radio signal found' гэсэн бас нэгэн мессеж ирнэ. Нэгэнт та GNR-ийн тавган антеннийг Вашингтоны хөшөөн дээр суурилуулаагүйгээс хойш Равен Рокын үүднээс та GNR-ийн радио долгионыг барьж авч чадахгүй. Гэхдээ аз болоход Равен Рок өндөр уулсын дунд байдаг тул дээш авирч гараад өндөрлөг газраас радио долгионыг барьж авч бас болох юм.  Ингээд GNR-ын нууц дохио бүхий долгионуудыг илрүүлж болох байрлалуудыг бичье :

1. DC орчмын газрууд, энэ бол гарцаагүй ...
2. Нэг арал дээр байдаг Феррис Виилийн орой дээрээс барьж авах боломжтой. Гэхдээ нэрийг нь би сайн санахгүй байна. (Магадгүй тэр газар нь 'Point Lookout' DLC дээр гардаг алсын харагч байж мэдэх юм.)
3. Газрын зургийн баруун хойд хэсэгт байрлах Ситком антеннуудын орой дээрээс.
4. Тенпеннийн Цамхагийн орой дээрээс. Уг газар нь станцийн дундаж хамрах хүрээнд багтдаг юм. Гэхдээ та нар шалгаж үзээд надад хариу хэлээрэй.
5. Арефу хавийн эвдэрхий гүүр ... гэхдээ энэ газар нь станцийн өргөн хамрах хүрээнд байрладаг болохоор эндээс дохиог олж сонсох нь бас л эргэлзээтэй.
6. Равен Рокын ойр орчмын уулс толгодуудын дотроос хамгийн өндөр хэсэгт нь авирч гарснаар дохиог барьж авч болдог нь их сонин шүү. Мөн GNR станцын долгионыг та хамгийн хялбараар мөн хамгийн түрүүнд эндээс л сонсох боломжтой.

Ингээд та долгионыг барьж авангуут, эргээд танд танил дуу хоолойг сонсогдох болно ... Три Дог! ... уг нь бол та түүнийг хөнөөсөн шүүдээ. Гэхдээ, та түүнийг нэг л өөр болсон байгааг анзаарч бас болох юм, дүрдээ ороогүй гэх юмуудаа. Мэдээж хэрэг дуу оруулагч жүжигчин нь Эрик Деллумс өөрөө мөн байлаа. За энэ ч яахав, тэр тэгээд хэдэн тоонуудыг хэлэх болно. Мөн түүний хоолой нэгэн хэвийн мөртлөө их л дарамттай сонсогдож байгааг мөн анзаарч болох юм. Нэг оронтой тоонуудыг тэр 9-12 удаа давтан хэлнэ. Тухайлбал : 'ес-гурав-долоо-ес-нэг-долоо-хоёр-тэг-гурав-дөрөв.' гэх мэт. Харин 'арван нэг' ч юмуу эсвэл 'дөч' зэрэг олон оронтой тоонуудыг ер хэлэхгүй шүү. Тэгээд дараагаар нь Морс дохио явж эхэлнэ. Ингээд дараагаар нь 'I Don't Want To Set The World On Fire.' дуу эгшиглэж эхэлнэ дээ. Өөр бусад ямар ч дуунууд эдгээр дохиот станцууд дээр гарахгүй гэж мэд.

Морз кодны тухайд бол энэхүү тааврын хамгийн хялбархан хэсэг нь байсан юм. Мэддэг хүмүүс ч их олон байдгаас гадна цээжээрээ хүртэл мэддэг хүмүүс цөөнгүй байлаа. Ингээд удалгүй бид тэдгээр кодуудыг хөрвүүлж үзэхэд, 'Өнөөдөр би машинаа угаалаа, оройн хоолонд Хятад хоол идэх үү' эсвэл 'Чи Youtube-ийн бичлэгийг маань үзэв үү, тэнд би хэн нэгний өгзгийг өшиглөж байгаагаа оруулсан' гэх зэрэг инээдмийн өнгө аястай өгүүлбэрүүд гарч ирсэн юм.

Магадгүй та, 'Хүлээгээрэй, Fallout-ын ертөнцөд Youtube байхгүй шүүдээ' гэж гайхаж байж болох юм, таны зөв. Миний ойлгосноор бол тэдгээр мессежүүд нь бидний одоогийн амьдарч буй энэ цаг үетэй холбоотой юм шиг санагдсан.

Мөн зарим мессежүүд нь жаахан муу ёрын гэмээр санагдсан шүү, тухайлбал, 'Өнөөдөр хатан хаан нас барлаа. Дэлхий даяараа гашуудаж байна, Британичууд бид цөм эмгэнэн гашуудаж байна.' эсвэл 'Тэд үнэхээр үүнийг хийсэн гэдэгт итгэх арга алга. Тэсч чадахгүйнээ, энэ дуу чимээг. Би үнэхээр тэсч чадахгүй нь. Дээврийн хөндийд надад гар буу бий.' гэсэн мессежүүд гарч ирж байсан юм.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тун саяхан, WikiForums-ын нэгэн тоглогч Морз кодноос англи хэлрүү эдгээр мессежүүдийг хөрвүүлж байх явцдаа нэгэн хачирхалтай давхцлыг олж ажигласан байна. Тэрхүү мессеж нь, '1-2-5-5-2-8-2-0-1-0. Чи ингэхэд юу яриад байнаа? Чи алдах болно шүүдээ.' гэсэн мессеж байсан юм. Энэ нь саяхан нас барсан жүжигчин Гари Көүлмэний нас барсан он сар өдөр, бас цаг минуттай нь яг таг давхцаж таарсан нь үнэхээр хачирхалтай. Тоглоомын хувьд тэр явдлаас бараг л жилийн өмнө худалдаанд гарсан шүүдээ.

(Жүжигчин Гари Көүлмэний үхэл : эх сурвалж)

Тэгээд тэр тоглогч дараагийн мессежийг тайлж уншаад бүр шоконд орсон гэдэг. Мессеж : '9-4-5-4-2-0-2-0-1-0. Тэнгисийн буланд осол гарлаа, олон хүн нас барлаа. Газрын тосны цооног цоорсон, тос асгарч байна.' гэсэн байлаа. Гэтэл энэ өдөр буюу 2010 оны 4-р сарын 20-ны 9 цаг 40 минутанд 'Deepwater Horizon'-нд дэлбэрэлт болсон юм шүүдээ.

(Deepwater Horizon-ы осол : эх сурвалж)

Энэхүү постоос хойш эдгээр тоонууд нь он сар өдрийг илэрхийлж байна гэдэг нь тодорхой болов. Мөн тэмдэглэгээний хувьд тэд бүгдээрээ цэргийн форматаар тэмдэглэгдсэн байлаа.

Мэдээж хэрэг тоглогчдын хувьд дээрх постоос хойш уг мессежүүдийг илүү нарийвчлан судлах болсон юм. Харин мессежүүд дээрх ихэнх үйл явдлууд тоглоомыг худалдаанд гарснаас хойшхи цаг хугацааг заасан байхад зарим нэг нь өнгөрсөн үеийг хэлж байлаа. Тухайлбал, '22:15, 4-р сарын 15, 1865. Тэр үхчихлээ, одоо хүмүүсийн хараал зүхэл өнөөх жүжигчин Бүүт дээр ирнэдээ. Жонсон төлбөрөө төлөлгүй намайг мэхлэх хэрэггүй л байсан юмдаа.' гэсэн мессеж байв. Энэ нь Линкольны нас барсан өдөртэй таарч байгаа нь мөн сонирхолтой.

Удалгүй форумын гишүүдийн дунд уг цуурхал салхи шуурга шиг л тарж эхэлсэн ба энэ талаар мэдээ нийтэлсэн байтугай уншсан гишүүдийг хүртэл модераторууд нь ялгалгүй бандаж эхэлсэн байна. Тэгээд FalloutWiki дээрх тэдгээр станцуудтай холбоотой бүхий л мэдээ, постуудыг устгаж эхэлсэн ба дахиж энэ талын мэдээлэл оруулахаас нь сэргийлж шүүлтүүр тавьсан байлаа. Үүний дараагаар форумын зарим гишүүд э-мэйлээр мэдээлэл солилцож үлдсэн мессежүүдийн заримаас нь тайлсан юм.

'Өнөөдөр хатан хаан нас барлаа. Дэлхий даяараа эмгэнэн гашуудаж байна, Британичууд бид цөм гашуудаж байна.' 4:02 цаг, 3-р сарын 19, 2014 он.
'Бритни Оскар авсанд итгэж чадахгүй нь.' 21:33 цаг, 2-р сарын 27, 2023 он.
'Тэд үүнийг хийсэн гэдэгт итгэх арга алга. Уг нь тэдэнд анхааруулсан юмсан, гэтэл тэд шинжлэх ухааны хил хязгаарыг давж гарлаа. Дуу чимээ. Энэ дуу чимээг тэсэх арга үнэхээр алга. Бас энэ гэрэл, тэнгэр минь! Ертөнц биднийг тойроод нуран унаж байна. Үхлээ би хүлээж чадахгүй нь ээ. Надад дээврийн хонгилд гар буу бий.' - Энэ мессежний хувьд ямар нэгэн тоогүй дангаараа бичигдсэн байна.

Харин мессежнүүдийн хамгийн сүүлчийн он сар өдөр нь 1:27 цаг, 7-р сарын 6, 2027 он гэсэн байжээ.

Эх сурвалж : http://message.snopes.com/showthread.php?t=62673
http://img33.imageshack.us/img33/3845/strangefalloutinfoforwa.jpg

Monday, October 7, 2013

#4 | Dark Brotherhood (The Elder Scrolls)

Dark Brotherhood буюу Харанхуйн ах дүүсийн бүлгэм (хойшид товчлоод 'Харанхуйн Бүлгэм' гэе ... аль эсвэл 'Харанхуйн Ахан Дүүс'). Тэд бол асар өндөр түвшинд бэлтгэгдсэн ассассинууд буюу хөлсний алуурчдаас тогтсон эртний нэгэн бүлгэм билээ. Зөвхөн тэд 'The Black Sacrament' буюу 'Хар Тахилын Ёсон'-г гүйцэтгэсэн нэгэнд нь зориулж өөрсдийн үхлийн үйлчилгээг санал болгодог юм ... 

Харанхуйн бүлгэмийг чи зогсоож дөнгөхгүй. Хичээгээд ч чадал чинь хүрэхгүй гэж мэд. 

Эрт нэгэн цагт өөрсдийн үйл хэргээр тэд Тамриел даяар цуутай байлаа. Мөн олон зууныг тэд хамтдаа элээж  өөрсдийн сүр хүчээр бүхнийг эрхэндээ оруулдаг байсан цаг саяхан мэт. Гэвч цаг хугацааны эргэлтэнд тэдний алдар нэр нь нэгэнтээ мохжээ. Гэсэн ч тэд хэзээнээс Таван Тенет-ийн дүрмийг хууль болгон дээдэлдэг хэвээрээ гэнэ ...

Таван Тенет

Тенет 1 :  Шөнийн Эх Дагина-ыг хэзээ ч бүү үл хүндэтгэ. Тэгж гэмээнэ Ситис-ийн уур хилэнг бадраах вий.

Тенет 2 :  Харанхуйн Ахан Дүүсээсээ хэзээ ч битгий урва, мөн тэдний нууцсаас. Тэгж гэмээнэ Ситисийг чи хилэгнүүлэх вий.

Тенет 3 : Харанхуйн Ахан Дүүсийн удирдагчаас авсан үүрэг даалгаврыг хэзээ ч бүү умарт. Тэгж гэмээнэ Ситисийн хараал чамайг идэх вий.

Тенет 4 : Харанхуйн Ах эсвэл Харанхуйн Эгчийнхээ өмч хөрөнгийг хэзээ ч бүү хулгайл. Тэгж гэмээнэ Ситисийн хараанд чи өртөх вий.

Тенет 5 :  Харанхуйн Ах болон Харанхуйн Эгчийгээ хэзээ ч бүү хөнөөхтүн. Тэгж гэмээнэ Ситисийн цээрлэл чиний толгой дээр буух вий.

[Т]үүх.

Анхны сонсогч.

2 дахь эриний 4-р зуун билээ. Энэ бол хамгийн сүүлчийн Шөнийн Эх Дагина Бравил-д аж төрж байсан үе юм. .... Ситис нэгэнтээ түүн дээр залрахад, дунмер бүсгүй түүний 5 хүүхдийг тээж үлдсэн юм гэдэг. Удалгүй аймшигт хэрэг явдал тохиолдож дунмер бүсгүй Бравилын ард иргэдийн гарт хэрцгийгээр алагджээ ... байшин гэр нь тэгээд үнс нурам болж өнө мөнхөд газрын хөрснөөс шатаж үгүй болжээ ... Харин гучин жил өнгөрөхөд урьд хожид нэр ус нь дуулдаж байгаагүй нэгэн эрхмийн чихнээ учир битүүлэг үгс сонсогдож эхэлсэн байна. Гэвч энэ бол Ситис бус Шөнийн Эх Дагины өөрийнх нь намуухан дуу хоолой байлаа. Өнөөх эрхэм тэгээд ертөнцийн анхны сонсогч болсон билээ.

Сонсогчид гэдэг нь Хар Гар-ны толгойлогчид юм. Тэд Шөнийн Эх Дагины үгсийг хүний хэлнээ хөрвүүлж, Хар Тахилын Ёсонг үйлдсэн хэн бүхний хүсэлтийг Харанхуйн Ах Дүүст дамжуулдаг байна. Эхлээд тэр гэрээ хэлэлцээрийн тухай, мөн захиалагчийн хүсэлт шаардлагын талаар Яригчдад дуулгана. Харин Яригчид түүнийг нь 'Харанхуйн Ах Дүүс'-ийн бүлгэмийн алуурчдад дамжуулах болно.

Мөн Сонсогчид 'Хар Гар'-наас гадна 'Харанхуйн Ахан Дүүс'-г тэд давхар удирдана. Хэнийг элсүүлэх, хэнийг хэргэм зэрэг ахиулах вэ гэдгийг ганцхан тэд л шийдвэрлэнэ. 

Харин Яригчид нь Хамгаалагч-дын дараагаар гуравдугаарт орох хэмжээний том хүмүүс билээ. Тэд дороо Silencer буюу Үг дуугүй болгогсод, тодруулж хэлбэл алуурчдыг захирах болно.

Хамгаалагчдын тухайд гэвэл тэд Шөнийн Эх Дагиныг хамгаалж байдаг тул тэдний ажил үүрэг хамгийн хүндтэйд тооцогдоно. Хэрэв та Цицерог мартаагүй бол, тэр тэдний нэг нь юм.

Одоо та мэдэж авлаа шүүдээ, 'Харанхуйн Ахан Дүүсийн Бүлгэм'-г 'Хар Гар'-ны зөвлөл удирддаг болохыг. Харин 'Хар Гар'-ны зөвлөл нь нэг сонсогч дөрвөн яригчдаас бүрдэнэ. Бас мэдээж хэрэг хумс, сарвуу байхгүй бол араатан амьтан яана билээ, тэдгээр хумснуудыг нь та Silencer-үүд буюу алуурчид гэж тооц.

Хоёрдугаар Эрин.

Тэднийг, харанхуйн алуурчдыг Мораг Тонг-с үүсэлтэй гэлцдэг.  Мораг Тонгчуудын хувьд ихэвчлэн шашны зан үйлийг хийдэг байлаа. Мөн тэд Даэдра-г шүтнэ, ялангуяа Мефала-г. Тэгээд хийсэн аллага бүр нь Даэдрикийн хунтайж Мефалаг улам илүү хүчирхэг болгоно гэдэгт тэд итгэдэг байв. Тэдний хохирогч нь чухал хэрэгцээтэй хүн байх тусмаа алдар нэр тэдний талд төдий хэмжээгээр ирнэ гэдэгт тэд найдаж байсан юм. Нэгэнтээ тэд одоогийн Элсвеир дэх Сенешалын вант улсад  Реман Сиродил III-ын ойрын туслах Версидю Шаиэ-г хөнөөх үед, Шөнийн Эх Дагина хохирогчийн цусаар 'Мораг Тонг' гэж томоос томоор хананд бичсэн гэдэг. 

Шөнийн Эх Дагина. Домогт өгүүлснээр бол тэр 'Харанхуйн Ах Дүүс'-ийн гэгээн эцэг Ситисийн сэтгэлт бүсгүй байсан гэгддэг. Мөн олон хүмүүсийн итгэдгээр, нууц бүлгэмийн үнэнхүү суурь багана болсон ах дүүсийн хоорондын итгэлт ёсны үндэс нь Шөнийн Эх Дагина байсан гэх аж. Чухамдаа зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байсан тэднийг Шөнийн Эх Дагинын сэргэн мандалт цагийн явцад улам бүр, улам илүү хүчирхэгжүүлж байсан билээ.

Гэхдээ Мораг Тонгийг эс тооцвол 'Харанхуйн Ахан Дүүс' нь өв уламжлал хийгээд ажил хэргийг хамтад нь тэд хослуулж чаддаг байсан юм.

Шөнийн Эх Дагина.

Бравил-ын гудамжинд Азтай хөгшин Хатагтай гэдэг нэртэй нэгэн хөшөө байдаг юм. Мянган жилийн туршид сүндэрлэн буй уг хөшөөг чухам хэн гээч уран барималч нь барьсныг өнөөг хүртэл хэн ч үл мэднэ.

Ингээд танд уг хөшөөний тухай домгийг ярьж өгье. Нэгдүгээр эриний үед юм гэнээ, ядарсан айлд боол болж төрсөн хувь заяагүй нэгэн охин амьдран суудаг байж гэнэ. Төрсөн эцэг нь хэн болохыг тэр мэдэхгүй учраас хүүхдүүд түүнийг шоглох нь олон байлаа. Өдөр бүр тэр нулимс дуслуулан гэртээ ирдэг байсан ба тийнхүү харьж явахдаа нэгэн үдэш Стэндаррын нэгэн ламтай тааралджээ. Охин өнөөх ламтанд өөрийнхөө тухай ярьсан байна, хариу болгож өнөөх ламтан, 'Чиний ам  чинь худлыг ярьдаггүй юм, нүд чинь бас зөөлөн юм. Маргаан байхгүй чи бол Стендаррын хүүхэд. Хэн болохыг нь чи мэдэж байна уу, тэр бол өглөгийн эзэн, өршөөл нигүүлслийн бурхан, өнө мөнхөд өөр бусдад аз ивээлээ хайрлаж явдаг юм.' гэсэн байна. Харин энэ явдлаас хойш эцэг нь хэн болох тухай асуухад охин, 'Би бол аз ивээлийн хүүхэд' гэж хариулдаг болсон юмсанж.

Удалгүй сайхан сэтгэлээрээ тэр хүүхэд олны хайр ивээлийг олж, орон нутгийн дэн буудалд мухлагийн үйлчлэгч болж гэнээ. Нэгэн шөнө буудалд нь ирсэн явуулын гийчинд тэр тус хүргэж багтах зайгүй болсон буудалдаа хонуулсан байна. Хэсэг хугацааны дараагаар тэр хүн эргэж Бравилд хүрч ирээд өөрийгөө эзэн гүрний хунтайж байна гэж танилцуулсан юм гэдэг. Тэгээд тэр бүсгүйн сайхан сэтгэлийг магтан дуулж алт эрдэнэсээр харамгүй шагнаж гэнээ. Харин бүсгүй Бравилын ард иргэдтэй өнөөх эд баялгаа хуваалцаж насан өөд болох хүртлээ төрөлх хотдоо амьдран суусан юм гэдэг. Тэр цагаас хойш үүгээр явж өнгөрсөн аянчин гийчид болоод айлчин хэсүүлчид цөм хөгшин хатагтайн аз ивээлээс хүртэх гэж хөшөөнд тэд хүндэтгэл үзүүлдэг болсон байна.


Мөн түүний бунханд нэг том хүний болоод өөр бусад 5 хүүхдийн оршуулга байдгаас үүдэж 'Харанхуйн Ах Дүүс' түүнийг Шөнийн Эх Дагина мөн гэдэгт итгэж эхэлжээ. Хэдийгээр Шөнийн Эх Дагина хоёрдугаар Эриний үед амьдарч байсан гэгддэг ч, хэдий тэрбээр Хулгайчдын Нийгэмлэг болоод Мораг Тонг-д үйлчилж байсан гэлцдэг ч тэд түүнийг Азтай Хөгшин Хатагтай байсан гэдэгт яагаад ч юм эргэлздэггүй юм гэнэ.

Ситис.

Тэр бол оргүй хоосны билэг тэмдэг юм. Мөн Ситис Аэдра биш шигээ Даэдра ч бас биш. Гэвч домогт өгүүлснээр бол Ситис аль аль талыг нь үүсгэхэд хувь нэмрээ оруулсан гэдэг юм. Түүний том ахыг Аню гэдэг, тэрбээр гэрэл хийгээд дэг ёсны бурхан билээ. Нэгэнтээ тэдний цусны тулааны талбарт асгарахад ах дүү хоёрын цус хамтдаа Аэдраг үүсгэсэн гэдэг. Харин Ситисийн цус дангаараа Даэдраг төрүүлжээ. Тиймээс түүнийг аливаа бүхнийг цогцлохоос өмнө оршин байсан 'Цорын ганц бурхан тэнгэр' гэж үздэг бөгөөд одоогийн бурхдыг төрүүлэхэд түүний дайнч шинж чанар нь нөлөөлсөн гэж үзэх хүмүүс олон байлаа.


Ситис нь биегүй хоосны биелэл, хамаг л муу муухай, ёрын бас цэвдэг хүйтэн бүхний нэгдэл.  Зөвхөн үхэл хагацал хийгээд бусдын зовлон зүдгүүр л түүнийг тайвшруулж чадна.

Хоёрдугаар эриний үед Ситис нэгэнтээ Дунмерийн нэгэн бүсгүйн гэрт зочилж гэнээ. Удалгүй тэр Ситистд 5 хүүхэд төрүүлж өгсөн байна. Гэвч Ситисийн дуу хоолой бүсгүйн толгойд сонсогдох болж, хүүхдүүдээ нэхэж эхэлсэн гэдэг юм. Энэ тийм ч амар хэрэг байсангүй. Эцэст нь тэднийг эцэг дээр нь аваачихын тулд бүсгүй таван хүүхдээрээ тахил өргөж орхижээ. Энэ бүхнийг тэсч чадалгүй Бравилын иргэд иргэд дунмер бүсгүйг хөнөөж гэрийг нь галдан шатаасан байна. Харин энэ бүх явдал Шөнийн Эх Дагиныг төрүүлэхэд хүргэсэн гэдэг. Уг явдлаас 30 жилийн дараагаар эх дагины үгийг толгойдоо сонссон хүн анхны сонсогч болж Харанхуйн ах дүүсийн бүлгэмийг байгуулжээ.  Тэгээд тэд Ситисийн хамтаар Шөнийн эх дагиныг тахин шүтэж, өөрсдийгөө тэдний дундаас гарсан хүүхдүүд нь хэмээн өргөмжлөх болжээ.

Ихэнх газрын соёл иргэншилд Ситисийг тахин шүтэхийг хориглодог байлаа. Тэгээд ч нэг болон хоёрдугаар эриний үед түүнийг шүтэх ёсон хараахан дэлгэрээгүй байсан цаг үе билээ. Харин хоёрудаар эриний үед Шөнийн Эх Дахины зараалаар үүсгэн байгуулагдсан 'Харанхуйн Ах Дүүс' Ситисийг бурханчлан шүтэж эхэлсэн юм. Түүнчлэн Улаан Сорви - зөвхөн цус сорогчдоос бүтсэн алуурчдын бүлгэм удалгүй түүнийг тахиж эхэлжээ. Мөн Аргониан-чуудын соёлд Ситисийн тухай гардаг байна.  Аргонианчуудын гол шүтээн нь Хист. Яг л Ситисийг ертөнцийг бүтээгч гэж итгэдэг шиг Хистэд тэд итгэнэ. Мөн сүүдрийн улиралд Хар Намаг-т төрсөн хүүхдүүдийг Аргонианчууд авч 'Харанхуйн Ах Дүүс'-т өгдөг байсан бөгөөд хожмын нэгэн өдөр Аргониа болон Ситисд хүчин зүтгэг гэсэндээ тэр билээ. Багаасаа бэлтгэгдсэн тэд Shadowscale болмогцоо даалгавар хүлээн авах боломжтой болно. Гэвч одоо нэгэнтээ тэд байхгүй болжээ. Харин аз болоход тэдний хамгийн сүүлчийнхтэй нь та Фалкрит-ын дэргэдэх тэдний шүтээний танхимд уулзаж болох юм. Түүний нэр Веезара.

Түүнчлэн 'Улаан Сорви' болон 'Харанхуйн Ах Дүүс'-ийн бүлгэмд нэгдээгүй ч гэлээ ихэнх цус сорогчид 9 Тэнгэр-с илүүтэй Даэдрикийн хунтайж Молаг Бал болон Ситис эсвэл  Айдсын Эцгийг (Dread Father) тэд шүтэх аж.

үргэлжлэл бий ....

Thursday, October 3, 2013

Ажилгүй далайн дээрэмчин хийгээд Видео тоглоомыг шүүмжлэх эрх.

Өнөөдрөөс эхлээд би ... цахим ертөнцийн 777 тэнгисийн далайн дээрэмчний 'үүрэгт' ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөж байгаагаа гэгээн Комстокын сахлаар тангараглан байж мэдэгдэх байна! Товчхондоо бол Gamer хүний ёс зүйн үүднээс ийм алхам хийж байгаа бөгөөд бусдыг би огтхон ч буруутгах гээгүй юм шүү. Харин та бүхэнд хосгүй гайхалтай дараах боломжийг санал болгох гэсэн юм!

Гэхдээ эхлээд бүгдээрээ маш энгийн нэгэн математикыг бодож үзэцгээе ...

300 хүн байлаа гэж төсөөлье. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь програмистууд, зарим нь компьютер графикчид, зохиолчид, зураачид, дизайнерууд, motion технологийн жүжигчид, моделиуд, дуу оруулагчид, хөгжмийн зохиолчид, хөгжимчид, тестерүүд, сурталчилгаа болон маркетингийн албаны ажилчид, орчуулагчид, зөвлөгчид, хуулчид, менежерүүд, тогооч, цэвэрлэгч мөн тэднийг зохион байгуулж буй продюссерүүдийг бас мартаж хэрхэвч болохгүй ... ийм олон төрлийн ажил мэргэжилтэй 300 хүн байлаа гэж бодъё. Нэг хүний ард дунджаар хоёр хүн бий гээд боддоо, эхнэр нь бас хүүхэд нь. Ингээд 300x2=600 хүн болж байна.

Гэхдээ 600-300=300 эргээд 300 хүнийхээ тухай ярья. Тиймээ, тэд бол нэгэн баг. Өөрөөр хэлбэл тоглоом хөгжүүлэгчдийн баг бүрэлдэхүүн болж байна. Харин уг багийг Ragnar Team гэж нэрлье.

За ингээд Ragnar багийн хамт олон өөрсдийн авъяас билиг, хөрөнгө мөнгө, цаг хугацааг зарцуулан байж 3 жилийн дотор 'Valhalla Rising' гэдэг нэртэй видео тоглоомыг хийсэн байна. Мэдээж хэрэг тэд тоглоомын хөгжүүлэлт эхлэхээс аль хэдийнэ Publisher буюу видео тоглоомыг нь нийтэд түгээх үүрэг бүхий байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулсан байх болно. Тэгээд тэдний тоглоом бэлэн болмогц үйлдвэрлэлтэнд нэвтрүүлж эхэлнэ дээ. Тэгээд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүдийг онгоцоор, машинаар, галт тэргээр, усан онгоцоор тээвэрлэж дэлгүүрүүдэд авчрах болно. Харин тэндээс өнөөх Шервудын биш Кибер ертөнцийн Робин Гудууд чинь уг тоглоомыг худалдан авч хамгаалалтыг нь сэтэлж орхиод бусад халаас нимгэн эсвэл харамч тоглогчдод үнэгүй тараах болно. Хэдий тэд байж боломгүй зүйл хийж байгаа ч гэлээ өөрсдийгөө мөн аюулд учруулж байгаа гэдгийг нь мартаж яасан ч болохгүй, зөвхөн таны төлөө тэр шүүдээ! Хэрэв тэд цагдаа нарт баригдвал их л олон жилийг торны цаана сууж өнгөрүүлэх байхдаа. Бас л таны төлөө!

Гэхдээ интернетгүй, худалдан авалт хийх ямар нэгэн боломжгүй хүмүүсийн хувьд бол энэ бүхэн огт өөр хэрэг гэдэг нь мэдээж. Гэвч энд тэдгээр хүмүүсийн тухай яриагүй юм шүү.

Ингээд 3 хоногийн дотор crack бэлэн болох болно. Үүнийг нь энд тэндхийн хууль бус варез сайтууд аль эсвэл торрентууд дээр Share хийх бөгөөд дотоодын ISP-нуудын өндөр хурдны интернет үйлчилгээний ачаар 3 цагийн дотор л татаад авч амжина даа. Тэгээд сайн эцэг эхийн буянд босгосон хүчин чадал сайтай компьютер дээрээ 3 минутын дотор суулгаж орхино. Ингээд өнөөх 3 хоногт бэлэн болсон Crack-ыг 3 секундэд татаж аваад ... тоглоомыг ердөө 3 цагийн дотор тоглоод дуусгачихна гээч.

Ингэж тоглож дуусгачихаад, 'Аа энэ тоглоом үнэхээр миа юм' , 'Шал тэнэг хог болсон байна.' гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Дахин хэлье, хэний ч аавын, хэний ч ээжийн эрх хүү, охинд байхгүй. Албан ёсоор худалдан авсан хүмүүс нь ч гэсэн албатай юм шиг худалдан авсныхаа дараагаар ингэж хэлэх нь үнэхээр бүдүүлэг хэрэг болох юм.

Гэхдээ тоглоомын [P]requel, [S]equel-үүд дээр хөгжүүлэгчдийн зүгээс засч залруулж боломгүй аймшигтай алдааг гаргасан бол өөр хэрэг л дээ. Энэ тохиолдолд тоглоомыг худалдан авсан хүмүүсийн хувьд шүүмжлэх эрх нээлттэй болох болно. Ер нь тэгээд шинэ IP дээр биш, ялангуяа цуврал тоглоомнууд дээр тоглогчдын зүгээс шүүмжлэл, хөгжүүлэгчдийн зүгээс маш их хариуцлага ирдэг шүүдээ.

Мөн миний ажигласнаар бол сүүлийн үед Gamer-үүд маань улам л эх захгүй, замбараагүй болоод байгаа шүү. Тухайлбал 'Tomb Raider'-с өөлөх зүйл олдохгүй болохоор нь Лара Крофтыг агаарт үсэрч байх үед үс нь гоё хийсч намирч өгсөнгүй гэж муулж байхав, инээдтэй байгаа биз :D . Ялангуяа тоглоомын график зураглалыг шүүмжлээд сууж байгаа тоглогчдын ихэнх нь MS Paint дээр төмс ч олигтой зурж чадахгүй гэдэгт нь итгэлтэй байна.

==========================================

Ингээд миний хувьд цахим ертөнцийн далайн дээрэмчин байхаас татгалзаж байна. 

Видео тоглоом хөгжүүлэгчдийн хөдөлмөрийг үнэлдэг байгаасай, мөн дэлхий нийттэй хөл нийлүүлж алхаасай гэсэндээ танд би ийм саналыг тавьж байгаа юм шүү. Та нар бол энэ Монгол улсын хөгжлийн ирээдүй, гол түлхүүр, үндсэн нэмэлт хүч нь, backup, reinforcement нь шүүдээ, дүү нар минь! Тэгээд аан гээч, энэ алхмыг хийсний дараагаар хэний ч сонирхлыг татдаггүй байсан тоглоомын Демонууд хүртэл үнэхээр утга учиртай болж ирнэ гээч. Ердөө та нар 6-хан сарыг л тэвчээд өнгөрүүлэх хэрэгтэй. Удалгүй 6 сарын өмнө худалдаанд гарсан тоглоомнууд эхнээсээ эхлээд өндөгтэй бифштекс (үнэндээ бол Beef Stake юмшүүдээ)-ийн тал үнээр л зарагдаад эхэлнэ дээ. Тэгээд тэднийг худалдан аваад тоглож байх явцад чинь нэг л мэдэхэд дараа дараагийн тоглоомын хямдралууд хаяанд ирсэн байх болно! Хүмүүс л дургүй байдаг болохоос биш хүсч бас хүлээнэ гэдэг нь үнэхээр их жаргал юм шүүдээ. Нэг л өдөр чи тоглохыг бас авахыг хүсч байсан тоглоомоо олоод авах болно, энэ бол маргаангүй. Харин тэр үед тэр тоглоом чинь урьд урьдын тоглоомнуудаас чинь ч илүү амттай бас сайхан санагдах болно!

Худалдаж авах нь илүү үнэтэй гэж үү!? За больдоо.

Жишээ болгож www.humblebundle.com сайтыг танд танилцуулъя л даа. Таны харж буй доорх тоглоомнуудыг ердөө 1-хэн доллар төлөөд л Steam дээрээ худалдан авах боломжтой гээд боддоо! Нэг доллар гэдэг 2 литрийн хэрэггүй хийжүүлсэн устай тэнцэнэ шүүдээ. Харин та видео бичлэгийн газруудаас бичүүлбэл энэнээс хавьгүй их мөнгийг төлөх болно. Тэгээд дараагаар нь хадгалж ч болохгүй бас хаяж ч болохгүй хэрэггүй олон CD-ний цуглуулгатай болоод харах тоолондоо мөнгөндөө харамсч суухын нэмэр шүүдээ. Мөн өөр бусад олон арван Bundle-ууд, хямдралууд, GiveAway сугалаанууд болж байдаг гэдэгт итгээрэй! Судлах эрхийг таны гарт үлдээе. Гэхдээ, удахгүй хэрхэн видео тоглоомнуудыг үнэгүй олж авч болох тухай цуврал нийтлэлээ хүргэх болноо.

Хууль ёсоор авлаа гээд ямар давуу тал байна?

Achievement, Workshop, асуудалгүй бас автоматаар татагдах Update-үүд, гадаад болон дотоод найзуудтайгаа тоглох гайхалтай боломж, дэлхийн өнцөг булан бүрээс тоглогчдын холбогдох MultiPlayer тулалдааны талбар, үнэгүй Mod-ууд, бусад дагалдах урамшууллууд ... хамгийн гол нь сэтгэл ханамж! Энэ л хамгийн чухал нь.

Мөн дахин хэлье. Би таниас шаардаагүй юм шүү. Ердөө л санал болгож байна. Хэрвээ үнэхээр гарахаар шийдсэн бол 'Assassin's Creed IV : Black Flag'-ийг тоглочихоод сонголтоо хийж үзээрэй дээ. Учир нь далайн дээрэмчдийн тухай тоглоомыг Piratebay-с татаж авч байж л жинхэнэ утгаар нь тоглоно гэж мэд .... хэхэ, энэ мэдээж тоглоом байлаа :D .

Ингээд ...

Achievement unlocked

Name : Retired Pirate!
Desc : Цахим ертөнцийн далайн дээрэмчин байхаа болих.
Date : 2013. October 4. 12:32:11 AM



Monday, September 23, 2013

VALVe-ын танилцуулга. [SteamOS]

Монгол хэл дээр орчуулсан учраас ойлгоход илүү хялбар байх болноо. Мөн энэхүү нийтлэлд дараагийн танилцуулгуудыг нь ч мөн адил орчуулаад хавсаргах болно ;) Ингээд маргаашийг хүртэл тэсэн ядан хүлээе!



1. SteamOS - үйлдлийн систем.

Доорх линк дээр дараад үзнэ үү :
http://i.imgur.com/s51P1Z8.jpg 



Tuesday, September 17, 2013

'Half Life 3' өнөөдрийг хүртэл сураггүй байгаагийн хоёр үндсэн шалтгаан.

Ингээд би өөрийнхөө таамаглалыг дэвшүүлж байна. Та бүхэн ч мөн адил өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлээрэй. Миний бодлоор 'Half Life 3' нь ... уг нь бол 'Episode Three' байх ёстой л доо, гэвч энэ олон жилийн дараагаар HL3 биш Ep3 гэж гарвал урамгүй шүүдээ. Гэхдээ л өнөөдрийн байдлаар VALVe-г Half-Life биш юмаа гэхэд өөр ямар ч хамаагүй шинэ тоглоом дээр ажиллаж байвал баярлах хүн илүү олон болоод байгаа нь нууц биш. За тэгэхээр, миний бодлоор бол 'Half Life 3' нь өнөөдрийг хүртэл танилцуулагдахгүй байгаа нь доорх хоёр шалтгаанаас болсон гэж үзэж байна.

1. Source 2.0 хөдөлгүүр.

Цагтаа бол Source шиг гайхалтай Engine ер байсангүй шүүдээ. 2004 онд домогт 'Half-Life 2'-ын хамтаар танилцуулагдсан уг хөдөлгүүр нь ёстой л нэг видео тоглоомын ертөнцөд тэсрэлтийг хийх шиг болсон доо. Харин тэр цагаас хойш даруй арван жил өнгөрчээ. Мэдээж хэрэг энэ хооронд Source маань тодорхой хэмжээгээр хуучирсан нь тодорхой ... гэхдээ үеэ өнгөрөөх арай л болоогүй байна. Хамгийн тод жишээг дурьдахад RESPAWN студийн шинэхэн бүтээл 'Titanfall' нь сайжруулагдсан Source хөдөлгүүр дээр бүтээгдэж байгаа гэдгийг танд дуулгая. Хэдий тийм ч гэсэн уг хөдөлгүүр маань хуучирсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Юу гэх гээд байна вэ гэхээр VALVe-ынхан Source 2.0 шинэ хөдөлгүүрийг хийх цаг нь болсон гэсэн үг.

Аан гээч. Гайхалтай мэдээг дуулгахад тэд Source 2.0 дээр альхэдийнээ ажиллаад эхэлсэн байгаа! Юу гэдэг билээ .. It's Happening ^^ .. гэдэг биздээ, хэх. 2012 оны 11-р сард ноён Геб Ньювелл энэхүү мэдээллийг албан ёсоор баталсан билээ. Итгэхгүй байвал энд эх сурвалж нь байна. Энд бас энд, энд, мөн энд, тэгээд бас энд, бас тэнд байна!

Одоо танд Source-ийн одоогийн технологиудыг танилцуулъя :

Мэдээж хэрэг эдгээр технологиудын ихэнх нь Source 2.0 дээр уламжлагдан ирэх нь тодорхой. Мөн нэмэгдээд олон шинэ технологи орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Магадгүй Nvidia PhysX ч юмуу, эсвэл Destructible Environment системийг оруулж ирэхийг ч үгүйсгэхгүй. Бүр Oculus Rift-ийг албан ёсоор дэмжин ажилладаг ч болох юм билүү, хэн мэдлээ.

2. SteamBOX платформ.

  • SteamBOX гэж юу вэ?
Энэ бол VALVe-ын зүгээс хөгжүүлж буй шинэ платформ юм. Мөн VALVe-ын үүсгэн байгуулагч Геб Ньювелл мэдээлснээр SteamBOX-ыг тэд бие дааж үйлдвэрлээд зогсохгүй худалдаанд нэвтрүүлэх юм гэсэн шүү.

  • Яагаад VALVe SteamBOX-ыг хийж байгаа вэ?
Тэдний Steam гэх дижитал платформыг мэдэхгүй gamer байхгүй байх. Мөн өнгөрсөн онд Big Picture шинэ үйлчилгээ нэвтэрснээр Steam-ийг зочдын өрөөнд, ТВ-д ажилттай нэвтрүүлж чадсан. Ингээд та Joystiq, тусгай gamepad удирдлагуудын тусламжтайгаар яг л бусад консолийн тоглоомнуудыг тоглодог шигээ тоглох боломжтой болж байгаа юм л даа. Харин SteamBOX бол тэдний дараагийн том алхам гээд л ойлгочих. Өөрөөр хэлбэл PS4, Xbox One болоод Wii системүүдэд маш том өрсөлдөгч гарч ирж байгаа юм.



  • SteamBOX нь жирийн PC-нээс юугаараа ялгаатай вэ?
Одоохондоо нарийн мэдээлэл алга. Ер нь ч тэгээд SteamBOX-той холбоотой мэдээллүүд тун бүрхэг байгаа юм. Гэхдээ Ньювеллийн хэлж байгаагаас авч үзвэл тэдний шинэ платформ нь Linux үйлдлийн системд суурилах бололтой. Мөн бусад консолиуд шиг хаалттай-систем бүхий биш байх гэнэ. Windows-ыг хүртэл дээр нь нэмж суулгах боломжтой юм байна.

  • SteamBOX нь ямар үнээр зарагдах вэ?
Одоохондоо тодорхойгүй байна. Ямар төрлийн техник хангамжийн төхөөрөмжүүдийг суурилуулж өгснөөс үнэ нь шалтгаалах байх. Гэхдээ нэг л зүйл тодорхой байгаа нь : хамгийн сүүлийн үеийн видео тоглоомын хүчин чадлыг бүрэн хангадаг байх шаардлагатай шүүдээ. Бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл жил сараар бус, долоо хоногоор шинэчилэгдэж буй техник хангамжийн дэвшлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь тун их анхаарал татаж байна. Үнэхээр тэд SONY болон Microsoft-той өрсөлдөх гэж байгаа бол үнэ нь $500-с хэтрэх нь зохисгүй гэдгийг мэдэх л ёстой.

  • SteamBOX нь тусгай input/оролт-ын төхөөрөмжтэй байх уу?
Геб Ньювеллийн ярьснаар бол SteamBOX нь харааны болон биометрик функцуудыг агуулах гэнэ. Гэхдээ Wii эсвэл Kinect-төст хөдөлгөөний удирдлагуудаас ялгаатай байх гэнэ шүү. Мөн Oculus Rift-ийг тэд их сонирхож байгаа бөгөөд энэ технологийг нэвтрүүлэх магадлал тун өндөр байгаа юм.

Одоо харин танд би SteamBOX-ын өөрийнхөө төсөөллийг танилцуулъя. Ахэмм, дизайных нь хувьд ярьж байна.

  • Ерөнхийдөө куба хэлбэртэй, ирмэг болон өнцгүүд нь мохоо.
  • Гялгар хар өнгийн гадаргуутай.
  • Оролт гаралтын портууд нь нүднээс далд газарт байрлах болно.
  • Мэдээж хэрэг лого тэмдэг нь нүдэнд ил байх нь тодорхой.
  • Урт, өндөр, өргөний хэмжээ нь ойролцоогоор 30 орчим см.
  • Жин нь 2-3 кг.
Ингээд 2014 оны E3 наадмын үеэр SteamBOX зарлагдах болно. Харин 'Half Life 3'-ын хувьд Source 2.0 цоо шинэ хөдөлгүүр дээр хийгдсэн байх бөгөөд SteamBOX-ын Launch Game-ээр зарлагдах байх!

Эсвэл тэд E3-д баригдалгүйгээр тусдаа Conference зарлаж мэдэх юм.

Та бүхэн ч мөн адил өөрсдийн таамаглалыг дэвшүүлээрэй ;) Ингээд хожмын нэгэн өдөр энэхүү нийтлэлээ сөхөж харцгаая. Бодит байдлаас хэр хол зөрснийг нь тэгээд ярилцъя.

Wednesday, September 11, 2013

#3 | Зомбинуудын тухай.

Тэд моодноос хэзээ ч гарахгүй юм, цаашид ч мөн хэзээ ч гарахгүй бизээ. Ялангуяа видео тоглоомын ертөнцийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон байна шүү дээ. Тухайлбал : 'Dead Rising 3', 'Plants vs Zombies : Garden Warfare', 'Dying Light', 'The Walking Dead', 'Left 4 Dead 3' (тун удахгүй гарна гэдэгт яагаад ч юм итгэлтэй байна, хэх), 'DayZ' (Standalone) зэрэг худалдаанд хараахан гараагүй байгаа маш олон тоглоом, бүтээлүүдийн нэрийг дурьдаж болох юм. Холливудэд ч гэсэн тэдний хаанчлал үргэлжилсээр л байна. Комик номын ертөнцөд ч мөн адил. Тэр бүү хэл хүмүүс тэдэнд зориулж зомби парадыг хүртэл зохион байгуулдаг болсон шүү. Ингээд олон зүйлийг нуршилгүй гол мэдээндээ орцгооё.

Тэдний үүсэл гарал.

Энэ тухайд ярьвал заавал ч үгүй хойд Африкаас гаралтай Вуудуу шашны талаар сөхөх хэрэгтэй болох нь. Тэдний бөө нар буюу идтэй шидтэй хүмүүсийг нь Бокорууд гэдэг аж. Тэгэхээр энэхүү бокорууд гэдэг хүмүүсээс л холхон явж үздэг юм шүү дээ. Үгүй бол таныг унтаж байхад хооронд таны сүнсийг байшингийн чинь гаднаас соруулж аваад оронд нь таны бие дотор шумуулны сүнсийг шахаад оруулчихаж мэдэх л улс. Үгүйэ, би тоглоогүй байна хэхэ, үнэхээр иймэрхүү хачирхалтай хууч яриануудын талаар олон удаа сонсч байсан юм байна шүү. Гэхдээ л итгэхэд үнэхээр хэцүү юм. Ямар ч л байсан тэднийг нас барсан хүмүүсийг булшнаас нь ухаж гаргаад амь оруулж 'амь орсон үхдэл' буюу 'Зомби' болгож чаддаг гэдэгт нь маргах хүн арай л цөөхөн гарч ирэх болов уу. Тэгээд тэдгээр зомбинуудыг тариалангийн талбай болон төмөр зам дээр ажиллуулахаас эхлээд элдэв янзын боолын хөдөлмөрт ашигладаг гэнэ. Тэр бүү хэл сарын өмнө оршуулсан охинтойгоо зах дээр явж байхад нь таарсан гэх аймар тохиолдол ч бас гарч байсан гэдэг! Мөн энэ бүхнээс болоод Африкчууд нас барагсдынхаа цогцсыг хамгаалж, дээрээс нь цемент цутгах аль эсвэл харуул манаа гаргах зэргээр элдвийн аргыг сэдэх болсон гэдэг юм билээ.

Харин одоо вуудуугийн талаарх яриандаа эргэн орцгооё. Тэгэхээр 'Зомби' гэдэг нь 'Нзамби' гэх Конго хэлний үг бөгөөд бурхан гэсэн утгатай аж. Чухамхүү тэдгээр бокорууд ямар гээчийн зан үйл хийж, хэрхэн амьгүй болсон цогцсыг амь оруулдаг байсныг нь ёстой бүү мэд. Магадгүй одоог хүртэл энэ аймшигтай зан үйл үргэлжилсэн хэвээр байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Гэхдээ энэ бүхэн үнэхээр үнэн бол шүүдээ, үнэн бол ...
Ингээд тэдний талаар дэлгэрэнгүй судлах эрхийг танд үлдээе.

Ном зохиолын хувьд гэвэл тэдний нэрс хамгийн анх 1929 онд William Seabrook гэх зохиолчийн 'Шидэт Арал' гэдэг зохиол дээр гарч ирсэн байна. Харин түүний дараахан буюу 1932 онд ... ө бурхан минь ... гайхамшигт Bela Lugosi-ын гол дүрд нь тоглосон 'White Zombie' гэдэг кино нээлтээ хийснээр үзэгчдийн дунд зомби гэх нэр томъёо салхи шуурга шиг л тарж эхэлсэн байх нь. Тэгвэл 1944 онд 'Green Lantern' дээр Solomon Grundy гэх зомби дайсан анх танилцуулагдсанаар комик номын ертөнцөд хамгийн анхны зомби гэх тодотголыг зүүх болсон байна. ('Ногоон Дэнлүү'-г 1940 оны 7-р сард анх хэвлэгдэж байсныг нь сая л олж мэдлээ, гайхалтай юмаа!)

Ингээд өөрийнхөө туршлага дээр тулгуурлаад зомби нарын төрлийг ялган бичье л дээ. Гэхдээ би зомбигийн фен биш болохоор тэдний олон шилдэг хувилбаруудыг орхисон байж мэднэ шүү. Засч залруулаад, нэмэлт мэдээллүүд байвал доор сэтгэгдэл дээр бичиж үлдээхээ мартав аа ;)

Ихэнхдээ тэднийг маш удаан болхи хөдөлгөөнтэй, өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй, зөвхөн арьс маханд дурладаг төдийгүй ханаж цадахыг мэддэггүй өлмөн зэлмүүн амьтад мэтээр дүрслэн харуулдаг. Энэ төрлийн зомби нар нь хамгийн анх танилцуулагдсан ч гэлээ одоог хүртэл тэд
моодноос гараагүй хэвээрээ л байна. Хамгийн тод жишээг дурьдахад 'Plants vs Zombies' тоглоомыг нэрлэж болох юм ... Аххх, уг тоглоомны хоёрдугаар анги нь зөвхөн iOS дээр гарсан нь тун тоогүй хэрэг шүү. Гэхдээ биднийг цаана чинь 'Plants vs Zombies : Garden Warfare' хүлээж байгаа гэдгийг бас мартаж болохгүй. Зөвхөн MultiPlayer тоглолттой тул худалдаж авахаас өөр аргагүй л болж байнадаа. Үнийн хувьд ч гэсэн тун боломжийн харагдсан шүү. За энэ ч яахав. Харин уг тоглоом дээр зомби нарын ерөнхий төрх буюу классик хэв шинжийг хадгалж чадсаны дээр тэднийг төрөл бүрээр зохиомжилж харуулсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болжээ! Өөрөөр хэлбэл зомби бүр өөр өөрсдийн гэсэн тусгай чадвар аль эсвэл онцгой хэв шинжтэйгээс гадна өөр хоорондоо харилцан адилгүй эсэргүүцлийг ургамлуудад үзүүлж чадна. Мөн Зомбосс гэх босс зомби хүртэл бий гээд боддоо. Урьд өмнө аварга зомби нарын талаар дуулж байснаас бус зомби боссын талаар ер сонсоогүй юм байна. Энэ мэт олон шинэлэг зүйлсийг хийсэн гэх утгаараа 'Plants vs Zombies' тоглоом нь зомбины түүхэнд тодоор бичигдэж үлдэх гавъяатай бүтээл болж байна. Мөн 'Dead Rising' видео тоглоомын зомби нарыг дурьдаж болох юм. Бас л классик зомбинууд. Их дэлгүүрт, эсвэл Лас Вегасын казино зэрэг томоохон талбай, орон зайд эцэс төгсгөлгүй хэдэн зуун зомби нартай тулалдах боломжийг олгодог тул одоог хир нь уг тоглоомыг тоглогчдын тоо буураагүй л байна. Урьд өмнө зомбитой тоглоомын түүхэнд байгаагүй 'эрх чөлөө' бас 'сонголт' гэх хоёр зүйлийг оруулж өгснөөрөө 'Dead Rising' нь түүхэн амжилтыг тогтоосон юм. Гэхдээ сүүлд гарсан 'Dead Rising 2 : Off the Record' анги дээр тэд их залхуу ажилласан шүү.

Бас хэдийгээр зомбинууд маань удаан болхи хөдөлгөөнтэй ч гэлээ арьс махны үнэр авахаараа хурд хүч нь нэмэгдэж ирдэг тал мөн бий. Тэгээд л таны араас үхэн хатан элдэж гарна даа. Бүр шууд утгаараа, үхэн үхтлээ таны араас хөөнө гэж мэд! Энэ тохиолдолд танд хоёр л сонголт бий. Тэднийг устгах, гэхдээ бүр юу ч үгүй болтол нь устгахгүй бол тэд дахин амь орох тал байдаг. Иймэрхүү төрлийн зомби нар Resident Evil видео тоглоом дээр гардаг даа ... бурхан минь, ямар дарамттай байдаг гээч! Тиймээс хамгийн эмзэг хэсэг болох толгойруу нь довтлох хэрэгтэй. Үгүй бол та тэднээс зугтаах хэрэгтэй болно, тэгээд яг л хуримнаасаа зугтааж буй сүйт бүсгүй шиг л гүйх хэрэгтэй.

Мөн 'Left 4 Dead' дээр классик зомбинуудыг харуулдаг. Гэхдээ удаан болхи хөдөлгөөнтэй тэд, махны үнэр авангуутаа хурд хүч нь нэмэгддэгт л гол асуудал байгаа юм. Зөвхөн энэ ч биш, жинхэнэ сүрэг гэж юу байдгийг таны арьс маханд тултал чинь мэдрүүлнэ дээ.


Мөн уг тоглоом дээр Smoker, Hunter, Boomer, Tank зэрэг тусгай элит зомби нар гардаг нь уг тоглоомыг улам илүү сонирхолтой болгож өгсөн шигээ бас хэцүү болгож орхисон шүү.

Тухайлбал Witch-ийн талаар бичье л дээ. Тэр бол 'Left 4 Dead'-ын тусгай зомби нарын дотроос хамгийн зэвүүн нь байгаа юм. Харанхуйд ганцаараа уйлж суух, гэмгүй охины дүрийг эсгэх тэднийг өрөвдөхгүй юм гэхэд анзааралгүй өнгөрөх хүн гэж байх уу даа. Ингээд гэнэн хүмүүсийг түүнд туслахаар очих үед юу болдог гэж санана! Хурц хумс, хурдан хөдөлгөөн, муухай орилоон, өмхий үнэртэй ам, урт шүднүүд, шүлс тэгээд ... цус, мах-мэдээж хэрэг таных байх болно .... тэгээд ... ердөө энэ бүхэн 5-хан секундэд болоод өнгөрнө гэдэгт итгээрэй. Төсөөлөхөөс ч аймар санагдчихлаа. Ямартай ч одоогийн байдлаар тэднийг гүйцэх smexyyy зомбинууд гарч ирээгүй л байна.

Харин өөр нэгэн сонирхолтой баримтыг дурьдахад 'The Cabin in the Woods' кинон дээр 'Left 4 Dead'-ын зомби нар гардаг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ ердөө 1-3 секундэд л гараад өнгөрдөг юм. Үзээгүй бол энд дараад сонирхоорой. Мөн уг киноноос сэдэвлээд бүр тусгай DLC-г хүртэл гаргах гэж байсан гэдэг шүү. Гэвч цуцлагдсан нь үнэхээр тоогүй хэрэг.

---------------------------------------------------------------------------- 

Хэн нэгэн надаас хамгийн балмад зомби юу вэ гэж асуувал маргаан байхгүй '28 Weeks Later' киноны зомби нарыг хэлэх байна. Хохирогчоо зүгээр нэг барьж аваад арьс махыг нь урж тасдалгүй бүр нүүр нүдгүй зодож гардаг гээч! Дээр дурьдсан классик буюу хойлог зомби нартай харьцуулах ч юм биш.

Ихэвчлэн зомби нарыг ямар нэгэн вируст халдварын улмаас гарч ирсэн бөгөөд тэдэнд хазуулснаар буюу шүлсээр нь дамжуулаад вирусны халдвар авч байдгаар дүрсэлсэн байдаг.  Дээрх '28 Days Later ...', '28 Weeks Later' кинонууд дээр ч мөн адил ийм тохиолдлын талаар л үзүүлдэг. Хэх, хэрвээ уг киноны ард 'The Fast and The Furious'-ын уран бүтээлчид ажиллаж байсан бол одоо альхэдийнээ '28 Centuries Later' анги нь нээлтээ хийхээс өмнө '28 Milleniums Later' нь зарлагдсан байх байсан биз. Энэ янзаараа тэд кино ертөнцийн 'Call of Duty' болоход тун ойрхон байна шүү.
----------------------------------------------------------------------------

Мөн зомбитой киноны мастер George A. Romero-г мартаж яасан ч болохгүй! Яахын аргагүй түүний кинонууд аймшгийн киноны төрөлд цоо шинэ уур амьсгалыг оруулж ирсэн нь маргахын аргагүй үнэн билээ. Бас зомби нарын нийтлэг дүр төрхийг дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн гавъяатай хүн байгаа юм. Хэдийгээр хуучирсан ч гэлээ түүний кинонуудын зарим хэсгүүд нь үнэхээр бодит гэмээр л харагддаг шүү!
-------------------------------------------------------------------------

Урьд өмнө зомби нарын талаар харуулсан мөн ийм амжилтыг үзүүлсэн ТВ-ийн олон ангит кино ер бүтээгдэж байгаагүй юм. Энэ ч утгаараа 'The Walking Dead' нь үзэгчдийн сонирхлыг маш их татаж байгаа билээ. Харин видео тоглоомынх нь тухай дурьдвал ёстой л нэг тэсрэлтийг хийх шиг болсондоо. Бүүм! Game of the Year! Учир нь урьд өмнө зомби нарын талаар өгүүлсэн ямар ч тоглоомонд, тоглоом байтугай кинонд цус хөөргөсөн Action үйл явдлуудыг л харуулдаг байснаас бус сэтгэл хөдлөл, зохиол, дүрүүдийн харилцан яриа зэрэг зүйлс дээр онцгой анхаарч ажилласан бүтээлүүд ер гарч байгаагүй юм. Нуулгүй хэлэхэд тоглоом нь киноноосоо хавьгүй илүү болсон шүү! Бүр хамаагүй илүү. Мөн бяцхан Клементайн охин тоглогчдын хамгийн хайртай дүрүүдийн нэг болсон гэдэгт итгэлтэй байна .... ингэхэд та хоёр зүйлийг ажигласан уу?

1. Элизабет, Элли, Клементайн, Эмили. Өхөөрдөм жаахан эмэгтэй хүүхдүүдийг тоглоомын гол дүрийн companion буюу дагуулаар зохиомжлоод өгчих. Удалгүй энэ тоглоом бусдыг бүтэн 3 сар хуйлруулах болно! Яагаад гээч, асуудал зөвхөн эмэгтэй дагуулдаа байгаа хэрэг биш, харин эмэгтэй хүний уян зөөлөн талаар дамжуулж тоглоомд сэтгэл хөдлөл, харилцан яриа, зохиол найруулгыг оруулснаар ийм амжилтыг үзүүлж байна шүүдээ. Одоогийн тоглогч нар ийм л зохиолтой тоглоомыг илүүд үздэг болсон.

2. Дээрх нэрнүүдийн ихэнх нь Э-ээр эхэлсэн байгаа нь бас сонин хэрэг шүү ... Хмм, шал хэрэггүй зүйл биччихлээ.


Харин 'The Walking Dead'-ийн зомби нарын талаар бичвэл өнөөх л классик буюу зомби нарын ерөнхий хэв шинжийг хадгалан үлдэж чаджээ.

------------------------------------------------------------------------- 

Хар зомбинууд. Аанха, таны толгойд шууд 'Resident Evil 5' орж ирсэн гэдгийг бүр мэдээд байсан юм. Гэвч эдгээр хар арьстай зомби нар маань маш их хар хэл амыг араасаа дагуулсан гэдгийг хэлэх байна. Яг ч арьсны өнгөндөө байгаа юм биш л дээ ... яахав ... та бодоод үз л дээ, цагаан арьстай гоё хүүхэн залуу хоёр нийлж аваад өчнөөн олон хар арьстай зомби нарыг хяргаж байна гээд. Энэ нь расизм гэх маш эмзэг сэдвийг хөндөж орхижээ.

'I Am Legend'. Хамгийн аймшигтай зомби нарыг нэрлэ гэвэл тэднийг л хэлэх байх. Учир нь тэд маш хүчирхэг, ухаантай, нэг нэгэндээ захирагдаж чаддаг, өөрсөдтэйгөө адилхан зомби нохдыг хүртэл гаршуулаад авсан гээд боддоо. Тэр бүү хэл, хана, бүр таазан дээгүүр хүртэл явж чаддаг гээч! Аз болоход тэд нарны гэрлээс харшилтай тул өдрийн цагаар та санаа амар байж болно.

Ямар ч байсан уг кино нь зомби нарын талаарх хүмүүсийн ой тойнд тогтсон ойлголтыг өөрчилж чадсан болов уу.  Мөн уг киноны хоёрдугаар ангийн зохиол нь бичигдээд эхэлсэн байна. Гэвч үнэн худлыг нь мэдэх зүйл алга. Харин юу үнэн бэ гэвэл, Вилл Смитийн мөнхийн залуу насны рашааныг Морган Фриймантай хувааж уусан гэдэг нь л үнэн билээ.

Өө нээрэн дээрх кино маань хоёр янзын төгсгөлтэй гэдгийг та мэдэх үү? Итгэхгүй бол дараах бичлэгийг үзээрэй! => 'I Am Legend' өөр төгсгөл.

-------------------------------------------------------------------------

'Dead Island' . Ай хөөрхий, уг тоглоом трэйлэр шигээ байсан ч болоосой. Үнэнийг хэлэхэд доорх трэйлэр миний амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай хирнээ үзэсгэлэнтэй трэйлэр байсан гэдгийг хэлэх байна.


Дашрамд дуулгахад зөвхөн  уг трэйлэрээс нь сэдэвлээд Холливудэд кино бүтээгдэж байгаа сурагтай шүү. 'Dead Island'-ын хувьд тоглож үзээгүй байгаа тул тодорхой мэдээллийг хүргэж чадахгүйнээ, хүлцэл өчье. Гэхдээ энэ залууг харж байна уу, их л аймар харагдаад байгаа юмдаа.


-------------------------------------------------------------------------

Зомби нацистууд. Видео тоглоомын ертөнцийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хоёр дайснуудыг хооронд нь нэгтгэх аргыг Treyarch-ын залуус бодож олжээ. Энэ бол маш том нээлт байлаа! Мөн энэ нь тэдэнд толгой эргүүлэм амжилтыг авчрах болно гэдгийг тэд анхандаа төсөөлөө ч үгүй байсан биз. Ингээд л жил бүрийн 'Call of Duty' цувралууд дээр зомби нар танилцуулагдах болсон нь одоо нэгэнтээ хэвийн үзэгдэл болжээ.

Тиймээ ... таны толгойд бас нэгэн дүр зураглал орж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол 2009 онд нээлтээ хийсэн германий 'Dead Snow' буюу 'Үхчихсэн Цас' .... үхсэн, нас барсан, талийгаач болсон, бурхан болооч болсон ... хмм магадгүй сөнөсөн гэдэг утгаар нь орчуулбал дээр бололтой .... 'Сөнөсөн Цас' кино юм. Одоогоор уг киног үзээгүй байгаа тул нарийн зүйлсийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л тэдгээр зомби нартай таарах байтугай тэдний холхиж байгаа газарт, нутаг дэвсгэрт, улсад, тивд нь би хэзээ ч хөл тавихыг хүсэхгүй байсан гэдгээ мэдэж байна.

'MineCraft'. Энэ нарны аймгаас та тэдэн шиг дөрвөлжин толгойтой зомби нарыг эрээд эрээд өөр хаанаас ч олж чадахгүй гэдэгтэй өөрийнх дээрээ мөн таны толгойг тавиад мөрийцөхөд ч би бэлэн байна. Тэд бол цорын ганц. Яг одоо энэхүү нийтлэлийг уншаад сууж буй хомосапиенсуудын дунд уурхайчид нэг биш нилээд хэд байгаа гэдэгт итгэж байна шүү. Мэдэхгүй нэгэнд нь гэж хэлэхэд блокон ертөнцийн эдгээр зомбинууд нь удаан хөдөлгөөнтэй бөгөөд өглөөн нарны гэрлээр шатаж үнс болон хувирдаг юм. 'MineCraft' дээр хамгийн анх бүтээгдсэн уг mob нь 1.?? Update-с хойш үнэхээр шүдний өвчин болсон доо. Эхэндээ тэд хаалга үүд эвдлэн орж ирдэг байсан бол эцэстээ алтан хуяг дуулга өмсөөд, бүр илд сүх хүртэл агсах болсон гээч!

Магадгүй та надад тэдний талаар .... ахэмм .. Гоулчуудын тухай сануулах гэж байгаа бол, больж үз хонгор минь! Тэд чинь зомби биш, за юу. Ингэхэд байнаа, надад нэг шинэ санаа төрлөө. 'Fallout 4' дээр radiation буюу цацраг идэвхийн хэмжээ хэтэрвэл нас барахын оронд эхний үе шатанд гоул болж хувирдаг бол ямар вэ, айн? хэх, энэ ч тоглогч нарт таалагдах байх шүү.

-------------------------------------------------------------------------

Одоо харин та бүхэнд энэ хорвоогийн хамгийн авъяаслаг зомби нарыг танилцуулъя. Хуучин цагаа дурсаад Майкл Жексоны 'Триллер'-ийг сонсоцгооё.


Яг энэ мөчид би өөрийгөө 1960-аад онд төрсөн байсан ч болоосой гэж ямар ихээр хүсч байна гээч.

Нэгэнт өнгөрсөн үеийг сөхсөн юм чинь танд дараах тоглоомыг сануулъя. 'Zombies Ate My Neighbors'. Тухайн үедээ Сега системд үүн шиг гайхалтай тоглоом байсангүй шүүдээ. Гэхдээ танд би уг тоглоомыг тоглох боломжийг олгож байна.

SEGA Genesis эмулятор татах бол : энд дараарай.
'Zombies Ate My Neighbors' тоглоомыг татах бол : энд дарна уу.

Бас энэ сайтыг тэмдэглээд авчих => www.coolrom.com.  Жинхэнэ эрдэнэсийн хайрцаг л гэж мэд!

-------------------------------------------------------------------------

Мөн адтай зомби нар маань хошин урлагийн салбарт ч авъяастай гэдгээ удаа дараа харуулаад авсан шүү. 'Shaun of the Dead', 'Zombieland' зэрэг олон хөгжилтэй кинонуудыг дурьдаж болох юм гэснээс сүүлийн үед нэг царайлаг зомби залуу гарч ирснээр тэдний талаарх хүмүүсийн ойлголтыг эвдээд зогсохгүй охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх болсон. Мөн л уг киног үзээгүй байгаа тул нарийн зүйлсийг нь хэлж мэдэхгүй юм.

Харин хамгийн царайлаг эмэгтэй зомбиг нэрлэ гэвэл 'Corpse Bride'-ын Эмели бүсгүйг нэрлэх байна. Ингэхэд та гайхаж байж магадгүй, Тим Бартон золиг одоо хаана юу хийж яваа бол гэж? Тэгвэл мань эр 'Big Eyes' [2014] гэх шинэ киногоо бүтээгээд тун завгүй яваа аж. Уг кинонд мөн Кристоф Валтз, Эми Адамс нарын шилдэг жүжигчид тоглож байгаа нь бүр ч их анхаарал татаж байна .... Байзаарай?! Ингэхэд Жонни Депп-ийн нэр байхгүй байна шүүдээ! .... Жонни, Хелена хоёр нэрээ сольцгоогоод Кристоф, Эми болсон юм болов уу? Үгүй бол, маргаан байхгүй Жонни маань Тим Бартоны зоориноос оргосон болж таарлаа, баяр хүргье!
Нэгэнт Тим Бартоныг ярьсных, Жонни тэр хоёрын хамтын бүтээл 'Ed Wood' киног заавал үзэхийг санал болгъё, би бүр танаас шаардаж байна. Хэрвээ та миний өөр нэгэн блог дээрээ орчуулж буй 'Дракула Гүнтэн' зохиолыг уншиж байгаа бол танд гарцаа байхгүй таалагдах болно. => KhuslenReader.blogspot.coM . Бас нэгэн зөвлөлгөөг өгөхөд Дракула гүнтэнг Белла Лугосийн дүрээр нь төсөөлөөрэй. Реклам дууслаа.

Ингээд эцэст нь хэн бүхний хамгийн ихээр санан хүлээж буй зомбиг танилцуулъя. Алив л дээ, та мэдэж байгаа шүүдээ. За боль доо, үнэхээр харж байгаагүй гэж үү? ... [чамайг Равенхолм аваачиж төөрүүлэх юмсан *beep* *beep*] ... Тэгэхээр харж байгаа биздээ? Хурдан зомби, хортой зомби, удаан зомби гэх мэтээр тэдэнд маш энгийн нэрнүүдийг өгсөн байгааг. Учир нь эрдэмтдэд тэдний талаар судлаад сууж байх зав зай даанч байдаггүй юм даа, хонгор минь. Ингэхэд Гордон Фрийман тэднийг хараад тээр нэг жилийн тэр нэгэн өдөр Black Mesa-д тарьж орхисон айхавтар үйл хэргээ санадаг болов уу?

Харин дээрх зомбинуудын тухайд бичвэл ямар нэгэн халдвар тахлаас болоод бус HeadCrab гэх муухай хавчинцаруудаас болоод ийм аймшигтай болдог байх нь. Ямар төрлийн хавчинцарт толгойгоо өмхүүлж орхисноос шалтгаалаад бие физилогид нь харилцан адилгүй өөрчлөлтүүд гарна гээч. Эдгээр амьтдыг хаанаас ирсэн бэ? гэж асууж байвал харь гаригаас ирсэн гээд хэлчихье. Хэрэв та санаж байгаа бол 'Half Life' дээр Зен гариг дээрх Гонарчийн биенээс тэд төрж байдаг шүүдээ.

Дөрвөн хөлтэй хүний толгойн дайны хэмжээтэй тэд 3 метр хүртэл газарт төвөггүй үсэрч чаддаг шүү. Ингээд хүний нүүрэнд наалдаж, тархинд нь нэвтэрсэн л бол золгүй тэр хохирогч минутын дотор л зомби болно гэж мэд! Хэдий тэд маш муухай амьтад гэлээ ч 'Alien'-ийн facehugger-уудын дэргэд бол хонь л гэсэн үг.

Асуулт/хариулт

Ингэхэд тэд юугаар хооллодог юм бэ?

Арьс мах, тархи .... хмм хог? Ер нь тэгээд ч ямар л олигтой зүйлийг иддэг байв гэж дээ.

Тэдэнд хазуулсан бол эмчлэгдэх боломж бий юу?

Хэрэв танд аз дайрч Зомбрексийг олж чадвал өөрийгөө аварч дөнгөнө. Харамсалтай нь түр хугацаанд. Өөрөөр хэлбэл Зомбрекс буюу Амбузол Васпилатин/Зомбрауктус Пендео Аутоинжектор нь [түр хүлээгээрэй, хугарсан хэлээ скочдоодохъё] зомби болох явцыг 12 цагаар хойшлуулдаг юм. Тиймээс 24 цаг тутамд 1.5 мг дозоор хэрэглэж байх ёстой бөгөөд энэ үедээ спиртийн төрлийн зүйлсээс татгалзах хэрэгтэй. Нэг хайрцаг нь $300 гээд бодоод үзэхээр нэг жилийн Зомбрексийн өртөг $109,500 хол давж байна. Их үнэтэй байгаа биз? Тэгэхээр та мөнгө хүүлэгч, аль эсвэл хар тамхины дилер, банк ухагч л биш бол авч чадахгүй нь байна, шаг мад. Өө нээрэн уг эм нь зөвхөн 'Dead Rising'-ийн л ертөнцөд байдаг гэдгийг хэлэхээ мартчихаж. Мөн уг эмний талаар цааш судлаад байвал их харанхуй нууцууд гарч ирнэ шүү. Харин та урт наслахыг хүсч л байгаа бол бага мэдэж байх нь дээр гэдгийг мөн хэлье.

Харин 'Resident Evil'-ийн ертөнцөд бол T болон G төрлийн вирусуудыг устгах чадалтай эмийн ургамал, тариа тарилга, бодис гэх зэргийн зүйлс бол харин их бий шүү. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Өөрөөр бол найдлага байхгүй дээ. Эсвэл Вилл Смит ах дээр очоод эм авч болох юм. Далимд нь мөнхийн залуу насны нууцыг нь асуугаад үзээрэй.

Тэднээс хэрхэн хамгаалах вэ?

Харанхуй шөнө битгий гар, битгий ганцаараа яв, зузаан хувцас өмс, сайн дулаал, олон хүн холхилдсон газраар битгий яв, дэмий битгий сэлгүүц, гараа тогтмол угааж бай ... ингэхэд би чиний ээж биш шүүдээ!

За тэгэхээр таныг би догь залуу эсвэл хүүхэн байна гэж бодлоо шүү. Тэгэхээр зомбинуудаас хамгаалахын тулд зүгээр л та сэргэл бай, авхаалжтай бай, гол нь өгзгөө хурдан хөдөлгөж байх хэрэгтэй. Тэгээд тэдэнд битгий хазуул. Одоо харин хамгийн чухал зөвлөлгөө : ердөө та Badass байхад л хангалттай.

Удахгүй та бүхэнд Зомбинуудаас хамгаалах Survival Guide-ыг бичиж хүргэх учраас энэ хүргээд түр орхьё.

Зомби нар хаанаас гарч ирдэг юм бэ?

Ном зохиолууд дээр ихэвчлэн халдварт вирусээс болж тэднийг гарч ирсэн талаар дурьдагддаг. Харин халдвар зомби нарын шүлсээр дамжиж бусдадаа тархдаг байх нь л дээ. Заримдаа яг л вирусны програм хангамж үйлдвэрлэдэг компаниуд шиг засгийн газраас, цэрэг армийн зүгээс аль эсвэл нууц лабораториудаас тэдгээр вирусуудыг гаргаад, араас нь тэднийг эмчлэх вакцинуудыг үйлдвэрлэдэг. Аль эсвэл биохимийн зэвсэг хэлбэрээр ч бас ашигладаг байх нь.
'MineCraft' дээр бол гайхах зүйлгүй шүүдээ, тэд гэрлийн тусгал дундаж хэмжээнээс бага газарт, харанхуй chunk-ууд дээр төрдөг. Бусдыг нь бол чөтгөр бүү мэд!

Зомби нар унтдаг уу? Тэд яаж хүндэрдэг юм бол оо? Өөр хоорондоо тэд харилцан ярилцдаг уу?

Байз, байз, байзаарай .... ингэхэд яагаад өөрсдөөс нь асууж болохгүй гэж.

Зомби нарыг тэжээж болох уу?

Аюулгүй байдлаа хангаж чадвал боломжгүй зүйл гэж байхгүйэ.

Тиймээ :(  би мэдэж байна, сайн зөвлөгч биш гэдгээ.

Энэ хүргээд уг нийтлэлээ дуусгая. Гэхдээ бүр мөсөн биш шүү...
Харин та яг одоо цонхоороо хардаа, хэрвээ гадаа харанхуй болсон байвал эртхэн унтаж амрахыг хүсье. Үгүй бол та маргааш өглөө өөрөө харин зомби болж мэдэх юм шүү ;)

Monday, September 9, 2013

"Team Fortress 2" дээр хэрхэн Transparent Spray-Tag хийх вэ?

Spray Tag гэдэг маань хананд "шүршдэг" зургийг хэлж байгаа юм шүүдээ. Энэ нь таны нэр болон багийн чинь лого эмблем, дуртай хамтлаг дуучны чинь зураг, аль эсвэл нөгөө юу ... ахэмм, юу ч байж болно! Гэхдээ ихэвчлэн distraction буюу бусад тоглогч нарын анхаарлыг сарниулах зорилгоор ашиглагддаг болоод удаж байна. Харин transparent буюу тунгалаг зураг хийхийн тулд магадгүй та PNG өргөтгөлтэй файлуудыг оруулж үзсэн байж мэдэх юм. Гэхдээ амжилтгүй л болсон биздээ. Тэгвэл үүнийг тусгай програмын тусламжтайгаар хийж болдог байх нь.

1. Эхлээд та зургаа сонгох хэрэгтэй. Ингээд би Google-с хайж үзээд доорх зургийг сонгож байна. Блогийн уншигчдын маань бараг 60% нь өсвөр насны хүүхдүүд байгаа болохоор Памела Андерсоны зургийг сонгосонгүй шүү, хэх.


2. Одоо Photoshop ч юмуу аль эсвэл Paint.NET зэрэг програмын тусламжтайгаар та зургаа арын фоноос нь салгаад PNG өргөтгөлтэйгөөр хадгалах хэрэгтэй. Харин зураг чинь 256x256 пиксель хэмжээнээс хэтрэх ёсгүй шүү.

3. Харин одоо энд дараад VTFEdit гэх програмыг татаад аваарай.

4. Ингээд File цэснээс Import коммандыг сонгоорой. Эсвэл Ctrl+I hotkey-г ашигласан ч болно. Өө үгүйэ ... зураг чинь фоноосоо салаагүй байна гэж үү?! Зүгээрдээ, тэр тусмаа хар өнгөтэй байвал та зөв хийж байна гэсэн үг.






5. Харин танд л гэж хэлэхэд, зургийнхаа чанарыг илүү сайн болгохыг хүсвэл Flag гэсэн цонхноос No Level Of Detail сонголтыг хийгээрэй.



6. Ингээд л боллоо. Одоо та тоглоомынхоо Options цэс дотроос уг зургаа сонгоход л хангалттай.


Энэхүү арга зөвхөн TF2 ч биш VALVe-ын бусад тоглоомнуудад ашиглагдаж болно гэдэгт итгэлтэй байна.

Псст ... нэг аймар зөвлөгөөг өгөхөд ... магадгүй та найзуудаа ижил хүйстэн биш эсэхийг нь Spray Tag-ын тусламжтайгаар шалгаж болох юм шүү дээ!

За өдрийг сайхан өнгөрүүлээрэй ;)

Saturday, August 31, 2013

'MineCraft' дээр уурхайчдын тэр бүр мэдээд байдаггүй 14 арга мэх.

За тэгэхээр, хөдөлмөрийн гавшгайчид болон гавъяат уурхайчдын хувьд миний доор бичих аргуудын ихэнхийг нь мэдэж байгаа биз. Гэхдээ энэхүү нийтлэл шинэхэн уурхайчдад зориулагдсан гэдгийг хэлэх байна. Мөн ... хэрвээ та 'MineCraft' гэж юу юм бэ? гэж асуух гэж байгаа бол, больж үз хонгор минь, эргээд агуй дотроо явж ороорой.

01. Бамбарууд нь усан доор агаар үүсгэдэг.


Заримдаа хэтэрхий гүнд шумбах шаардлагатай болсон ч уушигны тань багтаамж хүрэхгүй тэнэгтээд байна уу? Тэгвэл та яагаад дээрх зурган дээрх шиг бамбарыг ашиглаад усан доор агаар үүсгэж болохгүй гэж. Аз болоход блокон ертөнцөд O2 дуусна гэж хэзээ ч байдаггүй юм шүүдээ.

02. Бамбарууд нь элс болон хайргыг амархан 'нураадаг'.


Заримдаа газар доор уурхайдаж байх үед залхуу хүргэмээр их хайргатай тааралдах үе олон гардаг. Харин цагаа хэмнэхийн тулд ердөө л та хайрга болон элсний хамгийн доод талын блокыг аваад оронд нь бамбар хатгачих хэрэгтэй, гэхдээ хурдан хийх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Мөн өндөрт байшин эсвэл хөшөө барих үед элс болон хайргануудыг ашиглаад, дараагаар нь газарт буусан үедээ ингээд хураагаад авчихаж байвал ямар хялбар байдаг гээч!

03. Бамбарууд нь элс болон хайргыг мөн тогтоож чаддаг.


Инээдтэй нь бамбаруудыг та ашиглаад элс, хайргыг нурааж болдог бол мөн тэднийг бас эргээд тогтоох боломжтой. Гэхдээ та бамбарыг дээрх зурган дээрх шиг ийм байрлалтайгаар хатгах хэрэгтэй шүү. Яахав, заримдаа бид зөвхөн элсээр ч юмуу хайргаар байшин баримаар санагдах үе гардаг шүүдээ, эсвэл ... үгүй юм болов уу?

04. Бамбар ашиглаад агаарт блок тогтоох

 
Бамбарны дэргэд та ямар нэгэн блокыг агаарт байрлуулах боломжтой! Магадгүй та тун цөөхөн блоктой ядуу байгаа үедээ энэхүү аргыг ашиглаж болох юм. Аль эсвэл агаарын шат хийх зэрэг нарийн төвөгтэй ажилд ямар их хэрэг болохыг мэдэж байна уу?

05. Шат болон самбарыг ашиглаад усыг тогтоож болно.


Ус ч үнэхээр ядаргаатай шүү. Лавагийн хувьд бол бүр хэлэх муу үг ч олдохгүй байна. Гэхдээ та тэднийг самбар болон шатыг ашиглаад хялбархан гэгч нь тогтоож болох юм.

06. Блэйзүүд цасан бөмбөлөгөнд дургүй.


Нум хийж, сум цуглуулна гэдэг амаргүй ажил. Тамын ертөнцөд нэвтэрсэн үед тэндхийн хачинжигтэй амьтадтай зөвхөн нум сумаар тулалдах нь хамгийн аюулгүй бөгөөд шилдэг арга юм. Харин газар дээр хэрэг болдоггүй цасан бөмбөлөгүүд нь блэйзүүдийг номхруулахад хэрэг болдог талаар та дуулж байв уу?

07. Соул элсээр хийх занга.


Түүнийг зурган дээрх шиг яг ингээд байрлуулчихсан байхад юу болно гээч! Магадгүй блокон ертөнцийн хувьд хийхэд хялбархан мөртлөө хамгийн үр дүнтэй занга гэвэл энэ л байх.

08. Creative Mode + Mouse 3


Creative буюу Бүтээлч горим дээр тоглож байх явцдаа, ямар нэгэн блокруу хулганаа чиглүүлээд M3 буюу өнхрүүшээ дарахад л тэрхүү блокыг та авах болно доо.

09. Хоёрхон хувин ус = хязгааргүй усны нөөц!


1x3 хэмжээтэй нүх ухаад, хоёр захад нь хувинтай усаа асгачих. Ингээд л та хязгааргүй усны нөөцтэй болох нь тэр. Мэдээж хэрэг ус авах үедээ дундах блокноос нь авах хэрэгтэй. Харин 4x4 нүх ухаад эсрэг талын хоёр буланд нь ус асгаж орхивол дараагаар нь хаанаас нь ч авсан таны худаг эвдрэхгүй байх болно!

10. Нүүрс байхгүй үед.


Нэг хувин лаваг зууханд хийвэл 1.000 секунд асдагийг та мэдэх үү? Харин блэйзийн саваа нь 120 секунд асдаг байна. Эсвэл та ердөө түүхий мод болон модон банзыг ашиглаад л модны нүүрс буюу Charcoal-ыг гарган авах боломжтой!

11. Өвсийг хялбархан цэвэрлэх арга.


Блокон ертөнцийн өөр нэгэн ядаргаатай зүйл нь өвснүүд. Тэд хаа саагүй байдаг бөгөөд тэднийг цэвэрлэхэд хугацаа их зарцуулна шүү. Харин та хувин усны тусламжтайгаар эдгээр муухай өвснүүдийг хялбархан гэгч цэвэрлэх боломжтой.

12. Үл үзэгдэгч.


Таныг "Shift" товчийг дараад доош суусан үед нэр тань хананы цаанаас харагддаггүй гэдгийг мэдэх үү? Одоо айл хөршийнхрүүгээ мэдэгдэхгүйгээр гэтэж болох нь байна шүүдээ :D . Харин авдар болон самбарны ардаас бол суусан эсвэл зогссоноос үл хамаараад мөн л таны нэр харагдахгүй гэж мэд!


13. Тээврийн хэрэгслийг алсын зайнаас устгаж болно.


Завь болон уурхайн тэргийг та нум сумаар харваж үзсэн үү? Магадгүй яагаад энэ аргыг та ааш муутай, харамч хөрш дээрээ ашиглаж болохгүй гэж?

14. Хулууг сүхээр цавчвал илднээс илүү үр дүнтэй.

 
Кактус болон тарвасыг илдээр цавчих нь илүү хурдан байхад хулууг сүхээр цавчвал илднээс илүү байдаг байна.

үргэлжлэл бий ...