Monday, July 13, 2015

But our CEO is in another castle!

Өнөөдөр видео тоглоомын түүхэн дэх бас нэгэн гайхалтай хүн таалал төгслөө. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрт амьдрах сая2 хүүхэд залууст баяр баярслыг бэлэглэж чадсан Nintendo компаний дөрөвдэх ерөнхийлөгч, ноён Сатору Ивата юм. Ингээд түүнтэй холбоотой зарим нэг гайхалтай баримтуудаас дурьдая .... намтар? Энд намтар нь байхгүйэ. Өө муу залхуу золиг минь Wikipedia-с ороод уншихгүй юу! Ахемм ... за ингээд, түүнтэй холбоотой ер бусын баримтуудаас дурьдая:


[+] Анх видео тоглоомын бизнест хөл тавих үед нь гэр бүлийнхэн нь түүнийг хориглож байсан бөгөөд эцэгтэйгээ нэг жил ямар ч үг солилцоогүй гэдэг. Гэвч ноён Иватагийн хувьд, видео тоглоом нь ирээдүй гэдгийг мэдэж байсныхаа ачинд зорилгоосоо нэг ч алхам ухарч байгаагүй аж.

(Энэ тухай болоод бусад сонирхолтой зүйлсийг доорх бичлэгээс үзээрэй!)


[+] Их сургуулиа төгссөнийхөө дараагаар Ивата нь HAL Laboratory-д бүтэн цагийн ажилд орсон ба тус компанийг дампуурлын ирмэгт тулж байх үед нь ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Мэдээж хэрэг, тэр компанийг хөл дээр нь дахин босгож чадсан юм.
http://sussle.org/t/Satoru_Iwata

[+] Тэр үед үүнийг боломжтой хэмээн бодож байсан хүн байхгүй байлаа. Учир нь 'Earthbound' тоглоомын код нь өөрөө бараг л томоохон хэмжээний програмчлалын хэл бүхий комплекс код байсан юм. Харин Ивата түүнийг дахин шинээр бичиж дуусгасан ба уг тоглоомыг цуцлагдахаас нь аварч байсан түүхтэй.

[+] 'Pokémon'-ны Gold болон Silver хувилбаруудыг нь бие даан компресс хийж, хэмжээг нь багасны ачаар дискэн дээр Johto ба Kanto бүсүүдийг багтаах боломжтой болгосон.

[+] 'Pokémon: Red' болон 'Pokémon: Green' тоглоомнуудын тулааны кодыг судалж үзээд Nintendo 64 дээрх 'Pokemon: Stadium'-рүү НЭГ ДОЛОО ХОНОГийн дотор хөрвүүлж чадсан ... ямар ч заавар материал ашиглалгүйгээр!
https://www.nintendo.co.uk/Iwata-Asks/Iwata-Asks-Pokemon-HeartGold-Version-SoulSilver-Version/Iwata-Asks-Pokemon-HeartGold-Version-SoulSilver-Version/3-Just-Being-President-Was-A-Waste-/3-Just-Being-President-Was-A-Waste--225951.html

[+] Тэрбээр цор ганцаараа 'Dragon King: The Fighting Game' тоглоомын кодыг бичсэн боловч тус тоглоом нь амжилт олоогүй юм. Гэвч энэ тоглоом нь 'Super Smash Bros.'-ын туршилтын хувилбар болох байсныг хэн санах билээ. Тийм ээ, 'Dragon King: The Fighting Game'-г дахин шинэчилээд 'Super Smash Bros.'-г хөгжүүлсэн хэрэг!
http://www.ssbwiki.com/Dragon_King:_The_Fighting_Game

[+] Nintendo компани санхүүгийн хувьд хүндхэн байдалд орох үед нь ноён Ивата цалингийнхаа тавин хувиас татгалзсан юм. Ингэснээр доод түвшний ажилчдыг цомхотголд орох аюулаас аварч үлдэж байсан аж.
http://www.ibtimes.co.uk/nintendo-boss-cuts-salary-save-jobs-lower-paid-workers-1434268

... Леонард Нимоу, Сер Кристофер Ли, харин одоо Ивата ... үнэхээр харамсалтай өдрүүд үргэлжилж байна шүү. Гэхдээ аан гээч, тэд нас бараагүйэ! Ноён Нимоу эргээд Вулкан гаригруугаа ниссэн, Сер Кристофер Лигийн хувьд тэр амьдралыг ДУУСГАЖ чадсан. Харин, ноён Ивата ... тэр зүгээр л өөр шилтгээн рүү явчихсан хэрэг. Яагаад гэвэл тэд бидний дурсамжинд амьдарсан хэвээр л байна!

(Дараа нь сонирхолтой мэдээллүүд олдвол энд нэмж бичиж оруулнаа. Өө бас, блогтоо дахин юм бичиж эхлэх нь сайхан байна шүү! Дараа долоо хоногоос жинхэнэ БӨМБӨГДӨЛТ эхлэх болно! :D )

1 comments: