Тэд хэн бэ? #3 | Зомбинууд!

Видео тоглоомын ертөнцийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

"Half Life 3"-ыг тойрсон нууцууд

2007 оноос хойш өнөөдрийг хүртэл интернетэд тавигдсан уг тоглоомтой холбоотой мэдээллүүдийг нэг дор багцлан хүргэж байна.

Saturday, June 21, 2014

Gamer-үүдийг дотор нь хэрхэн ангилдаг вэ? . (1-р хэсэг.)

Ингэхэд дэлхий дээрх тоглогчдыг дотор нь хэд ангилдаг юм бол? Харин та өөрийгөө чухам аль ангилалд нь орно гэж бодож байна вэ? Энэ талаар мэдэхийг хүсвэл, дэлгэрэнгүй унших гэсэн товчин дээр дарна уу.

1. Нууц тоглогчид.

Чшшш, тэдний энэ харанхуй нууцын талаар хэн ч мэдэх ёсгүй, хэн ч, тэгээд хэзээ ч! Бүр хэзээ ч!! Учир нь, тэд видео тоглоом тоглох маш их дуртай байдаг шигээ үүнийгээ бусдаас үргэлж нууцалж байдаг юм. Гэхдээ дарга болон хамтран ажиллагсдынхаа нүдийг хариулж тоглодог тоглоомчид уг ангилалд багтахгүй юм шүү. Би бүр жинхэнэ нууц тоглогчдын талаар ярьж байна. Мөн тэдний ихэнх хувийг ахимаг насны хүмүүс эзэлдэг ба энэ нь гайхаад байхаар зүйл биш юм. Магадгүй, тэд видео тоглоом гэдгийг зөвхөн хүүхэд, залуучуудын сонирхдог зүйл гэж боддог байх. Тийм ч учраас бусдад энэ тухайгаа мэдэгдэхээс санаа нь зовдог байх л даа. Мэдээж хэрэг, өөрсдийнх нь танилын хүрээлэл дунд өөртэй нь адилхан гэймерүүд байдаггүй болохоор бас нууцалдаг байж мэдэх юм. Хэй, орчлон ертөнц гэдэг санаанд оромгүй нууцуудаар дүүрэн газар шүү дээ. Магадгүй өчигдрийн тоглолтон дээр тань, танруу "Noob" хэмээн чарлаж байсан тоглогч аав, ээж, эмээ аль эсвэл өвөө чинь ч байж болохыг үгүйсгэх аргагүй! :D . Нэг удаа би аавыгаа 'Doom II' тоглож байхыг нь харж байсан юм байна. Гэхдээ их олон жилийн өмнө ... тэгээд намайг хараад их сандарч билээ. Юмыг яаж мэдэхэв, та нарын хэн нэгний чинь аавд алт эрдэнэсийн уурхай шиг Steam-ийн нууц account байдаг ч юм бил үү, хэн мэдлээ!

Тэднийг хэрхэн таних вэ? Сэжигтэй санагдсан хүнийхээ дэргэд нь явж очоод суучих. Тэгээд 'Чиний Xbox-ын оноо чинь хэд вэ?' гэж асуугаарай. Удалгүй хөлс нь бурзайгаад, нүднийх нь харц баруун доод буланруугаа яваад, тэгээд доошоо шал ширтэж эхэлбэл БАЯР ХҮРГЬЕ, та тэдний нэгийг нь барьчихлаа! Харин, та өөрийгөө хэрхэн нууц тоглогч болж байгаагаа мэдье гэвэл тун амархан. Элдвийн чимээ анир эргэн тойронд чинь гарах болгонд таны харц компьютерийн дэлгэцний баруун дээд буланруу шилжиж, хуруу чинь Esc эсвэл Start товчруу явж байвал та нууц тоглогч болоод эхэлчихсэн байна гэсэн үг.

2. Охидууд.

Хэдэн жилийн өмнө бол тэд маш ховор төрлийн гэймерүүдэд тооцогддог байлаа шүү. Харин өнөөдөр тэдний тоо хэмжээ их өссөн байна. Цаашид бол бүр геометрийн прогрессоор өсөх биз. Гэхдээ яагаад тэдэнтэй ховор таараад байна аа гэж үү? Учир нь тэдний маш цөөхөн хувь нь л онлайн тоглоомнуудад үзэгддэг болохоор тэр байх. Гэлээ ч, бид компьютер бас интернетийн ард чухам хэн сууж байдгийг нь хэлж мэдэхгүй шүү дээ, далдыг хардаг Далай ламын л шавь нар биш бол. Тийм учраас тэдний олонхи нь эрэгтэй хүний нэрээр тоглодог байж мэдэх юм. Өө бас, зарим нэг noob тоглогчид өөрсдийгөө эмэгтэй мэтээр танилцуулдаг бөгөөд энэ нь бусдын анхаарлыг татах гэхээсээ илүүтэй өөрсдийнх нь тааруу тоглолтыг хамгаалах нэг халхавч болдог гэдгийг нь битгий мартаарай! Тийм учраас интернет ертөнцөд байх үедээ та хэнд ч итгэж болохгүй! Бүр өөртөө хүртэл! Тэр тусмаа энэ зуны хямдралын үеэр бол шүү дээ, хэх.

Тэднийг хэрхэн таних вэ? Зүгээр л гар хурууг нь харах хэрэгтэй. Охидын гар цэвэрхэн бас цагаан байдаг тул гэймер охидын гарыг бусад охидуудынхаас ялгахад төвөггүй. Эвэршчихсэн байдаг юм. Гэхдээ бидэн шиг nerd-үүд охидуудад 10 метр ч ойртдоггүй байх гэдэгтэй өөрийнх дээрээ таны толгойг тавиад мөрийцөхөд ч би бэлэн байна! XD

3. Нийтийн тоглогчид.

Үүнд, видео тоглоомын төвүүдээр үхрийн хатаагүй ялгадсан дээр шавдаг ялаа батгана шиг эргэлддэг тоглоомчдыг тооцохгүйэ. Тэгэхээр, ямар төрлийн тоглоомчид уг жагсаалтанд орох вэ гэхээр, нэг нэгнийхээ гэрт цуглардаг, олуулаа хамт тоглох дуртай, лан парти хийх сонирхолтой тийм хүмүүс багтдаг юм. Гэхдээ, үнэнийг хэлэхэд гэймерүүдийн дунд иймэрхүү төрлийн зүйлс тун ховор байдаг бөгөөд бидний ихэнхэд маань мөрөөдөл төдий зүйл байдаг шүү дээ. Яагаад гэвэл .... айхтар хүчин чадалтай компьютер, бас тэгээд зөндөө олон тоглоом байгаад байдаг гэвч хамт тоглох найз огт байдаггүй. Эсвэл маш олон найз нөхөд байдаг боловч өөрт нь эсвэл тэдэнд компьютер байдаггүй. Эсвэл аль аль нь байдаг боловч хэн хэнийх нь цаг зав таардаггүй ... гэх мэт. Тийм учраас, найз нөхдөөрөө цуглараад хамтдаа сайхан боломж тэр болгон гараад байдаггүй байх нь. Хэрвээ хуучны цаг шиг нэг консол дээр хоёулаа, гурвуулаа бүр дөрвүүлээ тоглож болдог байсансан бол эдгээр нийтийн тоглогчдын тоо харьцангуй өндөр байхсан. Уг нь бол тоглоом хөгжүүлэгчид PS Move, Kinect бас Wii гээд л энэ төрлийн үйл ажиллагааг дэмжих технологиудыг гаргаад байгаа юм л даа, гэвч хүмүүсийн анхаарлыг төдийлөн сайн татаж чадахгүй л байна.

Тэднийг хэрхэн таних вэ? Ер нь тоглоомчдыг онлайн ертөнцөд, мөн видео тоглоомын чат, эсвэл микрофоны ард бусадтай хэрхэн харилцаж байгаар нь дүгнэж болно. Учир нь бодит амьдрал дээр тэд тийм л хүмүүс байдаг юм. Тийм болохоор нийтийн тоглогчдын ихэнх нь маш эелдэг боловсон хүмүүс байдаг гээд хэлчихэж буруудахгүй байхаа.

4. Old-School тоглогчид.

Орчин үед, ямар ч төгс дүрслэлтэй видео тоглоом худалдаанд гарч, ямар ч сайн технологи үйлдвэрлэлд нэвтэрч байсан тэдэнд огт ялгаагүй. Энэ бүхэн тэдний анхаарлыг ерөөсөө татаж чаддаггүй юм. Учир нь тэдний оюун ухаан, дурсамж дурдатгал нь видео тоглоомын жинхэнэ алтан үе буюу тэртээх 1980, 90-ээд онуудад түгжигдэн үлдсэн байдаг ба тэдний баяр бахархал нь зөвхөн эртний цагийн тоглоомнуудын шижир мэт пиксель дунд живсэн байдаг гэлцэнэ. Хуучин цагийн тоглоомнууддаа тэд ийнхүү хайртай байдгийн учир нь гэвэл, тэдний нандин дурсамжтай холбоотой байдаг байх гэж бодож байна. Учир нь тэр үед бүх зүйл ховор бас шинэлэг байсан шүү дээ. Аливаа зүйл шинэ байх тусмаа хүмүүсийн сонирхлыг илүү ихээр татаж, ховор байх тусмаа бусдын анхаарлыг соронз мэт татдаг юм. Одоо та учрыг нь олов уу? Яагаад, "Супер Марио", "Зелдагийн Домог", "Мортал Комбат", "Соник" зэрэг тоглоомнуудын үргэлжлэл шинэ ангиуд нь жил бүр худалдаанд гарч, ашиг орлогыг ч мөн сайн цуглуулж чаддагийг? Мөн яагаад хүмүүс Нинтендод хайртай хэвээрээ байдгийг?

Тэднийг хэрхэн таних вэ? Гар утсан дээрээ "Зелдагийн Домог" тоглоомны theme-г утасныхаа хонх болгоод тохируулчих. Тэгээд дуугаргаад үз. Ингээд өөррүү чинь харах хүмүүсийг сайн ажиглаарай. Нүдэнд нь нулимс цийлэгнээд, хацранд нь улаа бутраад таныг бахархалтай нь аргагүй харж буй тэр хүн бол, тиймээ old school гэймэр байна.

5. Устган сөнөөгч гэймерүүд.

Буудаад, хутгалаад, нүдийг нь сох хатгаад, дөрвөн мөчийг нь тас татаад, гранат чулуудаж, пуужингаар дэлбэлж л байвал болох нь тэр дээ! Өөр тэдэнд юу ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл тэд тийм ч тэвчээртэй гэймерүүд биш юм. Бодит жишээг аваад үзье л дээ, та онлайн ертөнцөд ко-оп тоглож байлаа гэж бодъё. 'За бүгдээрээ баруун талын байшингийн буланг тойроод дайсны эхний галын цэгийг эзэлж авна. Харин чи, цэнхэр тоглогч, чи харуулын цамхаг дээр байгаа мэргэн буудагчийг устгаарай. Улаанаа, чи гарцны дэргэд байгаа камерыг унтрааж, аюулгүй болго ....' гэж хэлж дуусаагүй байтал чинь гүүр дэлбэрч, дайснуудын дохио хангинаад, бөөн шуугиан, орилолдоон дэгдээд явчихвал, гүйцээ ... танай багт гарцаа байхгүй устгагч гэймер ороод ирчихсэн байна гэсэн үг! Ийм тоглогчидтой хамт тоглож байгаа үед тактик, стратеги гэдэг зүйлийг үгийн сангаасаа таягдан хаях хэрэгтэй.

Тэднийг хэрхэн таних вэ? Очоод чихэнд нь 'Woah! Hitman-ы шинэ анги нь зарлагдсан байна!' гэж хэлээд үзээрэй. Хариуд нь тэд 'Mehhh' гэж хариулах болно.

6. Тооцоотой тоглогчид.

'Яаая, энэ тоглоом гоё харагдаад байна даа, уул нь!',  'Даанч гурван доллар юм.' Тэдний амнаас ийм үгс гарах нь цөөнгүй. Мөн тэд үргэлж үнэгүй зүйлсийн араас ангуучилж байдаг бөгөөд видео тоглоом авах дээрээ тулбал харж, харж байгаад хамгийн хямдханаас нь авч тоглодог. Хамгийн дуртай тоглоомных нь DLC байсан ч хамаагүй, тиймэрхүү зүйлсийг авна л гэж ёстой гонж доо! Тэгээд, чухам юунд зарцуулах нь тодорхойгүйгээр мөнгөө тэд цуглуулаад л байдаг юм. Цуглуулаад л, хураагаад л. Бас гүйлгээ хийснийхээ дараагаар үргэлж дансныхаа хуулгыг харахыг нь яана. Би лав энэ төрөлдөө орох байх, хэх.

Тэднийг хэрхэн таних вэ? Тун амархан. 'Энэ хямдралаар юу авах гэж байна даа?', 'Nahh, авах тоглоом алга.' . 'Хөөх, энэ тоглоом 80% хямдарчихжээ!', 'Оон, тийм үү?' , 'Хэй, түр мөнгө зээлүүлээч! Гуйж байна!', 'Өө, чи эртхэн хэлэхгүй яасан юм бэ!? Саяхан өөр хүнд зээлүүлчихсэн.' Тэд ихэнхдээ ийм хариултуудыг өгөх болно.

7. Ачивментийн ангуучид.

Зөвхөн ачивмент, урамшууллуудыг авч, Leaderboard-ыг тэргүүлж л байвал болох нь тэр. Энэ нь тэгээд тэдний туйлын зорилго болсон гэлтэй. Ер нь ихэнх хүмүүст ачивмент гэдэг хоосон бас хэрэгцээгүй зүйл шиг санагддаг байх л даа. Гэвч эдгээр ачивмент, урамшууллууд нь тоглоомыг тоглох тодорхой хэмжээний шалтгааныг өгч байдгаас гадна бусад тоглогч нарт өөрийн тань уг тоглоомын хүнд хэцүү даалгавруудыг биелүүлсний баталгаа болж өгч чадна шүү дээ. Мөн хамгийн чухал зүйл нь гэвэл сэтгэл ханамж байдаг байхгүй юу! Миний бодлоор бол видео тоглоомнуудыг чимж байдаг хамгийн сайхан зүйлсийн нэг бол - хүнд хэцүү даалгавруудын дараагаар гарч ирэх ачивментүүдийн жингэнэсэн чимээ байдаг юм!

Тэднийг хэрхэн таних вэ? Тун амархан. Тухайлбал, та Facebook дээрээ нэг шинэ тоглоом тоглоод ахиухан оноо авчих. Тэгээд, хуудсан дээрээ 'Хөөх, энэ ёстой гоё тоглоом юмаа. Дөнгөж сая би дээд оноог нь тогтоочихлоо' гээд бичээрэй. Харин маргааш нь хэн нэгэн таны тэрхүү оноог эвдсэн байх болно. Ингээд, дараах өдөр нь та өөр тоглоом тоглоод үз. Нөгөөдөр бас л хэн нэгэн тэрхүү оноог тань эвдсэн байна гэж мэд. Воила, ингээд та ачивментын ангуучийг барьчихлаа!

8. Fanboys.

Fanboy гэх энэ нэр томъёо 1919 оноос эхтэй гэнэ шүү. Өөрөөр хэлбэл бараг зуу гаруй жилийн өмнөөс эхлээд л ийм нэгэн төрлийн ядаргаатай бас яршигтай хүмүүс бидний дунд байдаг юм байна гэдгийг албан ёсоор тодорхойлсон хэрэг. Түүнчлэн, видео тоглоомын ертөнц дэх хамаг л хэрүүл уруул, гомдол цөхрөлийн дийлэнх нь тэдний амнаас гарч байдаг юм шүү дээ. Гэхдээ, тэднээс авах ганц сайн чанар бий. Энэ бол үнэнч тэдний үнэнч зан! Тэд өөрсдийн хайртай, дуртай тоглоомоо үхэн үхэх хүртлээ хамгаалан тэмцэлдсээр дуусах болно. Гал, мөс, илд, мэс юу ч байлаа гэсэн тэднийг зогсоож дийлэхгүй!

Тэднийг хэрхэн таних вэ? 'Өө, бас л саалийн үнээ Call of Duty-ын шинэ цуврал зарлагдаж орхилоо.' гэвэл, өөдөөс тань тэд 'НААД ХАРААЛ ИДСЭН ӨГЗӨГ ШИГ АМАА ОДООХОН ХАМХИ!!' гэж орилох болно. Гэхдээ .... мэдээж хэрэг интернетийн ардаас шүү дээ.

9. Hardcore тоглогчид.

Тэд өгзгөн дээрээ нэг л сууж авсан бол доод тал нь 5-6 цаг өнгөрч байж л суудлаасаа өндийнө шүү дээ. Яг л тэдний бие цогцос, уураг тархи нь удаан хугацаанд үргэлжилэх хүнд хэцүү match тоглолтуудад тэсвэртэй байхаар бүтэцлэгдсэн байдаг гэлтэй. Товчхондоо бол, тэд зөвхөн тоглоом тоглохын тулд л энэ нарны аймагт ирсэн, тийм хүмүүс байдаг юм. Тэгээд, тэд цаг үргэлж, бүр өдөржин шөнөжин тоглож байдаг. Харин тоглоогүй үедээ тоглоомнуудын талаарх веб сайт, блогуудаар хэсүүчилж эхэлнэ. Харин интернетээр хэсүүчлээгүй үедээ тоглоомын талаар төсөөлж бас зүүдэлдэг. Харин тоглоомын талаар бодоогүй үедээ дараагийн авах гэж буй тоглоомоо төлөвлөж суудаг, тийм л хүмүүс байдаг юм даа.  

Тэднийг хэрхэн таних вэ? Зүгээр л тулааны талбар болсон компьютерийнх нь ширээг очоод хараарай. Тэндээс та ундааны савнууд, хоолны тавагнууд, халбага сэрээнүүд, оймс, гутал бас зангиа гээд бүх зүйлийг олж чадна шүү. Бүр үхсэн хулгана ч гарч ирж мэднэ! Ер нь Hardcore тоглоомчдыг дотор нь ангилбал цэвэр эсвэл цэвэр бус гэсэн хоёр хэсэгт хуваагдах байх.

10. Ганц тоглоомтой гэймэрүүд.

Тэд ердөө ганцхан тоглоомыг л тоглодог. Тэгээд түүндээ бүх анхаарлаа хандуулж орхихыг нь яана. Дэргэд нь ямар ч гайхалтай, ямар ч ер бусын тоглоомнууд гарч байна тэдэнд огт хамаагүй, тэд зөвхөн өөрсдийнхөө тоглоомыг л тоглоод сууж байдаг улс. Гэхдээ, тэд заримдаа өөр тоглоомыг тоглодог шүү. Тэгэлгүй яахав, энэ бол өөрсдийнх нь дуртай тоглоомны хоёрдугаар анги нь! Мөн тэдний сэтгэл зүрхээ нэг л тоглоомонд зориулж чадсан энэхүү гайхалтай чанарыг нь үнэлэхгүй байхын аргагүй гээч!

Тэднийг хэрхэн таних вэ? Ердөө л тоглоомнуудынх нь санруу явж ороод үз. Тэнд ганц л тоглоом таныг угтах болно. Харин, тэрхүү тоглоомыг тоглосон нийт хугацаа нь таны эрүүг мулталж орхино. Тэгээд эрүүгээ скочдож байх хооронд тань өнөөх тоглоомчин маань тоглоомоо тоглоод л сууж байна гэж мэд.

11. Гоншгиногчид буюу 12 настнуудын арми.

Тэд цаг үргэлжид л өөлж, муулж, гоншгонож бас урваганаж, нялцганаж мөн нялбаганаж байдаг юм. Ер нь тэдэнд таалагддаг зүйл гэж тун ховор байх. Гэхдээ тэдний ганц дуртай зүйл нь бусдыг шүүмжлэх гэдэг нь тодорхой биз дээ? Мөн тэднийг дотор нь хоёр ангилж болно, залуу бас хөгшин. Залууст нь ихэвчлэн 12 настай хүүхдүүд орох байх. Яагаав, нөгөө микрофоны араас таны ээжийг элдэв янзаар дууддаг өнөөх бяцхан чөтгөрүүд!

Тэднийг хэрхэн таних вэ? Маш амархан. Ердөө эхний тойрог дээр хожигдоод ирмэгц л тэд 'Өө бурхан минь, би яагаад дандаа ийм noob багтай таарчихдаг байнаа' гээд орилж гарна. Харин ялж байвал 'Би л энэ багийг чирч байна' хэмээн сайрхаж эхэлнэ.

12. Оросууд.

Онлайн тоглоом эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед нэг айхтар шүдний өвчин гарч ирсэн нь Оросууд юм. Тэд аймшигтай бүдүүлэг, соёлгүй, ёс суртахуунгүй, хэрүүлч бас хараалч. Дээрээс нь зөвхөн өөрсдийн хэлээр шулганалддаг болохоор тэдэнтэй хамт багийн тоглолт хийгээд амжилт олох нь тун ховор. Тэдэнтэй хамт тоглож байх үед танд муу тоглох эрх байх ёсгүй. Хэрэв таныг нэг л алдаа хийж орхивол тэд noob-ээр чинь дуудах болно. Харин өөдөөс нь сөрж хэрэлдвэл өөрийнхөө ээжийг элдвээр дуудуулаад дуусна. Арай соёлтой нэг нь таныг айлын өргөмөл хүү эсвэл торхноос олдсон бутач хүүхэд гэж нэрлэх байх.

Тэднийг хэрхэн таних вэ? Микрофоны ардаас тэд гурван үгийг хэлэх хамгийн дуртай : 'Сука', 'Ебания' тэгээд 'На хуй'. Бусдыг нь бол ойлгох юм алга. 'Дабуда, Бабуда' гээд л байх нь тэр. Лав л олигтой зүйлийн талаар хэлээгүй гэдэг нь тодорхой.

13. Урамгүй тоглоомчид.

Тоглоомын дундуур гарч байгаа гайхалтай кино хэсгүүд, зохиол найруулгыг тэд анзаардаггүй. Учир нь тэд зүгээр л алгасч орхидог. Мөн тоглолтын туршид эгшиглэдэг уянгалаг сайхан хөгжмүүдийг, бас чухал хэрэгцээтэй харилцан яриануудыг тэд сонсдоггүй. Учир нь тэд спикерээ унтраалттайгаар тоглох нь энгийн үзэгдэл. Ердөө л цаг нөгцөөж, зугаагаа гаргаж л байвал бусад нь огт хамаагүй гэлтэй. Тухайлбал, 'Assassin's Creed'-ыг зөвхөн хүн хутгалж алах гэж л тоглодог. Тэгээд тоглоод дуусгасных нь дараагаар 'Эцио гэж хэн бэ?' асуувал, 'Мэдэхгүй цус, нэг алуурчин нөхөр бил үү?' гэж хариулж мэднэ!

Тэднийг хэрхэн таних вэ? Тоглоомын хамгийн чухал кино хэсэг, эсвэл интро гарч байх үед морь харчихаад ирье гээд жорлонруу гүйж байвал тэд бол өнөөх урамгүй тоглогчид маань болж таарлаа.

14. Про тоглогчид.

Тоглоомыг сайн тоглодог хүн бүрийг про гэж хэлэхгүй. Албан ёсоор бол про буюу профешионал гэдэг маань тэмцээн уралдаанд оролцож, багийн эсвэл тактикын тоглолт үзүүлж чаддаг тийм мэргэжлийн тоглогчдыг л хэлдэг юм шүү дээ. Тэрнээс бус олон видео тоглоомын CD цуглууллаа гээд, эсвэл үнэтэй компьютер худалдаж авлаа гээд про тоглогч болдоггүй юм. Мөн эдгээр тоглогчдыг чухам ямар хэмжээний золиос гаргаж, амжилтанд хүрэх гэж яаж хичээдэг зэргийг нь энд дурьдах нь илүүц биз дээ? Харин, өөрсдийгөө про гээд цээжээ дэлдээд байдаг тоглогчдын хувьд, яахав, өдөржин шөнөжин тоглосоор байгаад бүр зэрлэгшчихгүй юу, хэхэ. Хэрвээ noob тоглогчдыг хүндэлж, тэдэнд зааж сургаж байвал би л лав тэднийг про гэж хэлэхээсээ огтхон ч татгалзахгүйдэг.

Тэднийг хэрхэн таних вэ? http://lmgtfy.com/?q=professional gamers+# . Ер нь гоё гоё өнгийн футболка өмссөн, нүдний шилтэй, бухал үстэй, туранхай чөргөр залуус харагддаг шүү. Мөн тэдний ихэнх нь буллдог шиг унжгар царайтай зургаа авахуулдаг нь өдөржин, шөнөжин бэлтгэлээ хийгээд ядарсных байлгүй, яав гэж.

15. Serious тоглогчид.

Тэд тоглож байгаа тоглоомынхоо бүхий л зүйлийг судалж байдаг хүмүүс. Бүр бүх булан тохойг нэгжиж, бүх харилцан яриануудыг чих тавин чагнаж, бүх quest-үүдийг нь нэгийг нь ч орхилгүйгээр биелүүлдэг гээч! Нэг ёсондоо л тэд үнэхээр төгс тоглоомчид юм. Гэхдээ тэднийг дэргэдээс нь харж зогсох үнэхээр төвөгтэй байдаг шүү! Гэвч тэднийг тийнхүү тоглоомон дотроо гүнзгий гэгч нь орчихсон тоглож байгааг нь харахад өөрийн эрхгүй хүндэлмээр санагддаг. Ер нь иймэрхүү төрлийн тоглоомчид ихэвчлэн бусдад 'амьдралгүй амьтан', 'тоглоомын донтон', 'хийх ажилгүй гар' гэх мэтээр элдвээр дуудуулдаг нь нууц биш.

Тэднийг хэрхэн таних вэ? Их амархан. 'The Elder Scrolls V: Skyrim' дээр бараг л хэнд ч хэрэггүй 'Хаан Олафын тууж'-ийг уншаад сууж байвал, тэр бол жинхэнэ Serious Gamer гэсэн үг.

үргэлжлэл бий ...

Thursday, January 9, 2014

GMZ.MN ~ MineCraft сервер нээгдлээ!

Серверийн хаяг : gmz.mn

Хувилбар : 1.6.4 

Яагаад гэвэл CraftBukkit маань хамгийн сүүлд 1.6.4 дээр л албан ёсоор гарсан байгаа. Мэдээж хэрэг шинэ хувилбар нь гарсан даруйд серверийг тийш нь шилжүүлэх болно.

Плагинууд : Authme, LWC, WorldSpawn, Factions

Мөн зайлшгүй нэмэх шаардлагатай өөр бусад плагинууд байвал надад мэдэгдээрэй.

Тоглогчдын тооны хязгаар :
20

Серверийн RAM-ны хэмжээг удахгүй ихэсгэхээр MAX тоглогчдын тоо дагаад өсөх болно.

Difficulty : Hard

Mode : Survival

View Distance : Default

Оп : Khusley

Одоохондоо Хүслэн миний бие л байна. Хэрвээ Арктикыг зөвшөөрөх юм бол ОП эрх өгөх болно. Ммм ... тэгээд, өөр ОП хэрэг болохгүй байхаа гэж бодож байна.

Хэй, ингэхэд нээрэн ... Серверийн эмх журам болоод аюулгүй байдлын үүднээс WHITELIST нээж байгаа тул та бүхнийг ойлгохыг хүсье. Харин бүртгүүлэх болбол надад эхлээд хандаарай. Мөн хуучны Gamez сервер дээр тоглож байсан тоглогчдын хувьд бол цагаан жагсаалтанд орох магадлал бүр илүү байх болно гэдгийг хэлэх байна :) .

Хэрвээ би FB дээрээ байхгүй байвал Steam дээр холбогдоорой. Тэнд би 16/24 байж байх болно :D .


http://steamcommunity.com/id/khuslenweasley/ 

============================================

Харин MineCraft татах бол :

MineCraft татах бол :

http://share.gogo.mn/6Dls3SYbTK94451389301956/Minecraft%201.7.4.part1.rar

http://share.gogo.mn/h87b8rn8sZ43061389301990/Minecraft%201.7.4.part2.rar


http://share.gogo.mn/s7l6SnKQ7M26971389302018/Minecraft%201.7.4.part3.rar

http://share.gogo.mn/rQrtpwdNLL65511389302039/Minecraft%201.7.4.part4.rar

Яагаад ийм их хэмжээтэй байгааг бүү мэд хэхэ. Өө хүлээгээрэй, ааан, дотор нь өмнөх хувилбарууд нь байгаа юм байна. 


Суулгасныхаа дараагаар доорх дарааллаар Version-оо сонгоорой!