Thursday, August 15, 2013

Steam болон Origin дээр түлхүүрээ хэрхэн идэвхжүүлэх вэ?

Giveaway-ын ялагч нартаа зориулаад энэхүү мэдээг бэлтгэлээ. Цаашид иймэрхүү сугалаанууд гэнэт2 зарлагдаж байж мэднэ шүү :)

Ингээд зааврыг оруулахаасаа өмнө Steam гэж юу болох талаар тун товчхон мэдээллийг хүргье. Манай "Dota 2" болон "Team Fortress 2"-ын тоглогчид бол сайн мэдэх байх, тийм үү? Тэгэхээр Steam гэдэг бол :

  • Онлайн платформ юм. Мэдээж хэрэг PC тоглогчдод зориулагдсан нь тодорхой. Мөн Mac болон Linux-ын тоглоомнуудыг эндээс худалдан авах боломжтой шүү.
  • Таны худалдаж авсан тоглоомнууд нь таны онлайн сан дотроос хэзээ ч устгагдахгүй. Хэзээ л бол хэзээ, аль ч газрын компьютерээс холбогдоод та өөрийн Steam Library  доторх тоглоомнуудыг татаад тоглож болно.
  • Steam-ийн нийт 170 сая хэрэглэгчдийн дундаас танд тохирох найзууд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад та олон орны олон сонирхолтой Gamer-үүдтэй танилцаж тэдэнтэй хамт тоглож, мөн туршлагаа нэмэгдүүлж болохгүй гэж.
  • Зуны болон өвлийн онцгой хямдралын үеэр тоглоомнууд нь 75% хүртэл хямдардаг тул бид нар шиг халаас нимгэн хэрэглэгчдэд хичнээн гайхалтай боломж гарч ирдэг гээч. Мөн долоо хоногт хоёр удаа, бас өдөр болгон бусад онцгой хямдралууд зарлагдаж байдаг!
  • VALVe-ын өөрсдийнх нь тоглоомнууд Item Drop системтэй тул та ердөө тоглож байх явцдаа л үнэгүй итемүүдийг хожих болно. Тэднийг та цуглуулж, бусад тоглогчдод худалдаж, тэднээс худалдан авч ... улмаар наймааны арга ухаанд туршлагажиж ирснээр өөр бусад видео тоглоомнуудыг хямдхан үнээр худалдан авах мөн солилцохоос гадна Steam-ээс бодит $$$ олох боломжтой!
  • Дээр дурьдсан шиг Steam нь өөрийн гэсэн Trade буюу худалдаа хийх системтэй тул та найзуудтайгаа болон гадаад дотоодын тоглогчидтой төрөл бүрийн тоглоомнуудыг, мөн тоглоом доторх сонирхолтой итемүүдийг худалдаж, худалдан авч мөн солилцох боломжтой. Steam Community Market үйлчилгээний тусламжтайгаар итемүүдийг $-оор худалдаж болох бөгөөд олсон орлого тань Steam Wallet буюу таны Steam дансанд шууд орох болно.
  • Тоглоомнуудыг та зөвхөн өөртөө худалдан авч болохоос гадна найзууддаа, дотны хүндээ зориулан бэлэглэж бас болно. Энэ нь тэдний хувьд ямар гайхалтай бэлэг болохыг төсөөлж байна уу?
  • Big Picture горимын тусламжтайгаар та ТВ дээрээ Steam хэрэглэх боломжтой!
  • Steam нь өөрийн гэсэн "мессенжер"-тэйгээс гадна веб хөтөчтэй тул тоглож байх явцдаа Start товч, эсвэл Ctrl+Alt+Del дарж тоглоомноосоо гаралгүйгээр тэднийг ашиглаж болох юм. 
  • Мөн F12 товчийг дарснаар тоглоомынхоо Screenshot зургийг авч болно. Тэгээд өөрийн гэсэн альбомыг үүсгэж, найзууддаа Share хийвэл хожим хойно үзэхэд дурсгалтай шүүдээ.
  • Steam нь инди буюу хувиараа видео тоглоом бүтээгч уран бүтээлчдийг ихээхэн дэмждэг тул Greenlight буланд нэмэгдсэн шинэ тоглоомнуудад та саналаа өгч, ялсан тоглоомнуудыг нь хямд үнээр худалдан авч болно.
  • Томоохон тоглоомнууд нь өөрсдийн гэсэн Workshop-той бөгөөд эндээс та бусад бүтээлч Gamer-үүдийн хийсэн олон арван сонирхолтой mod, skin, map гэх мэт зүйлсийг үнэгүй татаж аваад туршиж болно. Та ч мөн адил өөрийн бүтээлээ илгээж бас болно шүүдээ.
  • Үнэгүй гэснээс Steam дээр Free-2-Play буюу Үнэгүй мөртлөө чанартай сайн тоглоомнууд олон бий шүү.
Steam нь энэ мэт маш олон боломжтой юм. Өнөөдөр та бүртгүүлээрэй! Харин миний Steam хаяг :

http://steamcommunity.com/id/khuslenweasley
бөгөөд танд туслахад би бэлэн байна!

Одоо харин заавартаа орцгооё. Тэгэхээр юуны түрүүнд та Steam-д бүртгүүлсэн байх шаардлагатай. Хэрэв танд байхгүй бол доорх линкээр ороод татаад аваарай.

Steam татах

Бүртгүүлэхэд ямар нэгэн хүндрэлтэй зүйл огт байхгүй. Харин танд л гэж зөвлөхөд бүргүүлэхдээ ашигласан э-мэйл хаяг тань хожим хойно маш их хэрэг болно гэдгийг анхаараарай. Тиймээс өөр хүний биш өөрийнхөө хаягаар бүртгүүлэх хэрэгтэй!

1. Түлхүүрийг идэвхжүүлэхийн тулд та Steam-ийнхээ Games цэсрүү ороод Activate a Product on Steam ... дэд цэсрүү орно уу.


2. Энэ үед доорх цонх гарч ирэх бөгөөд та Next товчийг дараарай.


3. Дүрэм журамтай нь танилцаад ... иймэрхүү зүйлсийг уншдаг хүн байдаггүй байхаа, тиймээ :D ... тэгээд уншсан бол I Agree товчин дээр дараарай.


4. Гарч ирэх цонхонд та түлхүүрээ оруулах хэрэгтэй. Тэгээд Next товчийг дараарай.


5. Voila! Ингээд та шинэ тоглоомтой болох нь тэрдээ. Одоо Next товчийг дараарай.


6. Та Next товчийг дарснаар тоглоомоо суулгаж болно. Харин Cancel дарвал суулгахгүй гэсэн үг, гэхдээ тоглоом тань таны Steam Library санд хадгалагдсан байх тул та хэзээ л бол хэзээ хүссэн цагтаа суулгах боломжтой!


Origin

Энэ бол Electronic Arts компаний зүгээс Gamer-үүдэд санал болгож буй тун гайхалтай үйлчилгээ юм. Яг л Steam шиг онлайн платформ гэсэн үг. Ялгаа нь гэвэл энд зөвхөн EA-ын өөрсдийнх нь бүтээлүүд л худалдаалагддаг байх нь. Хэдий тэд Steam-ыг гүйцэхгүй ч гэлээ  өдрөөс өдөрт сайжирч байгаа төдийгүй тун удахгүй гарах "Command & Conquer" F2P тоглоомынхоо тусламжтайгаар хэрэглэгчдийнхээ тоог хэд дахин нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

Origin татах бол энд дарна уу.

1. Origin цэсэн доторх Redeem Product Code ... дэд цэсрүү ороорой.

2. Ингээд гарч ирэх цонхонд түлхүүрээ оруулаарай. Тэгээд Next товчийг дарна.


3. Эндээс та тоглоомынхоо хэлийг сонгох хэрэгтэй.


4. Худалдан авалтаа баталгаажуулахын тулд Next товчийг дараарай.


5. Ингээд таны худалдан авалт баталгаажлаа! View in Library товч дээр дарснаар тоглоомынхоо санруу нэвтэрч татах боломжтой болно.


Ингээд хамгийн эцэст нь гэж хэлэхэд бүгдээрээ Pirate хийгдсэн хууль бус тоглоом тоглохоо больцгоож видео тоглоом хөгжүүлэгчдийн хөдөлмөрийг үнэлж, тэдний бүтээлийг албан ёсны эрхтэйгээр нь хэрэглэж байя! Энэ хэцүү бишшүүдээ. Зөвхөн Gamer таны ухамсраас л шалтгаалах болно. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй :) Ялагч нартаа мөн баяр хүргье!


6 comments:

  1. Uplay-н талаар бас оруулбал зүгээр л юм байна даа.

    ReplyDelete
    Replies
    1. За uplay ч нээх сүртэй биш дээ

      Delete
    2. tulhuur ug gej yu ve

      Delete
  2. please first activate the original game geed bh yum yah estoi yum bl?

    ReplyDelete
  3. Tvlxvvr vg gehleer yu yum

    ReplyDelete
  4. snu tulhuuriig ni yaj awdag ve?

    ReplyDelete