Monday, August 5, 2013

"Splinter Cell : Blacklist" [P]review

Өнгөрсөн жилийн E3-аар анх "Splinter Cell : Blacklist" танилцуулагдаж билээ. Хад асгаар янгир ямаа шиг дүүлсэн, хөдөлгөөн үйлдэл нь хөнгөхөн шингэн гэж жигтэйхэн, урьдын адил баргил бүдүүн хоолойны оронд зөөлөн сул дуутай хонгор тэр эрийг олж хараад би "Өө хө энэ чинь залуухан Сем Фишер байна шүү дээ!" хэмээн дуу алдаж байлаа. Мөн хэрвээ та санаж байгаа бол хэдхэн сарын өмнө нь "Splinter Cell : Conviction"-ы удаах анги нь Sequel биш Prequel байх болно гэсэн цуурхал газар авж байсан шүүдээ. Мэдэхгүй нэгэнд нь гэж хэлэхэд Sequel гэдэг маань тухайн цуврал тоглоомын үргэлжлэл ангийг хэлдэг бол Prequel нь эсрэг утгыг илтгэдэг байна. Аанха, тэгээд удалгүй трэйлэрийн дараах Gameplay тоглолтыг нь үзэж сонирхтол нэг л биш болоод явчихлаа шүү хө. Гэтэл "Splinter Cell  : Blacklist" нь үндсэн зохиолын өмнөх биш үргэлжлэл анги нь болж таарав. Мөн нуугаад яахав, Stealth төрлийн уг тоглоомонд яахаараа дайснуудаа mark/lock хийж гал нээх болоод өрөө тасалгааруу breach хийж орох үйлдэл байдаг билээ хэмээн гайхаж суулаа. Тэгээд түүнээс хойш уг тоглоомонд төдий л анхаарлаа хандуулсангүй.  Харин өнгөрсөн хэдэн саруудад шинээр цацагдсан трэйлэр болоод тоглолтын бичлэгүүдийг нь үзэх тусам үзэл бодол маань дагаад сайн талруугаа өөрчлөгдөж байгааг анзаарсан юм. За ингээд уг тоглоомын талаарх [P]review-ыг сонирхоно уу.

Тэгэхээр Сем Фишер гэж хэн бэ?

Түүнийг видео тоглоомын ертөнцийн Лиам Несон гээд л төсөөлчих. Царайлаг уу, царайлаг. Өндөр үү, өндөр. Халуухан уу, халуухан. Хамгийн гол нь тэрээр нууц тагнуулч. Жэймс бондгор Бонд шиг хүүхнүүдийн эрлэг болж чаддаггүй ч гэсэн Жэйсон Борноос хамаагүй илүү чадвартай залуу юм шүү. Бас ганц бие эцэг. Мөн охиныхоо төлөө хэдэн зуун муу залуусыг нөгөө ертөнцрүү нь тонилгож дөнгөх шаггүй эр. Харин Лиамаас ялгаатай нь гэвэл тэр одоо болтол тэтгэвэртээ гараагүйд л байгаа юм. За ингээд, юуны түрүүнд түүнийг тун товчхон танилцуулаадахъя.

Сем буюу Самуэл Фишер. 1957 онд Нэгдсэн улсын Мерилэнд мужийн Товсон хотод мэндэлсэн тэрбээр улстөрийн шинжлэх ухааны чиглэлээр их сургууль дүүргэсэн бөгөөд 1980-аад оны үед CIA-ын зүүн Европыг хариуцсан хэсэгт ажиллаж байжээ. Тийнхүү ажиллаж байхдаа NSA-ын крипто-аналист (код тайлагч), Зөвлөлт Социалист Гүрж улсын иргэншилтэй Рэган Бөрнс-д сэтгэлтэй болсон байна. Хос хоёрын хэн хэн нь маш аюултай ажил хийдэг байснаас гадна өрсөлдөгч хоёр байгууллагын гишүүд тул өөрсдийн харилцааг маш их нууцалдаг байжээ. Реган бие давхар болсны дараагаар тэр хоёр гэрлэхээр шийдэцгээж Герман дахь нэгдсэн улсын цэргийн баазад нууцаар хурим хийсэн гэдэг. ("Braveheart" кино санаанд орчихлоо байна.) Ингээд удалгүй 1985 оны 5-р сарын 31-нд бяцхан Сара охин нь хорвоод мэндэлжээ. Гурван жил өнгөрсний дараагаар аргагүйн эрхэнд Сем, Реган хоёр бие биенээсээ хол амьдрах шаардлагатай тулгарсан бөгөөд Реган охин Сарагаа аваад Америкруу явсан байна. Тэнд очоод өөрийнхөө болон охиныхоо нэрийг мөн сольжээ. Тэдний амьдрал үнэхээр төвөгтэй бас эрсдэлтэй байлаа. Эхнэрээсээ салсны дараагаар Сем бүх анхаарлаа ажилдаа хандуулах болсон бөгөөд ЗХУ-ыг бутран сарних хүртэл Герман, Афканистан болоод Зөвлөлтийн улаан далбаан дор халхлагдсан бусад социалист лагерын улсуудад нууц даалгавар гүйцэтгэж байв. Сара охиныг 15 настай байхад Реган өндгөвчний хорт хавдраар өөд болсноор Сем охиноо өөр дээрээ авжээ ... байз байз энэ чинь Сем Фишерийн намтрыг өгүүлсэн нийтлэл биш шүүдээ. Тийм болохоор одоо тоглоомруугаа эргээд орцгооё тэгэх үү?

Товч танилцуулга.

"Tom Clancy's Splinter Cell : Blacklist" нь үндсэн цувралын найм дахь анги нь бөгөөд хөгжүүлэгч студиэр Ubisoft-ын Торонто дахь салбар нь ажилласан байна. Худалдаанд гарах хугацааны хувьд энэ 8-р сарын 20-нд гарах бөгөөд Xbox 360, PS3 болон PC дээр гарах аж. Мөн тэд Wii U-г мартаагүй нь тун сайн хэрэг шүү. Уг тоглоом маань Havok physics болоод LEAD engine буюу Unreal 2.5 хөдөлгүүрийн сайжруулсан хувилбар дээр хийгдсэн байна. Ингэхэд энэ Tom Clancy гэж ямар хүн байнаа, гэж та гайхаж байсан уу? Тэгвэл би хариултыг нь ирэх долоо хоногт танд хэлж өгье :)

Зохиол болоод үйл явдал.

3 дахь Эчелон-ы хуйвалдааны дараагаар буюу "Splinter Cell : Conviction"-ы үйл явдлаас хойш 6 сар өнгөрсөн байна. Энэ үед Сем Фишер маань өөрийн найз Виктор Косте-ын удирдлаганд байдаг Паладин 9 байгууллагатай хамтарч ажиллахаар болдог юм. Паладин 9-ийн хувьд та хувийн цэрэгжсэн байгууллага гээд л ойлгочих. Хувийн гэдэг утгаар бүх зүйл хууль ёсны байх албагүй шүүдээ ... за энэ тухай энэ хүргээд түр орхиё. Мэдээж хэрэг уг шинэ анги дээр хүчирхэг шинэ дайснууд гарч ирэх нь тодорхой. Тэднийг Инженерүүд гэдэг бөгөөд 12 хүнээс бүрдсэн маш аюултай террорист байгууллага юм. Тэдний гол зорилго болоод үйл ажиллагаа нь АНУ-ын ашиг сонирхлын эсрэг зөрчилдөх бөгөөд энэхүү нууц ажиллагаагаа тэд Blacklist буюу Хар Данс гэж нэрлэжээ.

Сем Фишер маань өөрөө 4-дэгч Эчелон-олон улсын терроризмтай тэмцэх тусгай шинэ салааны удирдагч нь болжээ. Өмнөх удирдагчийн хувьд Адам Ламберт байсныг та санаж байна уу?. [Мөн Сем Фишерийн тухай мааш дэлгэрэнгүй намтрыг дараагаар нь бичиж оруулах учраас өмнөх үйл явдлуудыг энд олон дурьдахгүйэ.] Харин 4-дэгч Эчелоны хувьд өөрсдийн ажил үүргийг шууд Нэгдсэн Улсын ерөнхийлөгчид тайлагнах эрхтэй өндөр зэрэглэлийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл уг байгууллагыг ерөнхийлөгчийн захирамжийн дагуу үүсгэн байгуулсан төдийгүй тэдний үндсэн зорилго нь өмнөх 3 дахь Эчелонтой холбоотой тэдний бүх бусармаг хэргүүдийг илчилж, "цэвэрлэх"-д оршино.  Энэ бол тоглоомын үндсэн даалгавар нь юмшүүдээ. Харин үүний хажуугаар дээр дурьдсан Паладин 9 болон Инженерүүдийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болох юм. Яваандаа Семийн хувьд хоёрдагч даалгавар нь үндсэн даалгавар болж, үндсэн даалгавар нь хоёрдагч болон хувирна. Эндээс та бүхэн Инженерүүд болон тэдний "Хар Данс" төлөвлөгөө нь ямар аюултай болохыг харж байгаа биздээ?

Дүрүүд.

Тэгэлгүй яахав, Анна Гримсдоттир (хоч нэр нь "Грим")-гүйгээр уг цувралыг төсөөлөхийн аргагүйшүүдээ. Энэ удаад тэрээр илүү царай зүс сайтай болжээ :) Мөн дээр дурьдсан Виктор Косте-с гадна Айсак Бриггс болон Чарли Көүл нарын  шинэ дүрүүд нэмэгдсэн байна. Андрэй Кобин бас гарах бололтой. Харин Семийн охин Сара уг анги дээр гарах эсэх талаарх мэдээлэл одоохондоо алга байна.

Өрнөх газар.

"Хар Данс"-нд тусгагдсан хамгийн эхний бай бол Гуам дахь АНУ-ын цэргийн бааз байх болно. Мөн түүнчлэн Ливийн Бенгази, Иракын Мирава, Туркын нийслэл Истанбул, Иорданы Амман, Иемений Сана'а, Руандагийн Кигали, Иллинойс муж Чикаго хот, Луйзана дахь Сабинын  шингэн байгалийн хийн үйлдвэр зэрэг олон сонирхолтой газрууд гарахнээ. Ийнхүү үндсэн зорилгодоо хөтлөгдөн газар орчнуудыг сольж тоглох нь танд хуучны ангиудыг сануулна гэдэгт итгэлтэй байна.

Харин Co-op-ын хувьд 14 үетэй бөгөөд 13 өөр байрлалд өрнөх аж. Гэхдээ дээр дурьдсанаас огт өөр газрууд шүү.

Тоглолт.

Трэйлэр дээрээс та бүхэн харсан байх, Сем Фишер маань энэ удаад маш олон шинэ хөдөлгөөнийг хийж чаддаг болсон байна шүүдээ. Тухайлбал дайснуудаа mark хийж тэмдэглээд тэднийг хялбархан устгах систем шинээр нэмэгджээ. Миний хувьд үүнийг дэмжихгүй байгаа, учир нь Stealth тоглоом дээр даалгавруудаа ингэж Action маягаар биелүүлээд явбал утгагүй шүүдээ. Гэхдээ Ubisoft-ын зүгээс зөвхөн нэг даалгаврыг л гэхэд 3 өөр янзаар биелүүлэх үнэхээр гайхалтай тоглолтыг бидэнд санал болгоод байна! Ингэснээр над шиг чимээгүй, нууцлаг тоглолтонд дуртай нэг нь Stealth-ээр тоглоод, гараа хумхиж тэвчээртэй хүлээх дургүй хүмүүс нь Рембо болж дайснуудыг арчиж болох нь, харин үлдсэн нэг нь Stealth + Action хоёрыг хослуулаад тоглосон ч болно. Миний яриад байгаа энэ зүйлийг ойлгоогүй бол доорх трэйлэрийг үзнэ үү.


Сем ах маань мөн паркоурын хөдөлгөөнүүдийг хийж дөнгөдөг болж. Ингэснээр орчин тойрныг ашиглах боломж илүү өндөр болно шүүдээ. Ханан гадаргуу руу авирч, ширээн дээгүүр болон доогуур гулсах зэргээр маш олон хэрэгтэй хөдөлгөөнүүдий гүйцэтгэж болох нь. Харин хамгийн анхны gameplay бичлэг дээр үзүүлсэн дайснуудаа байцаах/тамлах гэсэн үйлдлийг тоглогчдын санал хүсэлтийн дагуу тоглоомноос бүрмөсөн хассан байна. Мөн гэрэл сүүдрийн ялгааг энэ удаад маш сайн хийж өгсөн тул яг л өмнөх "Splinter Cell : Chaos Theory" дээрх шигээ сүүдрийн дайчин болж болохнээ. Танил дасал болсон гурван ногоон гэрлийг харанхуйн дундаас харах боломж дахин гарсанд тух их баяртай байна :)

Дайснуудыг хэрхэн устгах нь таны сонголтоос шалтгаах болно. "Splinter Cell : Blacklist"-ийн хувьд цувралын сүүлийн ангиудаас зодооны хөдөлгөөнүүдийг нь өвлөн авжээ, ингэснээр муу залуусыг буулгаж авахад сум гарздах хэрэггүй болох нь. Мөн тоглолтын туршид харилцаа холбооны тусламжтайгаар өөрсдийнхөнтэй  холбоо тогтоож, тэднээс заавар зөвлөлгөө авч байх тул та өөрийгөө огтхон ч ганцаараа гэж мэдрэхгүй юм шүү. Үе бүрийн төгсгөлд өөрийн тоглолтын үр дүн, даалгаврын гүйцэтгэлээс шалтгаалж тодорхой хэмжээний мөнгөн урамшууллыг авч байх бөгөөд түүнийг зэр зэвсгээ сайжруулахад ашиглах боломжтой.

Зэр зэвсэг.

Зэр зэвсгийн хувьд маш жижигхэн нүх сүвээр багтах тагнуулын камерууд, гурван сэнстэй микро нисэх төхөөрөмжүүд, дайснуудын анхаарлыг сарниулж, тулалдах чадварыг нь алдагдуулах төрөл бүрийн тэсрэх бөмбөгүүд, тог цохиулагч (sticky shocker), Карамбит хутганаас эхлээд маш олон сонголттой болсон байна. Ингээд та бүхэнд бууны жагсаалтыг сонирхуулъя.

1. Зэвсгүүд

Гар буунууд

  • Five-seveN
  • F40 (Зөвхөн Amazon-с захиалсан хүмүүст урамшуулал болж ирнэ)
  • USP.45
  • PX4 Storm.45
  • Makarov PM-B
  • Desert Eagle
  • SC-15 pistol

Автомат буунууд

  • HK416 (Зөвхөн Amazon-с захиалсан хүмүүст урамшуулал болж ирнэ)
  • AK-47
  • SCAR-H
  • FAMAS
  • HK G36C
  • Beretta ARX-160
  • Goblin
  • Honey Badger
  • SC4000
  • PFS-12
  • SA-58 OSW

Хагас автомат буунууд

  • AKS-74U
  • MP7A1
  • Vector.45ACP (Зөвхөн Best Buy-с захиалсан хүмүүст)
  • UMP-45
  • CZ SCORPION EVO 3 A1
  • MAC-11
  • SC-400S
  • PP19
  • MP5/10
  • PP2000

Шотганууд

  • M1014 (Зөвхөн Walmart-с захиалбал)
  • Saiga-12
  • ACS-12
  • SASG-12
  • RMB-93
  • SC-15 shotgun

Снайперууд

  • VSS Sniper Rifle (Зөвхөн Gamestop-ын захиалганд ирэх нь)
  • SVU Dragunov
  • SR-25
  • Barrett 50.Cal [тоглоомын зөвхөн тодорхой нэг үе дээр л хэрэглэх боломжтой]
  • SC-15 Sniper Rifle
  • Cheytac Intervention

Тусгай зэвсгүүд

  • Karambit Knife - Маш аюултай байлдааны хутга.
  • Crossbow - Тактикын нум сум. Бүр утаа хий гаргагчтай!
  • Stun Gun - C02 бүхий гар буу. Sticky Shocker шиг нөлөө үзүүлнэ.

Хувцас хэрэглэлүүд

2. Багаж хэрэгслүүд 

Анхаарал сарниулах

  • Sticky Noisemaker
  • Sticky Camera - Үүнийг та бүхэн мэднэ шүүдээ. Хүссэн газартаа алсын зайнаас камер байршуулж болохоос гадна утаа хий шахах үүрэгтэй онцгой хэрэгсэл байгаа юм.
  • Sticky EMP - Богино зайнд, богино хугацаанд цахилгаан соронзон орон үүсгэдэг тул дайснуудын гэрэл болоод цахилгаан хэрэгслүүдийг түр хугацаанд идэвхгүй болгоно.
  • Tri-Rotor - Алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж. Дайснуудруу Sticky Shocker төрлийн сумнуудаар галлана гээч.

Утаа гаргагч гранатууд

  • Smoke Grenade - Нүд хорсгож, амьсгалын замыг хааснаар дайснуудын тулалдах чадварыг алдагдуулна.
  • Tear Grenade - Нулимс асгаруулагч хий гаргах болно.
  • Sleeping Gas - Дайсан этгээдийг богино хугацаанд нойрсуулж дөнгөнө.

Тулааны гранатууд

  • Flashbang - Манайхан цайруулагч гэдэг шүүдээ. Ямар үйлчилгээ үзүүлдгийг нь та бүхэн мэдэх байх.
  • Frag Grenade - Энгийн гранат.
  • Incendiary Grenade - Тэсрэх үедээ хүрээлэн буй орчноо шатааж дөнгөх эд шүү. Та үүнийг илүү боловсронгуй молотовын коктэйл гээд л төсөөлчих.

Мина болон бусад тэсрэх бөмбөг

  • Proximity Shocker - Ойртож ирсэн дайснуудыг тогонд цохиулах болно.
  • Door Breach - Хаалганд суурилуулснаар түгжээтэй хаалгануудыг онгойлгох боломжтой. Мөн алсын зайнаас тэсэлж болохоос гадна хаалганд дайснууд хэдий ойр байна тэр хэмжээгээр учруулах хохирол нь үлэмж их юм.
  • Proximity Mine - Дэлбэрэх цар хүрээний хувьд илүү том байх болно.

Тоноглол

  • OPSAT
  • Fourth Echelon Goggles -  Шөнийн дуран хараа болон Хөдөлгөөн/Биеийн дулаан мэдрэгчтэй.
  • Under-mounted Launcher
  • Snake Cam - Хаалган доогуур хийгээд харж болох жижигхэн камер. Энэ удаад дайснуудыг mark хийн тэмдэглэдэг болсон байна.
  • Spider-Bot -  Мөн таны нууц ажиллагаанд хэрэг болох чухал хэрэгсэл байна. (Splinter Cell Blacklist Spider-Bot)
Тоглолтын горимууд.

Тоглоом маань Single Player-ээс гадна Co-op Campaign-тэй байх нь. Co-op даалгавруудын тухайд гэвэл бүр тусдаа зохиолтой байх юм гэсэн шүү. Мөн түүнчлэн Spies vs Mercs гэсэн мааш сонирхолтой тоглолтын горим шинээр нэмэгдсэн байна. Merc буюу хөлсний цэргүүдийн тухайд FPS (Нэгдүгээр бие) тоглолттой байх бол тагнуулчид нь 3-р биеийн тоглолттой байх нь. Үнэхээр шинэлэг хийгээд содон шийдэл байгаа биз, урьд өмнө видео тоглоомын ертөнцөд ийм зүйл байгаагүй юм.

Difficulty-ын хувьд мэдээж хэрэг байгаа. Тоглолтын горим хүндрэх тусам таны ажлыг хөнгөвчлөх Mark & Execute системээс эхлээд олон зүйлс тоглолтоос хасагдаад явах болно. Мэдээж хэрэг хамгийн хүнд тохиргоон дээр нь тоглоомыг тоглож дуусгавал бүр догь хэрэг болно шүүдээ, тэр үедээ та өөрийгөө жинхэнэ өнөөх про тоглогч гэж өргөмжилж болно :D Гэхдээ миний хувьд про тоглогч нарын хувьд арай өөр ойлголттой. Тэмцээн уралдаанд оролцдог, багийн тоглолт гаргаж чаддаг, чадвараа мөнгө олох хэрэгсэл болгосон тийм хүмүүсийг хэлнэ шүүдээ. Харин бусад айхтар тоглодог тоглогчдын хувьд бол тэд зүгээр л тоглосоор байгаад "зэрлэгшчихсэн" л хэрэг байхгүй юу, хэхэ.

За ингээд  Spies vs Mercs трэйлэрийг сонирхоно уу.


[К]омпьютерээс шаардагдах үзүүлэлт.

Хамгийн багадаа :
  • OS: Windows XP/Vista/7
  • Processor: Intel Core 2 Duo @ 2.2 Ghz / AMD Athlon 64 X2 4800+
  • Memory: 2 Gb
  • Hard Drive: 12 Gb free
  • Video Memory: 512 Mb
  • Video Card: nVidia GeForce 8800 / ATI Radeon HD 4850
  • Sound Card: DirectX Compatible
  • DirectX: 9.0c
  • Keyboard
  • Mouse
  • DVD Rom Drive
Үнэхээр боломжийн байгаа биз?

Яг тохирсон үзүүлэлт :
  • OS: Windows 7/8
  • Processor: Intel Core 2 Quad @ 2.4 GHz / AMD Phenom II X4 @ 2.6 GHz
  • Memory: 4 Gb
  • Hard Drive: 12 Gb free
  • Video Memory: 1 Gb
  • Video Card: nVidia GeForce GTX 260 / ATI Radeon HD 4870
  • Sound Card: DirectX Compatible
  • DirectX: 10
  • Keyboard
  • Mouse
  • DVD Rom Drive
[Т]рэйлэр.

CGI трэйлэрийг нь сонирхуулъя.


2013 оны E3 дээр танилцуулагдсан debut trailer.


Хамгийн анхны Gameplay тоглолтын видео.


Семийн чадваруудыг танилцуулсан трэйлэр.

Co-op трэйлэр.


Walkthrough хэсгээс сонирхуулсан байна.


Энэ бас их айхтар трэйлэр байна.


[S]creenshot зурагнууд.

4 comments:

  1. баярлалаа сонирхолтой нийтлэл байна. METRO LAST LIGHT ын DLC талаар мэдээлэл өгөөч

    ReplyDelete
  2. За ёстой сайхан мэдээ байна манийхаа хэлснийг санаад ийм нийтлэл оруулчихвуу эсвэл угаасаа оруулъя гэж бодож байв уу хэхэ

    ReplyDelete