Wednesday, August 21, 2013

"Half Life 3"-ыг тойрсон нууцууд!

Half Life. Энэ бол VALVe корпорацийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн төдийгүй тоглоомын ертөнцийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг гэдгийг видео тоглоом сонирхогч хэн бүхэн мэдэх хойно элдвийг нуршилгүй гол мэдээндээ оръё. (Ахэмм ... хэтэрхий Overrate хийгдсэнийг нь үгүйсгэхгүйэ, гэхдээ энэ нь VALVe-ын бодлого бас байж мэдэх юм.) Бодоод үз л дээ, уг цувралын хамгийн сүүлийн анги нь гэхэд 2007 онд худалдаанд гарсан гээд. Харин түүнээс хойш даруй 6 жил өнгөрчээ. "Assassin's Creed", "Uncharted", "Gears of War", "Crysis" зэрэг цувралууд нь 2007 онд зэрэгцээд "Half-Life 2 : Episode Two"-ын хамтаар худалдаанд гарсан юм шүүдээ, гэтэл одоо саяны нэр дурьдсан тоглоомнуудын хэдэн анги нь гараад буйг та бүхэн мэднэ :) Энэ бүх хугацаанд ноён Геб Ньювелл болоод VALVe-ийн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүйгээр үл барам уг тоглоомын талаарх асуултанд хариулахаас ямагт татгалзсаар ирсэн юм. Мэдээж хэрэг энэ хооронд нь асар олон цуу яриа, элдвийн таамаглалууд гаралгүй яахав. Хаана л 3-ын тоо харагдана, тэрхүү нийтлэлийн доор уг тоглоомтой холбоотой хэлэлцүүлэг өрнөдөг болоод удаж байна. Харин би та бүхэнд зориулаад хамгийн сүүлийн үеийн магадгүй тун бодьтой байж болохуйц баримтуудыг танилцуулахаар шийдлээ. Гэхдээ энэ бүх холион бантанг бүр эхнээс нь эхэлж бичих хэрэг гарах нь. Ингээд :

2006 он.
  • Тавдугаар сард, Episode Three нь нэг жилийн дараа буюу 2007 оны зул сарын баярын үеэр худалдаанд гарах болно хэмээн зарлагдаж байжээ. Албан ёсоор! [1]
  • Мөн сардаа шинэ мэдээлэл тархаж, EP3-ын нээлтийн тов 6-с 8 сараар наашилсан гэх бөгөөд бүх үеийг нь давахад 4-6 цаг зарцуулагдах болно гэдгийг ч бас дурьдсан байна. Бүр Episode Four-г хүртэл хөгжүүлж эхэлснээс гадна уг шинэ анги нь stand-alone буюу үндсэн цувралаас огт өөр зохиолтой байх талаар хүртэл яригдаж эхэлсэн юм. [2]
2007 он.
  • 6-р сард, Гордон маань EP3-ийн үндсэн гол дүр байна гэдэг нь тодорхой боллоо. [3]
  • Доуг Ломбарди болоод Девид Спэйрер нартай хийсэн ярилцлагын үеэр тэд EP3-ийн талаар хэлэлцсэн бөгөөд хийж бүтээх зүйл маш олон байгаа тухай, ялангуяа цаг агаар мөн газар орчны тал дээр онцгой анхааран ажиллаж буй тухайгаа ярьсан байна. Мөн тоглогчид City 17-д эргэн очихгүй байх болно гэж хэлжээ. Түүнчлэн, PCGamer UK-ын зүгээс тавьсан, "Тоглоомын үйл явдал арктикын бүс газарт байрлах судалгааны баазад өрнөх үү?" гэсэн асуултанд хариулт өгөхөөс тэд татгалзсан юм. [4]
  • 10-р сард, Episode Two нь худалдаанд гарлаа. Уг ангийн төгсгөлд Гордон, Алекс хоёр маань доктор Жудит Моссманы эрэлд гарч, Аперчур корпорацийн алдагдсан хөлөг онгоц Боръяалисыг олохоор Арктикын бүс нутагруу явахаар болж буйгаар тоглоом дуусдаг шүүдээ. Өө нээрэн R.I.P Илай :'(
  • 11-р сард өгсөн ярилцлагандаа Девид, EP3 нь өмнөх хоёр ангиа бодвол аль ч талаараа хувь илүү байх бөгөөд уур амьсгалын хувьд огт өөр байх тухай дурьджээ. Тодруулж хэлбэл баригдмал биш илүү эрх чөлөөтэй, илүү шинэлэг тоглолтыг тэд фенүүддээ санал болгосон байна. Мөн EP2-ын трэйлэр дээрх шиг алдааг дахин гаргахгүй гэдгээ амалсан юм. [5]
  • Мөн сардаа EP3-ийн анхны Concept зураг нь GamesRadar дээр нийтлэгджээ. [6]
  • 12-р сар. Episode Three нь зөвхөн "Half-Life 2" цувралын төгсгөл болохоос бус нийт цувралынх биш гэдгийг мэдэгдсэн байна. Мөн үндсэн цувралаас ангид зохиолтой өөр нэгэн бүлгийг бүтээж байгаа гэснээр урьд жил цухас дурьдсан EP4-г фенүүддээ эргэн сануулсан юм. [7]
2008 он.
  • 4-р сард Source SDK дотроос "Episode3" гэсэн нэртэй фолдер олдлоо. Хачирхалтай нь тун удалгүй дараагийн update-ээр тэдгээр файлуудыг арилгасан байна. Үүнд : "npc_combined_armored" , "npc_wpnscanner" , "weapon_proto1" зэрэг нэрс байсан гэдэг. Дараагаар нь, VALVe-ын Тони Сеи энэ талаар, хуучин материалуудын үлдэгдэл яагаад ч юм тэнд орчихсон явж байна гэх үгээр сэтгүүлчдийн амыг таглаж орхив. [8]
  • 7-р сард EP3-ийн 2 дахь concept art нь гарч *Into the Pixel* уралдааны тэргүүн байранд шалгарав. Тус зургийг VALVe-ын уран бүтээлчид болох Тед Бэкман, Жереми Беннет болон Тристан Рэйдфорд нар зурсан бөгөөд тун удалгүй тоглоомын гуравдахь concept art нь мөн GamesRadar дээр нийтлэгджээ. [9]
  • 10-р сард өгсөн ярилцлагадаа, VALVe-ын маркетингийн албаны захирал Доуг Ломбарди нь EP3 энэ оны эцсээр нийтэд ил тод болно гэдгийг мэдэгдэв. Мөн худалдаанд гарах өдрийн тухайд нэмэлт мэдээлэл хийж өмнөх ангиудыг бодвол жаахан удаж магадгүй гэх талаар бас дуулгалаа. [10]
  • 12-р сард EP3-ын альфа шатны тоглолтын бичлэг гарч ёстой л нэг олныг хуйлруулж эхлэх нь тэрдээ. Гэвч тун удалгүй энэ нь сонирхогчдын бүтээл болох нь батлагдсан юм. [11][12]
  • Мөн 2008 онд EP3-ын доорх Concept зурагнууд leak-дүүлсэн байна. 


2009 он.
  • 6-р сарын нэгэнд Half Life-ын шинэ анги танилцуулагдана хэмээн фенүүд нь амьсгаа даран хүлээж суулаа. Харин түүний оронд Left 4 Dead 2 зарлагдах нь тэрдээ. Хамгийн гомдмоор нь Left 4 Dead 2 boycott тэргүүтэй Steam группууд тэр өдөр гарч ирсэн байна. [13]
  • 8-р сард Геб Ньювелл сонсголын бэрхшээлтэй тоглогчидтой уулзалт хийсэн бөгөөд Portal болон Half Life-ийн ертөнцөд сонсголгүй дүрүүдийг нэмж оруулахаар VALVe туршилт хийж байгааг хэлсэн юм. Түүнчлэн шинэчилэгдсэн Source хөдөлгүүр нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд тоглоход тун их эвтэйхэн байх талаар ч дуулгав. Мөн Алекс Венс Гордонтой уулзахаасаа өмнө босогчдын бүлгэмийн сонсголгүй нэгэн гишүүнд сэтгэлтэй байсан талаар, бас Дог-д зориулан дохионы хэлийг програмчилж оруулснаар түүнтэй харилцахад илүү хялбар болсон гэх мэт зүйлсийн талаар өгүүлсэн байна. Тэгээд аюултай газруудад, тухайлбал Нэгдлийн цэргүүдийн нутаг дэвсгэрт байх үедээ дайснууддаа мэдэгдэхгүйн тулд чимээ гаргалгүйгээр хоорондоо харилцах болно гэж хэлжээ. [14]
  • Мөн 8-р сард өгсөн ярилцлагандаа Геб, VALVe нь EP3-ыг оролцуулаад өөр бусад тоглоомнууд дээрээ шинэ технологиудыг туршиж байна гэсэн юм. Харин хүмүүсийн хүсэн хүлээсэн уг тоглоомын талаар тодорхой зүйлийг хэлээгүй бөгөөд өөрсдийгөө бэлэн биш байна гэжээ. [15]
2010 он.
  • 3-р сарын ярилцлагадаа, ноён Ньювелл, HL-ийн цувралыг илүү аймшигтай, гэхдээ сэтгэлзүйн триллер талын уур амьсгалтай болгох хүсэлтэй байгаа талаараа дурьдсан байна. [16]
  • Мөн энэ сардаа Portal-ын ARG нь зарлагдсан юм. ARG гэдэг нь Alternate Reality Game гэж байгаа юм шүүдээ. Өөрөөр хэлбэл ... зүгээр л маш сонирхолтой интерактив тоглоом гээд л ойлгочих. Эхэндээ энэхүү ARG-ыг фенүүд нь EP3 гэж бодсон гэнэ. Удалгүй энэ нь ирэх онд худалдаанд гарах Portal 2-ыг tease хийж байсныг нь олж мэджээ.
  • 4-р сард өгсөн ярилцлагандаа Геб, Гордон Фрийманыг ярьдаг болгохгүй гэсэн бөгөөд ер нь л түүнтэй холбоотой юуг ч өөрчлөх хүсэлгүй байгаагаа хэлжээ. Харин туслах дагуул дүрүүдийг илүү бодьтой, илүү сонирхолтой мөн газар орчныг илүү амьтай болгоно гэдгийг мэдэгдсэн юм. [17]
  • Удалгүй 7-р сард нь Alien Swarm худалдаанд гарлаа. Харин түүний SDK тайлбар мэдээн дотор нь "Ep3 Blob Shake Position" , "Ep3 Fire Cover Position" , "Ep3 Brain Cover Position" , "Ep3 Brain Regenerate Position" , "Ep3 Spit Position" , "Ep3 Spawn Generator Position" болон "Aperture: Nest" гэсэн текстүүд агуулагдаж байсан гэдэг. Мэдээж хэрэг одоо байхгүй болсон л доо. [18]
  • 8-р сард Доуг Ломбарди, тоглогчдыг удаан хугацаагаар хүлээлгэхийг хүсэхгүй байгаа ч гэлээ тоглоомын хөгжүүлэлт дуусаагүй байгаа талаар дуулгасан юм. [19]
2011 он.
  • 2-р сард Чет Фалишек нь VALVe "одоохондоо EP3-ын талаар ярихад хараахан бэлэн биш байна" гэж мэдэгдсэн юм. [20]
  • Харин 3-р сард Доуг Ломбардигаас авсан ярилцлаганд тэрээр, Гордон Фрийманы адал явдлыг бид хийж дуусгаагүй л байна, та нар тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэж хэллээ. [21]
  • 4-р сарын 19-нд Portal 2 худалдаанд гарлаа. Мөн өдөр Final Hours of Portal 2 ном гарсан юм. Үүнд зохиогч Жеофф Кэйли, Portal 2 нь магадгүй VALVe-ын хамгийн сүүлчийн Single-Player горим бүхий тоглоом байж мэдэх юм гэсэн нь олныг ихээхэн гонсойлгоод авав. Харин 5-р сард өгсөн Геб Ньювеллийн ярилцлага нь энэхүү үл ойлголцлыг арилгасан юм. Түүний ярьж байгаагаар бол VALVe дахин Single-Player тоглоомнуудыг хийхгүй гэдэг нь худал бөгөөд, харин түүний оронд одоогийн бидний мэддэг энэхүү Single горимд өөрчлөлт оруулна гэдгийг дурьдсан байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн горим бүхий тоглоомнууддаа Social Content-уудыг нэмж оруулна гэсэн юм. Мөн ганцаараа тоглосноос бусадтай холбогдож, найз нөхөдтэйгөө тоглосон нь хамаагүй илүү хөгжилтэй байх болно гэж нэмж хэлжээ. Тэгэхээр Co Op болж таарч байгаа биз, аль эсвэл тэд өөр нэгэн зүйлийг сэдээд байна уу? [22]
  • Мөн 5-р сард өгсөн Гебийн ярилцлага фенүүдийг нь бас л гомдоогоод авлаа. Энэхүү ярилцлагадаа тэрээр, VALVe дахиж олон цуврал бүхий тоглоомнууд дээр ажиллахгүй бөгөөд одоо байгаа тоглоомнуудаа улам чанаржуулан, шинэчилээд явах хүсэлтэй байгааг дуулгасан юм. Зарим өөдрөг үзэлтэй gamer-үүдийн хувьд үүнийг "Магадгүй Half-Life өмнөх ангиудаасаа огт өөр хэв маягтай болох бололтой" гэцгээж байлаа. [23]
  • Мөн сардаа Portal 2 SDK гарсан бөгөөд cache файл дотроос нь "Combine Advisor - Roaming" гэх мөр байхыг гярхай нэг нь төвөггүй олж харжээ. Харин төд удалгүй дараагийн Update-ээр энэхүү файл устгагдсан байна. [24]
  • Бас дахиад л 5 сард мөн л өнөөх Portal 2-ын SDK дотроос "magnuss" гэсэн тодотголтой vcd өргөтгөл бүхий файлууд олдлоо. Тухайлбал "magnuss_get_going.vcd", "magnuss_idle.vcd", "magnuss_nopoint.vcd", "magnuss_shakehead.vcd", болон "magnuss_wave.vcd". Эдгээр нь бүгд "magnusson.mdl" гэх Арне Магнуссон-ы моделтой холбогдож байсан юм. EP2 дотор ийм зүйл байгаагүй нь тоглогчдын найдлагыг ихэсгэж өгсөн төдийгүй Магнуссоны анимэйшнүүд нь "mag" хэмээн товчлогдсон байжээ. [25][26]
  • 6-р сард зохиогдсон Games for Change фестивалын үеэр видео тоглоомын боловсролд нөлөөлөх ашиг тусын талаарх илтгэлдээ Геб "Ep3 хэзээ худалдаанд гарах вэ?" гэсэн асуултанд "Ямар хариулт сонсохоо мэдсээр байж ямар асуулт асууж байнаа" гээд даажигнаад өнгөрөв. [27]
  • 8-р сарын 11 болон 12-нд VALVe-ын Вашингтон, Беллевю дахь төв салбар дээр нь EP3/HL3-ыг сурагласан гурван фен залуус уриа лоозон барьсаар явж очжээ. Геб тэдэнтэй биечлэн уулзсанаас гадна тэднийг өдрийн зоогонд урьж, бүр Эрик Жонсон-р хөтөч хийн компани дотуур аялж үзэхийг санал болгосон байна. Мөн пицца авч өгч, Dota 2-ын туршилтын хувилбарыг тоглуулж, явахад нь бэлэг дурсгалын зүйлсийг гардуулсан аж. Тэгээд явахаасаа өмнө фенүүдийн асуусан HL3-ын талаарх асуултанд Геб тун эелдэгхэн гэгч нь "Хэлж чадахгүйнээ" гэж хариулсан гэдэг. Эхний өдөр тэд хоёулаа байсан бол гуравдахь өдөр нь 3 болж нэг залуу шинээр нэмэгдсэн нь тэр гэнэ. Зэргэлдээ Microsoft-ын оффис байдаг бөгөөд VALVe-ын ажилтнууд тэдэнд хандаж, яагаад MS-ийн үүдэнд очоод MS Office-ын хуучин Маскот болох "Клиппи"-г дахин ирүүлэх талаар асууж болохгүй гэж хэмээн хошигносон байна. Энэ бүхэнтэй холбогдуулан Kotaku-с тайлбар мэдээ авах үедээ мөн тэднээс HL3-ын талаар асуужээ. Хариуд нь Ньювелл "Би та нарт юу ч хэлэхгүй" гэсэн байна. [28][29][30][31]
  • 9-р сарын 19-нд Вьетнамын нэгэн бета-тестер "Dota 2"-ын Client File-ыг бүхлээр leak хийж интернетэд цацсан юм. Энэ тийм ч сонирхолтой үйл явдал байсангүй. Харин тэдгээр файлуудын дунд "ep3" гэсэн нэртэй фолдер, мөн "weapon_icegun", "weaponizer_concrete", "weaponizer_liquid", "weaponizer_metal", болон "weapon_flamethrower" гэсэн нэрнүүд дотор нь байсан нь ёстой л нэг тэр өдөр видео тоглоомын ертөнцийг доргиох шиг болж билээ. Гэвч 9-р сарын 23-нд Чет Фалишекийн зүгээс энэ бүхнийг үгүйсгэсэн мэдээллийг хийсэн юм. [32][33]
  • 11 сард тун гайхалтай хэрэг боллоо шүү. Spike TV 2011 Video Game Awards-с Wheatley-г "Оны шилдэг дүр" шагналыг авсантай холбогдуулан нэгэн бичлэг гарсан бөгөөд нууцлаг мессежүүдийн хамтаар хэд хэдэн э-мэйл хаягнуудыг  хавсаргасан байж. Бүр Доуг Раттман-ы Твиттер хаягнаас энэ бүхэн ирсэн гээд боддоо. Түүнчлэн Black-Aperture.com гэх сайт хүртэл нээгдэж, хүмүүсийн тархийг гашилгаж, элдэв янзын оньсого таалгаж эхлэв. Гэвч энэ бүхэн нь бүгд хуурамч байсан нь төдөлгүй илчлэгдсэн билээ. [34][35][36][37]
  • 12-р сарын 1-нд Uber Entertainment-ын тоглоом хөгжүүлэгч Чандана Эканаяакын авсан гэрэл зураг олны анхаарлыг тун их татсан юм. Тэрээр нэгэн арга хэмжээний үеэр VALVe-ын ажилтны өмсч явсан HL3-ын лого бүхий футболкыг хараад уг цувралын үнэнч шүтэн бишрэгчийн хувьд зургийг нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүний дараахан фенүүд нь цувралын зохиолч Марк Лэйдлаваас лавлахад тэрээр уг футболкыг үгүйсгээгүй ч цувралын талаар нааштай хариуг өгөөгүй юмдаг. [38][39]
  • 12-р сарын 9-нд. АНУ-д байрлах, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн дуу оруулагч жүжигчин "Half-Life 3"-д зориулж дууны бичлэгэнд орсон тухайгаа бичсэн байна. уг мэдээлэлд итгэхэд бэрх ч гэлээ фенүүд нь HL3-ыг 12-р сарын 10-нд зохиогдох Spike Video Game Awards-ын үеэр танилцуулагдах нь хэмээн ихээхэн догдолжээ. [40]
  • Steam-ийн баярын хямдралын үеэр VALVe-ын зүгээс Half-Life-ийг илтгэсэн байж болохуйц зурагнуудыг гаргасан нь мөн л олны дунд шуугиан тариад амжив. 12-р сарын 22-нд гарсан Randolph the Red-Nosed Turret комик дээр Гордон, Алекс, Дог гуравт зориулсан гурван оймсыг ил зуухан дээр өлгөсөн байжээ. Харин зуухны дээр Portal 2-ын төгсгөлд гардаг тариан талбайг дүрсэлсэн байх бөгөөд тэнгэрт нь 3 үүлийг зурсан байна. Хямдралын 5 дахь өдөр гарсан хуудсан дээр Санта Клаусын чаргыг унасан Steam маскотуудыг дүрсэлсэн байв. Тэдний нэг нь Ламбдагийн лого бүхий хүзүүний зүүлттэй байсан гэдэг. Энэ үед фенүүдийн дунд маш хүчтэй цуурхал тарсан юм. [41]
  • 12-р сарны 23-нд VALVe-ын дуу оруулагч жүжигчин Жон Патрик Лөүри нь VGA-д нэр дэвшээд байсан эхнэрийнхээ талаар хувийн блог дээрээ бичиж байхдаа дээрх нэрээ нууцлахыг хүссэн залуугийн цуурхлыг үгүйсгэсэн байна. Харин түүний эхнэр нь GlaDOS-д дуу оруулдаг Эллен МакЛэйн гэдгийг та мэдэх үү? Тэрээр "Эллен бид хоёр Half-Life-ийн шинэ анги хийгдэж байгаа талаар дуулаагүй юм байна" гэж бичсэн юм. [42]
  • 12-р сарын 26-нд Steam форум дээр "A Call for Communication (Half-Life)" групп байгуулагдаж ердөө сарын дотор л 1000 гаруй гарын үсгийг цуглуулж чаджээ. Одоо бол тэдний гишүүдийн тоо 50.000 хол даваад байна. [43][44][45]
2012 он.
  • 1-р сарын 5-нд Steam-ийн форумууд дээр Half-Life 3-ын талаарх VALVe-ын нам гүм байдлыг эсэргүүцсэн "Operation Crowbar" гэх хөдөлгөөн өрнөж эхэллээ. Уг хөдөлгөөнд нэгдсэн фенүүд нь хямдхан зардлаар царил худалдан авч VALVe-рүү илгээсэн бөгөөд боломжгүй нэг нь төрөл бүрийн царилны зургаар VALVe-ын э-мэйл хаяг болон Facebook хуудаснуудыг нь дүүргэж орхисон байна. [46]
  • 1-р сарын 9-нд Counter-Strike: Global Offensive-ын бета файлууд дотор Half-Life-ын нэр нэг бус удаа дурьдагдсан байсныг оллоо. Тухайлбал "Office" гэх газрын тексчур файлууд дотор Half-Life 2-ын гол дүрүүдийн нэрс үзэгдсэн гэнэ. [47]
  • 1-р сарын 10-нд IGN-ий нийтлэлч Чарлес Ониетт өөрийнхөө мэдээнд, энэхүү 2012 онд л VALVe "Half Life 3"-ын талаар ам нээх ёстой бөгөөд магадгүй Microsoft эсвэл SONY-ын дараагийн түвшний платформуудыг хүлээж байгаа байх гэж бичжээ. Энэхүү нийтлэлийн тухайд хэлэхэд зүгээр ч нэг хоосон таамаглал байгаагүй юм шүү. Сэтгүүлч эр маань багагүй судалгааг хийсний үндсэн дээр ийнхүү хэлсэн байна. Гэтэл тэр тааж чадаагүй нь тун тоогүй хэрэг. [48]
  • 1-р сарын 12-нд Garry's Mod-ыг зохиогч Гарри Ньюман өөрийн Твиттер дээрх хуудаснаа нэгэн зургийг тавьсан нь хүмүүсийн дунд шуугиан тарилаа. Тэрээр Half-Life 3-ын футболканы зургийг харуулсан бөгөөд VALVe-с өөрт нь илгээсэн юм хэмээн даажигнажээ. [49]
  • 1-р сарын 13-нд Марк Лэйдлав нь EP4-ын талаарх цуурхал үнэн байсан талаар мэдэгдлээ. Энэхүү анги нь "Half Life 2"-ийн "Return to Ravenholm" гэх шинэ анги байсан бөгөөд 2006 оноос 2009 оны хооронд Arkane студид хөгжүүлэгдэж байжээ. Харамсалтай нь уг анги нь цуцлагдсан байна. [50]
  • 1-р сарын 19-нд "A Call for Communication (Half-Life)"  Steam групп үйл ажиллагаагаа эрчимжүүллээ. [51]
  • Ингээд 2-р сарын 4-нд уг групп маань "A Red Letter Day" гэх үйл ажиллагааг зарласан байна. Уг группт элссэн хүмүүс Half-Life 2-ыг дахин тоглож, худалдан авч, бусад форумууд дээр хэлэлцүүлэг өрнүүлснээр уг тоглоомыг мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд аваачих зорилготой байлаа. Тэдний уриа нь "бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглоомнуудын нэг болох Half-Life 2-г тоглоцгооё, бидэнтэй нэгдэнэ үү" гэсэн байжээ. Үнэхээр ч Half-Life 2 нь тухайн өдрийн хамгийн их тоглогдсон 10 тоглоомын жагсаалтанд ороход ердөө нэг байр дутсан ч гэлээ нийтдээ 13,216 тоглогч уг үйл ажиллагаанд хамрагдсан гэх мэдээлэл байна. Мөн тэд веб сайт дээрээ дараагийн үйл ажиллагааны товыг бас зарлажээ. [51][52]
  • 4-р сард Seven Day Cooldown радиогоос Геб Ньювеллтэй холбогдож ярилцлага хийсэн байна. Хөтлөгчийн зүгээс түүнд дараах асуултыг тавьсан нь олныг ихээхэн хөгжөөгөөд авав. "Одоо би хамгийн сүүлчийнхээ асуултыг, мөн танай бүх фенүүд болоод бусад олон арван тоглогчдын хариулт авахыг хүсэн хүлээж буй асуултыг асууя : Хэзээ бид Ricochet 2-ыг хүлээн авах вэ?" гэжээ. Хариуд нь Геб урьдын л адил маш бөөрөнхий гэхэд дэндүү бөөрөнхий хариултыг өгсөн юм. Мэдээж хэрэг Ricochet 2-оор Half-Life 3-ыг төлөөлүүлсэн нь тодорхой. Ricochet-ын хувьд яривал уг тоглоом маань оригнал Half-Life-ын ердөө мод байсан юм шүүдээ. Тэр бүү хэл ямар ч зохиол, зорилгогүй бөгөөд VALVe-ын зүгээс гаргасан хамгийн муу тоглоомоор шалгарсан юм. Мөн Гебээс уг төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс өөр ажлууд дээр томилогдсон уу гэх асуултанд : "Ricochet 2 дээр ажиллаж байгаа хүмүүс Ricochet 2 дээрээ л үргэлжлүүлэн ажиллаж байгаа" гэсэн байна. [53]
  • 6-р сарын 9-нд ноён Геб, Subutai Corporation-ы CLANG гэх тоглоомны KickStarter бичлэгэнд тоглосон байна. Уг бичлэгэнд Геб галд улайссан царилыг давтаж байх бөгөөд Subutai-н гишүүн Нел Стефенсоны "Хөөе, наадах чинь болж байна уу?" гэсэн асуултанд "Үүнийг хийхэд, цаг их орно" гэж хариулж байгаагаар гардаг аж. Эх сурвалжаас бичлэгийг нь үзээрэй. [54]
  • 6-р сарын 27-нд бас нэгэн Concept зураг гаржээ. Мэдээж хэрэг VALVe чимээгүй өнгөрсөн нь тодорхой, хүмүүс ч бас итгэсэнгүй. Гэхдээ форумын модераторууд нь уг зургийг үнэн гэдгийг баталсан хэвээрээ л байгаа юм. [55]
  • Gamescom 2012-ын PDF хавсралтанд "Half Life 3" гэсэн нэр орчихсон явж байжээ. Дараагаар нь тэд үүнийгээ алдаа байсан юм хэмээн залруулсан билээ. Мөн VALVe давхар мэдээлэл хийж "Бид энэ жил Колоне хотноо очихгүй, ямар ч тоглоом танилцуулахгүй" гэж мэдэгдсэн бөгөөд хэлсэндээ ч хүрсэн юм. Дараагийн update-ээр HL3-ын нэр хасагдсан байна. [56][57]
  • 2012 оны 8-р сард Spike TV Геб Ньювеллээс "Counter-Strike : Global Offensive"-ын талаарх ярилцлагыг авах үедээ HL3-ын талаар асуусан байна. "Би махчин загаснуудад дургүй", "Хэрэв та нар намайг бариад идчих юм бол Half-Life 3-ыг хэзээ ч олж авч чадахгүй" гэж  хариулжээ. Дараа нь наргиан болгож махчин загаснуудаар фенүүдийг нь илэрхийлснээ хэлсэн юм. Үүнээс хойш хэрвээ уг цувралын шинэ анги гарвал EP3 биш HL3 юм байна гэх мэдээлэл олон нийтэд тархсан байна. [58]
  • Mad Catz S.T.R.I.K.E Keyboard-ны трэйлэр дээр нэгэн ширээний компьютерийн дэлгэцнээ HL3-ын лого харагдаад өнгөрсөн нь мөн л наргиан болж таарав. [59]
  • 9-р сарын 17-нд бүр ч том цуурхал гарлаа. Францын нэгэн веб сайт нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас Half-Life 3-ын талаарх мэдээллийг авсан тухайгаа дуулгав. Уг мэдээнд HL3 нь RPG элементүүдийг агуулсан байх бөгөөд багагүй бэрхшээлийг туулсны эцэст 2014 онд худалдаанд гарахаар болсон тухай мөн бичсэн байв. [60]
  • 9-р сарын 27-нд "The Last of Us"-ын Элли охины дүрд дуу оруулсан Ашлэй Жонсон нь Мерле Дандрижийн (Алекс Венсийн дуу оруулагч) Mo-Cap өмсгөлтэй зургийг Твиттер дээрээ тавьсан байна. Зурагний гарчиг нь ""Alyx Vance" #HL3 #insidecoop" гэсэн байжээ. Фенүүд нь галзуурч эхэлсэн тул Жонсон зүгээр л тоглоом хийж байсан тухайгаа мэдэгдэхэд хүрэв. [61]
  • TheGamerDrive-ын Бен "Half Life 3"-ыг "Most Notably Absent" буюу "Хамгийн их анхаарал татаж байгаа хэрнээ сураггүй байгаа тоглоом"-оор өргөмжилжээ. Мөн нийтлэлч маань "Screw you, Valve." гэж тайлбартаа бухимдлаа илэрхийлсэн байна.
2013 он.
  • Найруулагч J.J. Abrams болон Gabe Newell нар 2-р сарын 6-ны өдрийн DICE уулзалтын үеэр "Storytelling Across Platforms: Who Benefits Most, the Audience or the Player?" гэх сэдвээр хамтран илтгэл тавьцгаасан юм. Харин илтгэлийн төгсгөлд ноён Абрамс хэлэхдээ : "VALVe-ын тоглоомнууд дээр бид хамтран хэрэгжүүлж болохуйц санаа байна" гэж хэллээ. Уг бөөрөнхий өгүүлбэрийг үзэгчид ойлгож амжаагүй байтал манай Геб : "Бид хамтраад 'Portal' эсвэл 'Half Life'-ийн кино төсөл дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Аль аль байгууллагын маань хувьд одоо ярихаа багасгаж өөрсдийн оролдлогыг дээшлүүлэх цаг нь болжээ" гээд түс тас хэлж орхив. (Ингэж хэлэхдээ тэр давхар удаан хугацаанд дуншсан "Half-Life 3"-аа далд байдлаар илэрхийлсэн болов уу?). Ингээд тэр хоёр тайзнаас бууцгаав. Энэ бол VALVe-ын хувьд Half-Life-тай холбоотойгоор 2011 оноос хойш хийсэн анхны албан ёсны мэдэгдэл байлаа. [62]
  • 3-р сарын 5-нд Геб Невелл BAFTA шагнал гардуулах ёслолын арга хэмжээнээс "Academy Fellowship" гэх төрлөөр шагнал гардав. Жонатон Росс түүнээс Half-Life 3-ын талаар асуутал ноён Геб тун товч бөгөөд тодорхой хариултыг өгсөн юм. "Энэ талаар яриад байх зүйл бидэнд байхгүйэ" [63]
  • 3-р сарын 28-нд видео тоглоом хөгжүүлэгч Девид Гөүлдфарб өөрийн твиттер хуудаснаа "Өнөөдөр би VALVe-ын байраар орж үзлээ. Тэд ч их сайхан юмтай сууж байналээ" гэж бичсэн байв. Үүнийг нь харсан Маркус Перссон (Нотч - "MineCraft"-ыг зохиогч) "HL3 мөн үү?" гэж асуусан юм. Хариуд нь Гөүлдфарб "Энэ талаар хариулт өгөх эсэхээ мэдэхгүй байна, магадгүй би чимээгүй байсан нь дээр байх" гэлээ. Тэгтэл Нотч "Хэрвээ hl3 мөн бол энэхүү жиргээнд минь хариулт бичээрэй" гэсэн байна. Харин Гөүлдфарб "Хариулт болгож би чамд бүжиг дэглэж үзүүлье. Анхааралтай хараарай" гэсэн хариу бичжээ! [64]
  • 4-р сарын 1-нд "Half Life 2 : Episode Three" гэсэн нэр Steam дээр үзэгдэх нь тэрдээ. Тэгээд Pre-order буюу Урьдчилан-захиалах гэсэн товчин дээр дарахад CheapShark-ын зүгээс хийж буй дөнгөлт болох нь тодорхой боллоо. [65]
  • Доуг Ломбарди Valve Time-д хандаж энэ жилийн E3-аар оролцохгүй гэдгээ э-мэйлээр мэдэгдсэн байна. [66]
  • 5-р сарын 22-нд зохиолч Марк Лэйдлав өөрийн Твиттер дээрх хуучин хаягаараа нэвтэрч орсон байна. Мөн өөр мэдээндээ "Би Half-Life-с тийм ч амархан салчихгүйэ. Одоохондоо миний хийж дөнгөх зүйл гэвэл энэ л байна" гэж бичиж үлдээсэн байна. [67]
  • 6-р сард VALVe-с мөн л мэдээлэл алдагдсан гэх мэдээ ирсэн бөгөөд, "Half Life 3", "Left 4 Dead 3" болон "Source 2." гэх нэрс төслийн тайлан мэдээний жагсаалтанд нь байсан гэнэ. Гэхдээ итгэхэд тийм ч амар хэрэг биш байгаа биз? [68]
  • Surgeon Simulator 2013 нь Team Fortress 2-ын DLC-ээр шинэчилэгдсэн шүүдээ. Харин даалгаврыг гүйцэтгэж дуусгамагц Найжелын ширээн дээр Медикын хөшөө гарч ирдэг юм. Харин хөшөөний доод суурийг харвал "The Time is" гэх Солонгос бичээс байгааг харж болно. Энэхүү ARG-ыг хөгжүүлэгчдийн зүгээс баталсан бөгөөд зөвхөн өөрсдийнх нь Surgeon Simulator тоглоомд л хамаатай гэсэн байна. [69]
  • Half Life 2-ын Update гарлаа. Хачирхалтай алдааны улмаас тоглоомын бүх дүрүүд Солонгосоор яриад эхэлжээ. Тун удалгүй тоглоомын шинэ патч нь гарч энэ бүхэн засагдсан бөгөөд Steam Support-ын зүгээс : "АНХААРУУЛГА : HL2-ын сүүлд гаргасан Update нь асуудалтай байгаа тул бид засварлаж байна. Татаж авах хэрэггүй. 예측하지 못한 결과에 대비하라..." гэж мэдэгдлээ. Харин энэхүү Солонгос бичгийг орчуулбал ""Prepare for unforeseen consequences..." гэж орчуулагдсан байна! Энэ үг их HL-ын ертөнцөд их алдартай шүүдээ. Мөн VALVe-ын зүгээс шинэ ARG-ын талаарх элдэв мэдээллийг үгүйсгэжээ. [70][71]
  • 7-р сар: noshitshurlock.com веб сайтад Half-Life-ын level дизайнер Жон Гутьрие нь Half-Life 3-ыг 2014 оны сүүлээр худалдаанд гарах бөгөөд ирэх жилийн E3-аар трэйлэр нь Gameplay тоглолтынхоо хамтаар танилцуулагдана гэж хэлсэн тухай бичжээ. [72] Харин маргааш нь VALVe-ын зүгээс мэдэгдэл хийж, уг мэдээллийг няцаасан юм. [73] 
  • 8-р сарын 15-нд Жон Патрик Лүөри, VALVe-г тоглоом доторх дүрүүдийн үйл хөдлөлийг хийх үйлдлээсээ хамааран хувьсан өөрчлөгддөг шинэ Mo-Cap технологийн хөгжүүлэлтийг хүлээж байгаа тул Half-Life 3 нь худалдаанд гарахгүй байгаа юм гэж хувийн блог дээрээ бичсэн байна. [74] Мөн тэрээр тоглоомын талаарх нарийн зүйлсийг мэдэхгүй байгаа тул бусад фенүүдийн л адил тодорхой мэдээлэлгүй таг харанхуй сууж байна гэж нэмж бичжээ. [75]
  • 8-р сарын 19-н буюу ердөө уржигдар гэхэд л Steam дээр Half-Life 3 Internal Beta 3 гэсэн нэр үзэгдээд өнгөрсөн байх юм. Тексчурын чанарыг сайжруулж, алдаануудыг зассан гэх уг төслийн тайлан мэдээг мөн л тэд үгүйсгээд өнгөрсөн билээ. [76]
Reference : 
PS : http://lambdageneration.com сайт одоохондоо засвартай байна.

[1] http://www.gamespot.com/news/half ...... -dated-three-announced-6151796
[2] http://half-life.wikia.com/wiki/File:HL2_Episodes_-_PC_Gamer,_May_2006.jpg
[3] http://www.eurogamer.net/articles/i_valve_060606
[4] http://www.eurogamer.net/articles/valve-comments-on-episode-three-progress
[5] http://www.rockpapershotgun.com/2007/11/08/rps-interview-episode-ones-david-speyrer/
[6] http://www.gamesradar.com/the-first-concept-art-from-half-life-2-episode-three/
[7] http://www.stuffwelike.com/2007/12/12/half-life-3-world-exclusive/
[8] forums.steampowered.com/forums/showpost.php?p=7533035&postcount=3
[9] www.gamesradar.com/pc/half-life-2-episode-th ....... 20080710154921839018
[10] http://archive.videogamesdaily.com/features/valve-doug-lombard ..... interview-p3.asp
[11] http://www.youtube.com/watch?v=UUnn5TOB-4M&hd=1
[12] http://www.moddb.com/games/half-life-2/addons/fake-episode-3-maps-half-life-2-ep2
[13] http://forums.steampowered.com/forums/showthread.php?t=887255
[14] http://www.youtube.com/watch?v=Np5KTAm7kac&hd=1
[15] https://docs.google.com/document/d/1uCB ....... P31_PcF0uB_7c-bToh928/preview
[16] http://www.computerandvideogames.co ...... 2?cid=OTC-RSS&attr=CVG-News-RSS
[17] http://www.computerandvideogames.com/241221/gabe-newell-next-half-life-wont-change-gordon-freeman/
[18] forums.steampowered.com/forums/showthread.php?t=1372475
[19] http://www.computerandvideogames.com/258751/features/how-valve-will-change-ps3/
[20] www.news.com.au/technology/gaming/valve-writers-crack-jokes-about-g-man-but-refuse-to-answer-questions-about-half-life-2-episode-3/story-e6frfrt9-1226009308880
[21] http://www.ausgamers.com/features/read/3037280
[22] www.escapistmagazine.com/news/view/109850-Newell-Valve-to-Replace-Single-Player-With-Single-Player-Plus
[23] http://www.develop-online.net/features/1184/The-Valve-manifesto
[24] http://lambdageneration.com/posts/jalf-life-code-found-inside-portal-2-sdk/
[25] http://lambdageneration.com/posts/new-half-life-choreography-files-for-doctor-magnusson-found-in-portal-2
[26] http://www.youtube.com/watch?v=atpwi2ExtZA&hd=1
[27] http://www.1up.com/news/when-half-life-episode-3-coming-answer-you-know-answer
[28] http://www.reddit.com/r/gaming/comments/jg2t/day_2_of_the_valve_protest_still_holding_strong
[29] http://kotaku.com/5831805/what-did-gabe-newell-say-to-the-half+life-3-protesters
[30] http://lambdageneration.com/posts/what-became-of-the-hl3-protest
[31] http://lambdageneration.com/posts/fans-picket-for-hl3-realese-outside-of valve-hq-are-greeted-by-gabe-himself
[32] http://attackofthefanboy.com/news/half-life-2-episode-3-same-old-story/
[33] http://lambdageneration.com/posts/dota-2-client-leaked-including-actual-hl2-episode-three-code
[34] http://lambdageneration.com/posts/informant-close-to-valve-tells-valve-arg-network-admin-and-steamcast-co-host-gabe-has-given-the-go-ahead-for-half-life-hints/
[35] http://lambdageneration.com/posts/lets-debunk-some-fake-half-life-3-rumors-with-vic-fake-e-mails-fake-twitter-accounts-and-more/
[36] http://lambdageneration.com/posts/marc-laidlaw-confirms-that-there-is-no-half-life-3-arg/
[37] http://forums.steampowered.com/forums/showpost.php?p=27654778&postcount=30
[38] https://twitter.com/#!/Ekanaut/status/142476850931834880
[39] http://kotaku.com/5864573/half+life-3-t+shirt-confirmed-but-that-is-all
[40] www.oxm.co.uk/36708/valve-voice-actor-working-on-half-life-episode-3
[41] http://store.steampowered.com/news/7084/
[42] lowrie.camelpress.com/?p=306
[43] forums.steampowered.com/forums/showthread.php?t=887255
[44] http://lambdageneration.com/posts/the-episode-two-spufs-message-to-valve-petition-has-hit-1000-signatures/
[45] http://lambdageneration.com/posts/a-call-for-communicationmessage-to-valve-movement-still-going-now-has-its-own-steam-group/
[46] http://lambdageneration.com/posts/operation-crowbar-crazy-fans-pay-money-to-send-valve-crowbars-to-get-across-a-half-life-message/
[47] http://lambdageneration.com/posts/bizarre-in-game-cs-global-offensive-whiteboard-surfaces-indicates-an-august-2012-release-date-for-csgo-and-more-weird-half-life-and-number-3-references-could-doctor-breen-still-be-alive/
[48] http://www.ign.com/articles/2012/01/10/prediction-half-life-3-will-be-unveiled-in-2012
[49] http://lambdageneration.com/posts/garry-newman-trolls-fans-with-yet-another-half-life-3-t-shirt/
[50] http://lambdageneration.com/posts/marc-laidlaw-on-the-cancelled-half-life-spin-offs-return-to-ravenholm-and-episode-four/
[51] http://steamcommunity.com/groups/messagetovalve/events/1424497266471760206
[52] http://lambdageneration.com/posts/one-month-later-the-half-life-call-for-communication-group-is-starting-to-ramp-up-has-major-event-lined-up/
[53] http://kotaku.com/5903627/gabe-newell-updates-interviewer-on-the-status-of-wink-wink-ricochet-2
[54] http://www.youtube.com/watch?v=0d6yBHDvKUw
[55] http://lambdageneration.com/posts/hl2-episode-three-concept-art-leaked-possible-spoilers/
[56] www.halflife2.net/forums/showthread.php?p=3059184&posted=1#post3059184
[57] http://www.gamescom-cologne.com/media/gamescom/downloads/pdf/presse/Neuheitenliste.pdf
[58] http://www.youtube.com/watch?v=vNdqdb7z89g
[59] http://www.youtube.com/watch?v=3Wf6clfhh3M
[60] http://translate.google.co.uk/translate?sl=fr&tl=en&js=n&prev=_t&hl=en&ie=UTF-8&layout=2&eotf=1&u=http%3A%2F%2Fwww.journaldugamer.com%2F2012%2F09%2F17%2Fhalf-life-3-open-world%2F&act=url
[61] www.neoseeker.com/news/20935-alyx-vances-voice-actor-caught-mocapping-probably-not-news-for-half-life-fans/
[62] http://movies.yahoo.com/blogs/movie-talk/half-life-movie-j-j-abrams-game-developer-005857102.html
[63] attackofthefanboy.com/news/life-3-questions-gabe-newell/
[64] https://twitter.com/locust9/status/317436600000868352
[65] http://storestteampowered.com/app/4411/
[66] https://twitter.com/ValveTime/status/322180749375705088/photo/1
[67] http://www.pcgamesn.com/half-life-writer-marc-laidlaw-goes-back-breen-fanfiction-twitter-account
[68] www.valvetime.net/threads/updated-half-life-3-left-4-dead-3-source-2-much-more-found-on-valve-project-tracker.243580/
[69] http://cloud-2.steampowered.com/ugc/921266761960177669/FAD2F75C9FBE76BB062DC25805992AB7025118F1/
[70] https://twitter.com/SurgeonSim2013/status/350341471657926656
[71] https://twitter.com/SurgeonSim2013/statuses/350549872459522048
[72] http://www.noshitshurlock.com/half-life-3-coming-late-2014-to-pc-and-console/
[73] http://www.escapistmagazine.com/news/view/126372-Half-Life-3-Wont-Be-At-E3-2014-Says-Valve
[74] http://www.guru3d.com/news_story/why_half_life_3_has_not_been_released_yet.html
[75] http://kotaku.com/voice-actor-is-sorry-for-crushing-your-half-life-3-drea-1165734092
[76] http://kotaku.com/steam-developer-accidentally-trolls-half-life-3-fans-1168581785

6 comments:

  1. end 2014 onii suuleer hudaldaand garah n batlagdsan talaar bichsen bna. Unen esehiig n medehgui yum shalgaj nyagtlaad hariu bicheerei
    http://www.noshitshurlock.com/half-life-3-coming-late-2014-to-pc-and-console/

    ReplyDelete
  2. Харин 14 онд гарна гэсэн. Мэдээлэл байгаад байна. Гэхдээ бодоод байна, анхны халф лайф аас хойш түүх ер нь бол дуусчихсан. Яг гарах бол өмнөх түүхээсээ сэдвэлсэн шаал өөр нэгэн түүх гарна байх гэж бодоод байна. Зарим нэг пост хууль бусаар татагдсан гэх мэдээлэл байна лээ.

    ReplyDelete
    Replies
    1. Tuuh duussan gej tuuh dungj yag goy ehelj bnshte? Uuruu tuuhiig n meddeg uu sain ? Aperture / Black mesa 2 odoo l HL3 deer uulzah gj bhad yuun tuuh duusah

      Delete
  3. VALVe iin ax egch nariin buteel huuhed nasnii min negeexen heseg shuude.HL3 garagui ged ted nariig buruutgax erx ndd bhque.Gantsxan zuiliig l huvidaa naidaj bainadaa..HL3 gj 6 , 7 magadgui 8 jil buteex gej zartsuulsan nuser , mun gaixaltai togloom baij bolx l um.

    ReplyDelete
  4. HL3-ыг өөрийн биеэр тоглох хүртлээ юунд ч итгэхгүй ээ

    ReplyDelete
  5. Харамсалтай нь Half Life 3 хэзээ ч гарахгүй гэдэг таагүй мэдээ 2017 буюу одоогийн байдлаар гарсан байна. :(

    ReplyDelete