Sunday, July 14, 2013

"Team Fortress 2" дээр авч болох үнэгүй малгай болон итемүүд!

Гадаадын серверүүдэд тоглож байхдаа та гоё гоё малгайтай, гоё хувцастай тоглогчидтой олон таарсан байх тийм үү? Харин тэдний өмсч байгаа шиг малгай хувцаснуудыг худалдаж авъя гэвэл бас тийм ч хямдхан эд биш. Мөн таныг зүв зүгээр байж байхад чинь хэн ч эдгээр итемүүдээсээ үнэгүй өгөхгүй шүүдээ. Харин зэвсгийн хувьд бол Item Drop системийн ачаар долоо хоног бүрт дунджаар 7-10 итемийг хожих боломжтой гэдгийг битгий мартаарай. За ингээд TF2-ын шинэхэн тоглогч нартаа зориулаад зарим нэг малгай болоод бусад урамшууллын итемүүдийг хэрхэн үнэгүй хожиж болох талаар зааж өгье.

Тэгэхээр ... малгайтай болохын тулд ердөө л миний доор бичих тоглоомнуудыг тоглоход л хангалттай. Үнэхээр амархан байгаа биздээ :D Хамгийн гол нь эдгээр тоглоомнууд нь FREE буюу үнэгүй! Мөн эдгээр тоглоомнуудыг тоглоход хүндрэлтэй зүйл байхгүй боловч жаахан хугацаа зарцуулах хэрэг гарах байх шүү.


Малгай : Alien Swarm Parasite
Класс : Бүх 9 дүрд тохирно.
Тоглоомын нэр : Alien Swarm (Үнэгүй!)
Achievement-ын нэр : Hat Trick

"Alien Swarm" дээр Hat Trick achievement-ыг авахын тулд ердөө л та сүлжээнд холбогдоод 2 ко-оп даалгаврыг биелүүлэхэд л хангалттай. Ко-оп гэдэг нь бусад тоглогчидтой хамтраад тоглоно гэсэн үг шүүдээ. Эдгээр co-op, moba, rpg, mmorpg, fps, sandbox гэх мэтийн үгс танд танил биш байвал энэ сардаа багтааж оруулах миний өөр нэгэн нийтлэлийг хүлээгээрэй. Тэнд би видео тоглоомнуудын төрөл жанрын тухай маш ойлгомжтойгоор тайлбарлах болноо. За ингээд дараагийн малгай бол ...


Малгай : Bolt Action Blitzer
Класс : Бүгд
Тоглоомын нэр : CrimeCraft GangWars (Үнэгүй!)
Achievement : Key to the City

Тун сонирхолтой тоглоом шүү. Та өөрийнхөө дүрийг хүссэнээрээ зохиогоод бусад тоглогчидтой хамтраад эсрэг бүлгийнхний эсрэг тэмцэх болно. Key to the City achievement-ын болзлыг хангахын тулд та зохиосон дүрээ Level-6 хүргэх хэрэгтэй.


Малгай : Ghastly Gibus
Класс : Бүгд
Тоглоомын нэр : Team Fortress 2
Achievement : Ghastly Gibus Grab

Энэхүү малгайг олж авахын тулд уг малгайг өмссөн тоглогчийг dominate хийх хэрэгтэй. Dominate хийхийн тулд тухайн өрсөлдөгчдөө алуулалгүйгээр түүнийг 3-4 удаа алахад л хангалттай. Dominate гэдгийг мэдэхгүй байвал нусыг нь хацарт нь наах гээд л ойлгочих :). За тэгээд серверт тоглож байхдаа уг малгайг өмссөн хүнийг олж хардаг л юм бол араас нь гүйчихдэг юм шүүдээ. Ghastly Gibus нь мааш элбэг байдаг бөгөөд TF2-ын хамгийн түгээмэл малгайнуудын нэг юм шүү. Хэрвээ таныг татгалзахгүй бол уг малгайг авахад чинь тусалж болох юм ;) Блогийн хоёрдахь багана дээр миний Steam хаяг байгаа.


Малгай : Frontline Field Recorder
Класс : Бүгд
Тоглоомын нэр : Team Fortress 2
Achievement : Local Cinema Star

Уг achievement-ыг авахын тулд таны Youtube дээр upload хийсэн TF2-ын бичлэг 1000 хандалтыг авсан байх шаардлагатай. Харин тоглолтын явцыг бичихийн тулд Replay систем бүхий серверийг олох хэрэг гарнадаа, мөн TF2 маань өөрөө replay editor-той тул та өөрийнхөө бичлэгийг хүссэнээрээ янзалж засварлаж болно. Achievement-ын хувьд тийм ч амар эд биш байгаа биз, гэхдээ хэрэв та бичлэгээ хийсэн бол надруу явуулаарай. Өдөр болгон орж үзэж амжихгүй байж мэдэх ч таныг achievement-аа авах хүртэл тань бичлэгийг тань "үзэж сонирхож" байнаа. Өө мартах шахлаа бичлэг хийх бол "F6" товчийг дардаг юм шүү.


Элэглэл (Taunt) : Director's Vision
Класс : Бүгд
Тоглоом : Team Fortress 2
Achievement : Star of My Own Show

TF2 дээр taunt хэмээх сонирхолтой нэмэлт хөдөлгөөн байдгийг та мэдсэн л байх. Гэхдээ үүнийг "G" товчоо дараад хийдэг энгийн хөдөлгөөнтэй андуурч болохгүй шүү, уг taunt-ыг гүйцэтгэхийн тулд taunt-ыг яг л  дээрх зурган дээрх шиг өөрийн loadout дотроо байрлуулсан байх хэрэгтэй. Харин хэрэглэх үедээ "H" товчоо дараарай. Энэхүү achievement нь дээрх Local City Star achievement-тэй бараг л холбоотой гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл та TF2 replay-editor-той жаахан зууралдахад л энэхүү хөгжилтэй taunt-ыг өөрийн болгоод авчихна даа.


Малгай : The Full Head of Steam
Класс : Бүгд
Тоглоом : Team Fortress 2
Achievement : Foundry Milestone

Энэхүү achievement-ийг биелүүлэхийн тулд cp_foundry газартай холбоотой 11 achievement-ын 7-г нь авахад л болно. Хамгийн хялбар арга бол эдгээр урамшууллын араас хөөцөлдөлгүй зүгээр л уг газар дээр хэд хэдэн тойргийг бүтэн тоглоод үзээрэй гэж зөвлье. Achievement-уудыг та аяндаа л олоод авна.


Хэрэгсэл : Professor Speks
Класс : Бүгд
Тоглоом : Team Fortress 2
Achievement : байхгүйэ

F2P тоглогчдыг Premium болоход нь туслах хэрэгтэй. F2P-ээс Premium болох үед өөрийг тань Premium болоход хамгийн их нөлөөлсөн хүнийг найзуудынхаа жагсаалтнаас сонгохыг TF2-ын зүгээс танд санал болгох болно. Ингээд сонгогдсон тэр ачтай хүн уг нүдний шилний эзэн болнодоо. Ер нь тэгээд ч шинэхэн тоглогчдыг тэнэг мангар Noob гэж дуудалгүй тэдэнд сайхан хандаж яагаад болохгүй гэж, айн хэхэ. Учир нь бүгдээрээ л анх F2P тоглогч байсан, бүгд л анх Noob байж үзсэн шүүдээ.


Малгай : The Flamingo Kid
Класс : Мэргэн буудагч
Тоглоом : Super Monday Night Combat (Үнэгүй!)
Achievement : Rookie Agent

Таныг Level-5 хүрэхэд уг achievement-ийн болзол хангагдах болно. Харин "Super Monday Night Combat" гэх уг тоглоомын хувьд TF2-той дүйцэхүйц маш сонирхолтой тоглоом гэдгийг хэлье. Бараг л дэлхийн хамгийн шилдэг Free-2-Play тоглоомнуудын эхний арван байрны нэгэнд нь орох байх шүү.


Малгай : The Triclops
Класс : Пайро
Тоглоом : Super Monday Night Combat (Үнэгүй!)
Achievement : All-Star Agent

Энэ удаад та Level-20 хүртлээ тоглох хэрэгтэй боллоо! Тоглоод л бай, тоглоод л бай нэг л мэдэхэд та уг achievement-ийг биелүүлж малгайгаа авч чадах болно. Мөн дээр хэлсэн шүүдээ уг тоглоомын хувьд тоглоход маш зугаатай гэдгийг!


Малгай : Spiral Sallet
Класс : Бүгд
Тоглоом : Spiral Knights (Үнэгүй!)
Achievement : Mission Accomplished

Хамгийн эхний Clockworks Terminal хүртэл тоглоход л хангалттай. Уг газраар дайраад өнгөрөхдөө та альхэдийнээ энэ тоглоомонд автаад, хамтран тоглогч нартайгаа найзууд болсон байгаагаа анзаарах болно.


Зэвсэг : Black Rose
Класс : Тагнуулч
Тоглоом : Alliance of Valiant Arms (Үнэгүй!)
Achievement : 1st One Down

Үүн шиг амархан achievement-ыг та хаанаас ч эрээд олохгүй байх. Ердөө л дүрээ зохиогоод жаахан тоглоход л гүйцээ. Ингээд уг чамин чичлүүр хутга таных болно!


Хэрэгсэл : Pyrovision Goggles
Класс : Бүгд
Тоглоом : Team Fortress 2
Achievement : A Fresh Pair of Eyes

Яг л дээр дурьдсан Ghastly Gibus малгайтай адилхан замаар уг нүдний шилийг авах болно. Гэхдээ түүнийг нүдэндээ зүүсэн цагт тоглоомын уур амьсгал ямар гайхалтайгаар өөрчлөгддөг гээч! Хэрвээ татгалзахгүй бол танд би тусалж болно шүү ;)


Малгай : Gentle Munitionne of Leisure
Класс : Бүгд
Тоглоом : Team Fortress 2
Achievement : Doomsday Milestone

Өнгөрсөн зун Пайрогийн шинэчлэлээр нэмэгдсэн Doomsday гэх газрын 7 achievement-ийг биелүүлэхэд л болно. Энэ гэхдээ маш хэцүү гэдгийг урьдчилаад анхааруулчихъя. Хэрвээ та авхаалж самбаатай бас хурдтай байж чадвал боломжгүй зүйл гэж байхгүйэ.

HALLOWEEN-ны малгай, хэрэгслүүд

Эдгээр achievement-үүдийг авахын тулд Сүнснүүдийн баярын өдрийг хүртэл хүлээх хэрэг гарнадаа. Жилийн зөвхөн нэг л сард, нэг л долоо хоногт эдгээр газруудад тоглох боломжтой болдог нь хэцүүхэн хэрэг шүү ... уг нь бол ингэж тоглох дүрэмтэй юм л даа ... гэхдээ бодит байдал дээр та дурын trade буюу худалдааны серверт ороход л эдгээр Halloween-ы боссуудын нэгэнтэй нь учрах боломж маш өндөр байх болно. Яахав Halloween-ы шинэчлэлээр гарсан дээрх газруудыг хайж олоод тэнд нь эдгээр боссуудыг устгавал бүр л илүү сонирхолтой санагдах байх. Гэвч яг тэр үеийнх шигээ уур амьсгалтай байгаад, тоглогчид нь урьдын адил өөр хоорондоо нэгдэн нийлж Сүнснүүдийн баярын боссыг устгах хөг ч одоо өнгөрсөн байхаа даа. Гэхдээ та үзээд алдаарай!


Малгай : Horseless Headless Horsemann's Head
Класс : Бүгд
Тоглоом : Team Fortress 2
Achievement : Sleepy Hall0WNED
Хязгаар : Зөвхөн сүнснүүдийн баярын өдрүүдэд, эсвэл бүтэн сар гарсан үед, аль эсвэл Halloween горимыг идэвхжүүлсэн серверүүдэд л энэхүү малгай маань бусад тоглогч нарт үзэгдэх болно.

Морьгүй Толгойгүй хүнийг гарч ирмэгц нь түүнрүү та дайрах ёстой. Гэвч түүнийг маш их хүчирхэг гэдгийг мартаж болохгүй бөгөөд зайгаа барьж явахгүй бол хормын дотор таны толгойг хяргаад хаячихна шүүдээ. Харин түүнийг үхэхээс яг өмнөхөн нь хамгийн сүүлд түүнрүү довтолж чадсан гурван тоглогч уг малгайг хожих болно. Босс маань үхчихсэн, та малгайгүй хоцорсон бол санаа зовох хэрэггүйэ, хэсэг хугацааны дараа ахиад л шинэ тоглолт эхэлж, босс шинээр төрөн гарч ирэх болно. Уг аchievement-ийг биелүүлэхэд хамгийн тохиромжтой дүр бол Scout болон Demo юм шүү, гэхдээ таны л мэдэх хэрэг.


Итем : Unusual Haunted Metal Scrap
Зэвсэг : Unusual Horseless Headless Horsemann's Headtaker
Урлаж болох малгайнууд : Spine-Tingling Skull/Spine-Cooling Skull/Spine-Twisting Skull
Тоглоом : Team Fortress 2
Класс : Бүгд (Малгай) Демо (Зэвсэг)
Achievement : Gored!

Уг achievement-ийг авахын тулд Морьгүй Толгойгүй хүнд үхлийн цохилт буюу хамгийн сүүлийн цохилтыг учруулах хэрэгтэй болно. Гэхдээ буу биш гардан тулааны зэвсгээр гээд боддоо! Жаахан хэцүү хэрэг байгаа биз. Түүнтэй хэр ойрхон байна тэр тоглогчид сүүлийн цохилтыг гүйцэтгэх магадлал илүү өндөр оноогдох болно шүүдээ. Хэрвээ хэрэг явдал амжилттай бүтвэл та Haunted Metal Scrap гэх онцгой металийг авах болно. Ингээд түүнээ ашиглаад малгай болон зэвсэг craft хийн урлах боломжтой юм.


Малгай : Monoculus!
Тэмдэг: Bombinomicon (энгэрийн тэмдэг)
Тоглоом : Team Fortress 2
Achievement : A Fresh Pair of Eyes (малгай) | Dive Into A Good Book (тэмдэг)
Хязгаар :  Зөвхөн сүнснүүдийн баярын өдрүүдэд, эсвэл бүтэн сар гарсан үед, аль эсвэл Halloween горимыг идэвхжүүлсэн серверүүдэд л энэхүү малгай маань бусад тоглогч нарт үзэгдэх болно. Харин Бомбиномиком тэмдэг бол зүгээрээ.

Энэ том нүдийг анх хараад таныг цочоогүй гэж найдая. Малгайг авахын тулд аварга нүдэт нисдэг босс Монокулусыг үхэхээс өмнө түүний дээр газардсан хамгийн сүүлийн гурван тоглогчдын нэг нь болох хэрэгтэй дээ. Харин Монокулусыг үхсэний дараагаар маш том ном гарч ирэх болно, ингээд уг номруу явж орсон тоглогчид гавал аралруу шилжиж очих бөгөөд төмөр тороор торлогдсон Бомбиномикон номыг түрүүлж авах ширүүхэн өрсөлдөөнтэй нүүр тулгарах болно.


Малгай : The Skull Island Topper
Тоглоом : Team Fortress 2
Achievement : A Lovely Vacation Spot

Эхлээд 2012 оны Сүнснүүдийн баярын босс болох Мерасмусыг дийлэх хэрэгтэй! Түүнийг ялсны дараагаар Бомбиномиком ном гарч ирэх бөгөөд түүгээр дамжин гавлын аралруу хүрч очоорой. Яг л өмнөх заавартай адилхан байгаа биз. Үүний зэрэгцээ бусад тоглогч нартай уралдах болно гэдгээ бас бүү мартаарай, уг малгай маань торон дотор бий бөгөөд зөвхөн та түүнд гар хүрэхэд л малгай таных болно. Харин боссыг устгахад мэргэн буудагчийн зэвсэг болох нум сум (Huntsman) хамгийн их хохирлыг учруулдаг юм шүү. Мэдээж хэрэг тултал нь татаад толгойруу нь онилох хэрэгтэй. Мөн энэхүү Мерасмусыг дийлэхийн тулд серверт тоглож байгаа бүх хүмүүс бие биетэйгээ дайсагналцахаа болиод түр хугацаанд эв найрамдлын гэрээ байгуулах гэсэн хэцүүхэн сорилттой тулгарнадаа, хэх. За тэгээд баярын үеэр газрын зургийн энд тэндгүй гэнэтийн гэнэтийн бэлгүүд богино хугацааны давтамжтайгаар олноороо гарч ирдэг бөгөөд азтай хэн нь ч эдгээр бэлэгнүүдийг авах боломжтой.

============================================================

Мөн VALVe-ынхан бусад байгууллагуудтай хамтран ажиллах нь элбэг байдаг тул үе үехэн үнэгүй малгай авах боломж завшаан бас тохиодог юм шүү. Заримдаа та тухайн хамтрагч байгууллагын албан ёсны веб хуудсанд бүртгүүлээд л үнэгүй итем авах боломжтой болно гээч! Иймэрхүү тохиолдлуудад та бүхэнд хэл сураг дуулгаж байх болноо.

2 comments:

  1. Хэрэгтэй л юм байна

    ReplyDelete
  2. Удахгүй гарах гэж байгаа Splinter cell:blacklist-ын талаар Preview хүргэвэл их баярлах байна.

    ReplyDelete