Saturday, July 13, 2013

Сайн уу?

Энэ бодит амьдрал дээр энгийн хүний нүдээр биднийг ажвал бид бүхэн эгэл жирийн сурагчид, оюутнууд, төрийн албан хаагч, компаний ажилтнууд, гагнуурчин, цахилгаанчин инженерүүд, эмч, хуульч бас багш сурган хүмүүжүүлэгчид. Таныг хэн гэдэг, хаана ямар ажил хийдэг мөн хэдэн настай бас эрэгтэй эмэгтэй алин болох нь тийм ч чухал биш. Харин гартаа консолийн удирдлага, компьютерийн хулганыг атгасан тэр цагт бид бүхэн огторгуйг хамгаалагч сансрын армийн ахлагч, Британий тусгай салааны элит цэрэг, Навахо омгийн дайчин индиан, Сталинградын баатрууд, эрэлхэг зоригт хайгуулч археологичид, эртний цагийн сүрлэг хөлөг морьтнууд болон хувирах билээ ......

Яг л зүүд нойрны ертөнц шиг видео тоглоом, виртуаль ертөнц гэдэг биелээгүй мөрөөдлийн талбар юм шүүдээ. Та л өөрийгөө үнэлдэггүй болохоос виртуаль ертөнцөд GaMeR таны байгуулсан үйл хэрэг ямар их гэдгийг та төсөөлдөг үү?

Тэгвэл надад хэл л дээ, найз минь.

Эрхэмсэг гүн Лорензо Де'Медичид хүргэсэн эцгийн нь захидал дайсан темпларуудын гарт орж, урвагч Убертын явуулгаар гэр бүл нь хүйс тэмтрүүлж байх тэр үед, Флоренцоос зугтахад нь залуу хүү Эциод хэн тусалж байв? Зоригт инженер Айсак Кларкыг нүгэлд идэгдсэн Ишимура сансрын уурхайн хөлөг дээр газардаж, харийн организмуудад эзлэгдсэн харанхуй хөлгийн нуруугаар хүйт оргиулам хөндий хүйтэн хонгилуудаар алхалж явахад ганцхан түүнд хэн хань болж байв? Элсэн цагийг нээсний балгаар хувь тавилан нь үхлээр зурагдаж, алдааг залруулахаар аймшигт мангас Дахакаг эртний Вавилонд өөрийн биеэр залрахаас нь урьтаж цаг хугацааны аралруу явсан Персийн хунтайжийн дэргэд хэн байв? Нэгдсэн улс талцан хуваагдаж, алсын Африк тивээс ирсэн үй олон хар арьст боолчуудад эрх чөлөөг бэлэглэхийн төлөө агуу Абрахам Линкольн суудлаасаа өндийж, харин түүний эсрэг Умардынхны улангассан их тэмцэл дунд өмнөдийн фронтын шугамд ах дүү Маккалыг нэг нэгнээ олж, армиас оргоход нь хэн туслав? Алтайр ибн Ла Ахадыг Масиафын шилтгээний орой дээрээс хамгийн анхныхаа итгэл үнэмшлийн үсрэлтийг хийж байх тэр үед хамт байсан хүн нь хэн бэ? Эрдэмтэн Жэймсийн хүүг Vault 101-ээс зугтаж, хэмжээ хязгааргүй зэлүүд нутгийг хөндлөн гулд туулсаар эцэгтэйгээ уулзахад нь хэн зуучилж өгөв? Квантын механикч  доктор Гордон Фрийманыг анхныхаа ажилд орохоор Black Mesa-руу явж байх үед галт тэргэнд хамт сууж ирсэн хүн нь хэн билээ? Зоригт бүсгүй Челлийг дэндүү ухаантай робот Гладосын хэтэрхий аюултай зангануудаас зугтахад нь хэн тус хүргэв? 1944 оны 6 сарын 6-ны D өдрийн давшилтаар Нормандийн эрэгт газардсан үй олон холбоотны хүчний дунд тулалдаж явсан цэргүүдийн нэгнийг та таних уу? Мөн хагас жилийн туршид бүслэгдэж, хар дарсан зүүдний биелсэн талбар болсон Сталинградыг чөлөөлсөн улаан армийн цэргүүдийн дунд хэн байв? Волдемортын хар шидний өмнө хүчин мөхөстсөн Харри Поттерт хэн урам зориг өгч хөл дээр нь босголоо? Үеэл ах Романыг суллахаар хотын захын мартагдсан үйлдвэррүү явж байхдаа Нико Беллик цор ганцаараа байсан гэж үү? Моррелын бүлэглэлийг уг үндсээр нь зүйл дуусгаж, өөрийн гэр бүлээс урвах үедээ ч Томми Анжело ганцаараа байгаагүй юм. Олон жилийн дараа мартагдсан хот Рапчурыг Атлантын далайн гүнээс Жекийг ганцаараа олсон гэж та бодож байна уу? Тэгвэл эцэг Недийн өшөөг авахаар Колтон Вайтыг зандалчин ковбой нарын учрыг олоход хэн тус хүргэв? Хоббитоноос харанхуйн эзний бөгжийг тээж, Минас Тиритээс 3000 тохой газарт, хар хаалганы цаадах Барадурын цамхагийн дэргэдэх Мөхлийн Ууланд хэн Фродо, Сем хоёрыг хүргэж өгөв? Мессигийн Барселонаг Аваргуудын Лигийн цомын эзэд болгоход хэн тэдэнд туслав? Гристолын нийслэл Дунвалд хийгээгүй хэргийнхээ төлөө хилс хэргээр гүтгэгдээд гянданд суусан залуу хатан Эмилийн домогт хамгаалагч Корвог нэр төрөө сэргээхэд нь хэн туслав? Яаматай арлын чөтгөр гүнж Химиког даран устгахад нь эрэлхэг бүсгүй Ларагийн арыг хэн хамгаалж байв? Метронд ганцаардсан Артём хүүтэй хамт хүн төрөлхтөний итгэл найдварын хамгийн эцсийн галыг асаалцсан нэг нь хэн билээ .............?

Энэ бол та, энэ бол би. Энэ бол бид бүгд.

Магадгүй бид хэзээ ч нэг нэгнийхээ царай төрхийг харахгүй, уулзалдахгүй байж болох ч видео тоглоом гэх энэ л зүйлээр бид өөр хоорондоо холбогдож чаддаг. Бид бүгд өөр өөр газарт өссөн, өөр өөр боловсролтой, өөр өөр зиндааны, өөр ертөнцийн хүмүүс. Гэвч энэ л талбар дээр бид нэг түвшинд оршиж чаддаг. Бид бол нэгэн бүхэл, бид бол нэгэн гэр бүл. Бид амьдралгүйдээ биш өөр бусад олон гайхамшигтай амьдралаар амьдрах боломж байдаг болохоор л Gamer хэмээх энэ замналыг сонгооцсон юм шүүдээ.

Ингээд эцэст нь гэж хэлэхэд миний блогт тавтай морилохтун. Биелээгүй мөрөөдлийн талбар болсон виртуал ертөнцөөр хамтдаа аялцгаая! :)

12 comments:

  1. Хар дарсан зүүдний биелсэн талбар гэж үүнийг хэлжээ . . . . :p

    ReplyDelete
  2. WE ARE GAMERS
    we are attackers
    we are defenders
    WE ARE super heros
    WE are consle gamers

    ReplyDelete
  3. Тоглоомын хязгаар үгүй талбайд анд найзуудтай болсон бодит ертөнцөд алдсан зүйл олон ч би тэднийгээ орхихгүй гэж шийдсэн одоо би аль аль ертөнцөд нь жаргалтай гэгч нь амьдарч байна амьдрал чамд сөгдөхгүй ч хулгана кейбоард хоёроо би орхихгүй!
    -MuTe

    ReplyDelete
  4. Яаа жинхэн gamer гоё ч нийтлэл байна, миний хийж чадаагүйг хийж байгад чинь талархья, МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛЖ БАЙНА ДАА АМЖИЛТ

    ReplyDelete
  5. Хүслэн ахын бичсэнийг унших цаанаа л нэг өөр юмдаа.

    ReplyDelete
  6. Сад тависан :D

    ReplyDelete
  7. Darksiders-n тухай оруулаач

    ReplyDelete