Friday, July 19, 2013

Амьдрал бол яг л видео тоглоом шиг ...

Яг одоо дөрвөн хананы дунд, дөрвөлжин дэлгэц ширтээд сууж буй та бол эцэг эхийнхээ бүхий л шинж чанар, зүс төрх дотроос Random-аар бүтсэн дүр юм шүүдээ.

Дэлхий бол асар том Open World ертөнц юм. Харин бидний амьдарч буй энэ амьдрал бол MMORPG билээ. Камерын байршлын хувьд, тэгэлгүй яахав First Person гэхдээ Shooter биш хэхэ. Бидэнд алхам тутамд маань сонголт гарч ирж байдаг ч зарим нэг сонголтыг дахин хийх боломжгүй бөгөөд эдгээр сонголтуудаас минь шалтгаалаад тоглоомыг төгсгөх бидний төгсгөл дагаад өөрчлөгдөж байдгийг та мэдэх үү? Амар хялбар аргаар амьдрах гэсэн зарим нэг нь тоглоомын дүрмийг зөрчиж cheat, hack хэрэглэх тохиолдол их байдаг. Гэвч хэрвээ гярхай нэгэнд нь report-луулж үйл хэрэг нь илчлэгдээд, administrator эсвэл operator-уудад баригдаж орхивол тэд BAN-дуулж торны цаана суухад хүрнэ. Харин friendly fire ашиглаж бусдын амь насанд хохирол учруулбал магадгүй бүр Perma BAN авах аюултайг ч үгүйсгэхгүй. Тоглоомын дүрмийг хэн сайн мөрдөж, үнэн шударгаар өрсөлдсөн нь ялалтанд илүү ойртдог юм. Бидний амьдрах энэ асар том servert-т аз болоход Item Drop систем гэж бий. Тэр бол бидний хувьд хувь тохиол, боломж мөн сонголт юм шүүдээ. Заримдаа бид хэтэрхий их AFK хийж аль эсвэл idle байснаасаа болоод ажлаасаа, сургуулиасаа хоцордог, хойрго хандаж бусдын итгэлийг алдаж орхидог. Тэр тохиолдолд таныг kick-лэх эрх операторуудын чинь гарт бүрэн бий. Ингээд ажилгүй болсон тэр хүн эргээд Spectator горимд шилждэг юм. Гэхдээ ... амьдрал хэмээх энэ сервер хэзээ ч дүүрдэггүй бөгөөд өөрөөр хэлбэл тоглогчдын тоо хязгааргүй тул танд тохирох gamemode болоод team хаа нэг газарт таныг хүлээж байгаа гэдэгт итгээрэй.  Мэдээж хэрэг Quest байхгүй бол тоглоом хэрхэн сонирхолтой байх билээ? Quest гэдэг нь бидний хувьд зорилго юм. Харин таны хувьд Main Quest чинь юу вэ? Магадгүй хүнтэй гэрлэх, ажилд орох, байшин эсвэл машин худалдан авах байж болох юм. Харин Mini-Quest-ийн хувьд өнөөдөр лекцендээ очиж суух, орой дэлгүүрээс хүнсний ногоо цуглуулах, хүүхдийнхээ эсвэл дүүгийнхээ эцэг эхийн хуралд очих зэрэг байж болно. Эдгээр Quest-үүдийг та биелүүлсээр нэг л мэдэхэд Achievement хүртэж чадна. Энэ бол шагнал, таны сурч, хөдөлмөрлөж, бусдад тус хүргэж байсны хариуд ирэх урамшуулал юм шүүдээ. Давхар та сайн Karma болон Point XP-нүүдийг цуглуулж чадна гээч! Харин энэ эрчээрээ цааш тоглож чадвал тун удахгүй та Achievement Milestone-уудыг алгассаар нэг л мэдэхэд Lifetime Achievement буюу амьдралынхаа хамгийн том мөрөөдөлд хүрч чадна! Хүсэл мөрөөдөлгүй хүн зорилго тэмүүлэлгүй байдаг юм. Тиймээс та өөрийнхөө wishlist-ийг зохиогоорой. Мөн итгэл найдвар, урам зориг гэж үгүй бол мөрөөдөл хүсэл байгаад хэрэг юу байна? Амжилттай яваа тоглогчдын walkthrough-ээс суралц, өөрөө та бусдад guide болж тэдэнд амьдралын tutorial-ыг заахтун.

Нэгэнт overwrite хийгдсэн autosave-руу бид ухарч чадахгүй учраас screenshot авч дурсамж болгон зургийн альбом буюу profile дотроо хадгалдаг юм. Ердөө л энэ юм шүүдээ, амьдралын хамгийн гол утга учир нь дурсамжтай амьдрахад орших билээ. Нэг л өглөө орноосоо босч ирээд та өөрийгөө толинд харахад 70, 80 гарсан хөгшин эмээ эсвэл өвөө болсон байгаагаа анзаарах болно. Тэр үед та өнгөрүүлсэн амьдралаа эргэн саналгалзаад харамсах болов уу? Эсвэл өөрөөрөө бахархах болов уу? Харин харамсахгүйн тулд та одооноос л эхлэх хэрэгтэй. Яг одоо л та өгзгөн дээрээсээ өндийх цаг нь болсон. Мөн өөрт байгаа боломжийг битгий алдаарай ...

Бидний тоглоомын difficulty нь Survival горим дээр тохируулагдсан байдаг бөгөөд та амиа алдвал дахин төрөх боломжгүй. Харин хөл алдаж буруу замаар явсан бол эргээд quickload хийж хамгийн сүүлийн Checkpoint-оос дахин эхлэх боломж танд хэзээд бий. Мөн боломж үргэлж байдаг. Хоолойгоо хэрчүүлж, толгойгоо тасдуулаагүй л бол та амьд байна гэсэн үг, амьдарч мөн амьсгалж байсан цагт бол хэзээ ч битгий ялагдах улаан товчин дээр дарагтун! Inventory чинь дүүрсэн бол хэрэггүй зүйлсийг нь хаяж, хэрэгтэй нэгнийг нь Upgrade хийгээд үлдээх хэрэгтэй. Friend List дотроо сайныг нь add хийгээд муу нэгнийг нь ignore хий. Newbie нарт үргэлж тусалж бай, харин тэднийг битгий доогло. Хэзээ нэгэн цагт та ч мөн тэдний нэгэн адил шинэ тоглогч байсан шүүдээ. Сайн хүмүүстэй нөхөрлөж, мөн сайн хүнтэй гэрлэж хамгийн  сайн зохион байгуулалттай Co-Operation тоглолтыг хийх нь нэн чухал. Хайртай хүнтэйгээ хамтдаа Craft хийж хөөрхөн хүүхэдтэй болоод өөрийн Home Server-т шинэ тоглогч нэмээрэй. Гэхдээ хайр дурлалд яарах хэрэггүйг танд би зөвлье.

Эцэст нь гэж хэлэхэд элдвийн glitch-үүдээс болгоомжилж яваарай ;) , эс тэгвэл амьдралын тань тоглолт error зааж мэднэ шүү ... Мөн үргэлж Level ахиж, шинэ шинэ Skill болоод Perk-үүдийг эзэмших ёстойгоо та бүү мартаарай. Ингээд та бүхэнд би нэгэн Easter Egg-ыг үлдээе. Энэ бол 5 дахь нууц блогийн маань үндсэн сэдэв билээ.

3DES нууцлах алгоритм. (CBC-Cipher Block Chaining)
Түлхүүр : 01100011 01100001 01110010 01110000 01100101 01100100 01101001 01100101 01101101

782d81e47ff769d07b98aed9fb9b0456
a2f829626c1fa7cac9f740c367595551
017e86d204ed2438901842f3717d7683
70f12f66068dacaf
Энэ шифр текстийг та Decrypt хийгээрэй! ;)

4 comments:

  1. Гоё бичжээ. Decrypt хийх эгсэн нэг л болдоггүй шүү

    ReplyDelete
  2. Ene niitlel chini mash ih taalagdlaa :D

    ReplyDelete
  3. Маш их таалагдлаа :)

    Төгсгөлийн 3DES-д нууцалсан кодыг декрипт хийхдээ түлхүүрийг Binary-аас decrypt хийж тэгээд дарааллаж явах байх тэ

    ReplyDelete