Saturday, July 20, 2013

Параллель ертөнцийн нийтлэл!

Тэгэхээр ... блогтоо би нэгэн шинэ буланг нэмж байна. "Alternate Universe Article" буюу "Параллель ертөнцийн нийтлэл" гэдэг нэртэй, хэхэ. Харин хаанаас нь эхэлж тайлбарладаг юм билээ, байз? Хэрэв та "Bioshock : Infinite"-ыг тоглож дуусгасан бол лав миний тайлбарлах гээд байгаа зүйлийг гадарлах байх.

Бидний өдөр тутмын амьдралд маш олон сонголт гарч ирж байдаг шүүдээ. Өглөө орноосоо сэрэхээсээ эхлээд гадаа харанхуй болж эргээд хөнжилдөө орох хүртлээ бид хэдэн зуун сонголттой учирдаг. Унтаж байхад тань хүртэл танаас шалтгаалахгүй олон арван сонголтууд эргэн тойронд тань өрнөсөөр байх болно. Донни Дарко шиг байшингийн тань дээврийг цөмлөөд онгоцны хөдөлгүүр унаад ирвэл та яах вэ? Хэрэв энэ үед таны нойр хүрэхгүй компьютерийнхээ ард порно үзээд сууж байсан бол гамбир болж үхэх аюулаас аврагдаж бас болох юм шүүдээ. Энэ мэтээр ургуулан бодоод үзвэл цаг минут тутамд, бүр секунд тутамд танаас болоод таниас шалтгаалахгүй олон зуун сонголтуудын дунд та амьдарч байгаагаа анзаарах болно. Харин сонголт гарч ирэх бүрт таны хувь тавилан хоёр хэсэгт хуваагдаж байдаг бөгөөд ... энэ бүхэн үргэлжилсээр, үргэлжилсээр ... тантай зэрэгцээд таны хэдэн арван тербум хувилбарууд өөр өөр ертөнцөд зэрэгцээд амьдарч байж болох юм. Тун удахгүй танин мэдэхүйн блогоо нээгдэхээр Шройндингерийн муур, Квантын физик, Эрвээхэйн үзэгдэл болоод үүнтэй холбоотой бусад олон сонирхолтой мэдээллүүдийг оруулнаа.

Харин биелээгүй мөрөөдлийн талбар болсон видео тоглоомын ертөнцийн хувьд авч үзвэл, ондоо орон зайд "Half Life 3" альхэдийнээ нээлтээ хийчихсэн байгаа гээд та төсөөлөөд үздээ. Arkane студи EA-ын мэдэлд шилжиж очоод "Dishonored"-ын 3 дахь анги нь гарахаас өмнө DLC-нүүд нь одоо зарлагдаж байхыг ч үгүйсгэхгүй, аль эсвэл өөр ертөнцөд Стив Жобс насан эцэслээгүй байх бөгөөд тоглоомын зах зээлд хөл тавьж Apple-ын хүчирхэг шинэ платформыг танилцуулж байж ч болох шүүдээ! Тиймээс таны санаж боддог, хүсч мөрөөдөж явдаг бүх зүйлс хэдий энэ ертөнцөд биелэх боломжгүй байлаа ч гэсэн өөр параллель ертөнцөд биелсэн байгаа, биелэх болно гэдэгт итгээрэй. Зарим видео тоглоомын хувьд өөрчлөхийг, нэмж оруулахыг хүссэн маш их зүйл байдаг ч гэлээ тэр бүр тоглогчдын хүсэлтээр болдоггүй шүүдээ. Гэхдээ л параллель ертөнцөд энэ хүсэл маань биелсэн байгаа гэдэгт итгэхийг хүссэн учраас өөрийнхөө блогт би ийм нэгэн цэсийг нэмж байна. Ингээд дараагийн мэдээгээрээ би параллель ертөнцийн "Assassin's Creed III"-ын тухай ярьж өгнөө. Өөрөөр хэлбэл "Assassin's Creed III"-т болоод "Assassin's Creed IV"-д нэмж оруулах байсан өөрийн шинэ санаа, мөн өөрчлөх байсан зарим нэг зүйлсийнхээ талаар бичих болно.

4 comments:

  1. ГООООООООООООЁ :)
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

    ReplyDelete
  2. goe medeelel bna hurdan busad blogoo neegerei amjilt

    ReplyDelete
  3. Гоё. Хүлээж л байхаас

    ReplyDelete