Monday, July 29, 2013

Assassin's Creed III болон IV-ын талаарх миний бодол.

Ингээд "Параллель ертөнцийн нийтлэл" сэдвийнхээ анхны мэдээг оруулж байгаадаа баяртай байна. Хэрвээ би Ubisoft-ын ажилтан, Montreal дахь салбарынх нь AC төслийн багийн гишүүн байсан бол өөрийн удирдлага болон хамтран ажиллагсадад, мөн уг гайхалтай тоглоомын үндсэн зохиолч болох Оливер Бөүденд хандаж доорх саналыг тавих байлаа. Энэ хүсэл маань энэ ертөнцөд биелэх боломжгүй болсон ч ондоо өөр ертөнцөд биелсэн байгаасай гэж хүссэн учраас энэхүү нийтлэлийг бичиж байгаа юм шүү :)

Assassin's Creed III : Black Blag

Тиймээ, та буруу уншаагүй. Өөрөөр хэлбэл тун удахгүй гарах гэж буй IV анги нь өнгөрсөн 10-р сард худалдаанд гарсан III ангийнхаа оронд гарсан бол илүү дээр байх байлаа. Гэхдээ би ACIII-ыг үгүйсгээгүй гэдгийг санаарай, уг анги нь надад маш их таалагдсан төдийгүй шинэ дүр болох Коннор Кенвай тун онцгой сэтгэгдлийг үлдээж чадсан гэдгийг хэлэх байна. Ингээд тоглоомын тухай би орчин үе болоод өнгөрсөн үе гэсэн хоёр цаг үед хуваагаад тайлбарлаж бичье.

Өнгөрсөн үе : Тоглоомын гол дүр маань Эдвард Кенвай байх болно. Түүнийг та бүхэн Коннорын өвөө мөн өнөөх гайхал Хэйтамын эцэг гэдгийг нь мэднэ шүүдээ. Юуны өмнө ACIII дээрх нэгэн логикгүй гэмээр зүйлийн тухай дурьдмаар байна, уг тоглоомын нэмэлт хавсралт материалууд дээр Эдвардын талаар "дэндүү их" зүйлсийг өгүүлсэн байсан юм. Түүнийг хаана хэзээ хэнтэй гэрлэж, хэдэн хүүхэдтэй болж тэр бүү хэл хэдэн онд хэрхэн нас барсныг нь хүртэл бичсэн байсан гээд боддоо! Гярхай тоглогчид бол ийм мэдээллүүдийг алгасна гэж үү? Тийм учраас энэхүү spoiler-оос болоод удахгүй гарах IV ангийг нь тоглоход жаахан урамгүй л санагдах байх. Гэхдээ зүгээрээ :) Ингээд миний бодлоор бол ACIII маань яг л өмнөх ACII шигээ 3 ангитай байх бөгөөд эхний анги нь Эдвардаар эхэлсэн бол илүү онох байж!

Орчин үе : Дезмонд Майлс. Үйл явдлын хувьд яг л ACIII дээр гардаг шигээ ... гэхдээ нууц агуйд нэвтэрч учир битүүлэг хаалгыг нээх гэж оролдож буй талаар өгүүлэх болно. Мэдээж хэрэг гэнэтийн үйл явдлаар дуусгавар болж олныг алмайруулахгүй бол AC биш шүүдээ хэх.

Assassin's Creed III : Legacy

Өнгөрсөн үе : Энэ удаад Эдвардын хүү болох Хэйтам Кенвай-аар тоглоомын зохиол цааш үргэлжилэх болно. Сонирхолтой биш гэж үү? Хэйтамын хувьд хэнээс ч дутахааргүй намтар түүхтэй нэгэн гэдгийг бид мэднэ. Харин ACIII дээрх нэгэн гомдмоор зүйл нь юу вэ гэвэл ACII-оос 2 Sequence-аар багыг нь эс тооцвол тоглоомын эхний 3 sequence-ийг Хэйтамд зориулсан явдал юм. Мөн Коннорыг өсч томрохыг харуулахад 2 Sequence-ийг зарцуулжээ. Ингээд бодоод үзвэл бидний хүсэн хүлээж байсан нас биед хүрсэн Коннорт маань ердөө 7 sequence харъяалагдаж байгаа юмдаа. Харин тоглоомын DLC-нүүдийн тухайд тоглоом сонирхогчид маань үндсэн зохиолтой холбоотой түүхийг л хүлээж байсан шүүдээ, гэтэл огт өөр зүйлсийн талаар өгүүлсэн нь тун тоогүй хэрэг.

Орчин үе : Энэ удаад Дезмондод маань маш хүчирхэг нэгэн дайсан гарч ирэх болно. Энэ бол Даниел Кросс юм. Түүний тухай дэлгэрэнгүй намтрыг удахгүй бичиж оруулах учраас олон зүйлийн талаар дурьдахгүйэ. Ингээд уг анги дээр Дезмонд, Даниел хоёрын дундах амь өрссөн тэмцлийг өгүүлэх бөгөөд тоглоомын төгсгөлд Даниелийг өөрсдийн талд элсүүлж байгаагаар дуусах болно! Учир нь Даниел Кросс маань өөрөө ассассин шүүдээ, харин Абстергод тархиа угаалгаснаар Sleeper Agent болчихсон юм. Хөөрхий залууг зовлонгоос ангижруулж яагаад болохгүй гэж? Люси Стилман шиг өөрсдийн хүнийг дахиад алдах гэж үү?

Assassin's Creed III : Revolution

Өнгөрсөн үе : Одоо харин Коннор маань орж ирэх болно. Ингэснээр уг цуврал маань Эдвард, Хэйтэм, Коннор буюу өвөө, эцэг, ач хүү гэсэн бүхэл бүтэн гурван үеийн ассассинуудыг Америкын түүхтэй холбоод үзүүлсэн тун сонирхолтой бүтээл болох байлаа! 3 өөр орчинд өссөн 3 өөр онцлог шинж чанар бүхий 3 өөр ассассин! Харин уг ангийн үйл явдлын хувьд ACIII дээр гардаг зүйлс болж өнгөрнө.

Орчин үе : Дезмонд, Даниел хоёр хамтраад Абстергог зорих бөгөөд Варрен Видикийн эсрэг маш ширүүн тулалдааныг тэд хийх болно. Та төсөөлж байна уу? ACIII дээр гардаг шиг энэ бүхэн ердөө аравхан минутанд багтаад өнгөрөх ёсгүй.

==================================================

Даниел Кроссыг үхүүлээгүй харин ч өөрсдийн талд авсан нь бас нэгэн гайхалтай боломжийг нээж өгөх байлаа! Өөрөөр хэлбэл "Assassin's Creed IV"-ийн үйл явдал хувьсгалын үеийн Орос оронд өрнөх бөгөөд орчин үеийн хувьд Даниел маань гол дүр нь болох болно! Ингэснээр Дезмондоос "уйдаж" эхэлсэн тоглогч нарт цоо шинэ уур амьсгалыг мэдрүүлж өгөхөөс гадна түүний түүхийг түр хугацаанд завсарласнаар тоглогчдын дунд тодорхой хэмжээний хүлээлтийг үүсгэх болно шүүдээ. Энэ нь мэдээж хэрэг дараа дараачийн ангиудын рэйтинг болоод борлуултанд нөлөөлөх нь дамжиггүйэ.

Assassin's Creed IV


Өнгөрсөн үе : Орос алуурчин Николай Орелов. Түүний нэрийг та дуулсан л байх. Түүний талаар мөн удахгүй дэлгэрэнгүй дурьдах учраас энэ хүргээд түр мартая. Харин та төсөөлөөд үздээ! Хувьсгалын үеийн хаант Орос орон, өвлийн ордон, галт тэрэг, эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх Сибирийн ой тайга, эзэн хаан Романовын гэр бүл болоод тэдний гунигтай төгсгөл, улаан туг, сүрт жагсаалт, В.И Ленин ба түүний коммунист намын нөхөд, яг л комик номон дээрээ гардаг шиг Никола Тесла болон түүний учир битүүлэг лаборатори мөн Тунгускын дэлбэрэлт хийгээд үхэж өгдөггүй гайхал Распутиныг харах болно гээд боддоо! Яагаад дараа дараачийн ангиуд дээр нь Иосеф Сталиныг темплар болгон харуулж болохгүй гэж? Энэ мэт ургуулан бодоод байвал маш их боломж гарч ирж байна!

Орчин үе : Энэ удаад Даниел Кроссын өнгөрсөн үеийг харуулбал илүү сонирхолтой болох болно. Мөн ингэснээр хуучны Варрен Видик болон Люси Стилман зэрэг танил дүрүүдтэйгээ эргэн уулзаж тэдний талаар илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой болно шүүдээ. Харин ACIV-ийн дараагийн ангиуд худалдаанд гарч Даниелийн түүх цааш үргэлжилсээр тэр Дезмондтой уулзаж, ассассинуудын талд элсэн орж, нууц агуйн учир битүүлэг хаалгыг нээх хүртэл түүний түүх үргэлжлэх болно. Ингээд тэндээс цааш "Assassin's Creed V"-аар Дезмонд маань эргэн ирж болох юм шүүдээ! Эсвэл өөр нэгэн Subject-ын тухай харуулж, яагаад түүнийг "Assassin's Creed : Embers" дээр гардаг Шао Юун бүсгүйтэй холбож болохгүй гэж!

4 comments:

  1. сайхан нийтлэл байна

    ReplyDelete
  2. дахин чиний бичсэн нийтлэлүүдийг унших сайхан байна миний хувьд АС 3 хувьд чамтай санал нийлж байна тоглолтын хувьд сайхан байсан ч түүх нь надад нэг л хүрч чадаагүй маш хурдан магадгүй сэргэн мандалтын ром хот итали эциодоо дэндүү дассан болохоор тэгэж санагдаж магадгүй л юм учир нь төрөхөөс нь үхэх хүртэл бид хамт байсан шүү дээ надад АС 3 аас ахиллэс их таалагдсан дүр яагаад ч юм түүний адал явдлыг үзмээор санагдаад байгаа юм өнгөь арьст ассассин өөрийн ахан дүүсээ боолчлоос чөлөөлөхөөр үзэлцэж болохгүй гэж хэхэ заза баахан юм биччихлээ мөн дахин чиний нийтлэлийг унших сайхан байна

    ReplyDelete
  3. дахин чиний бичсэн нийтлэлүүдийг унших сайхан байна миний хувьд АС 3 хувьд чамтай санал нийлж байна тоглолтын хувьд сайхан байсан ч түүх нь надад нэг л хүрч чадаагүй маш хурдан магадгүй сэргэн мандалтын ром хот итали эциодоо дэндүү дассан болохоор тэгэж санагдаж магадгүй л юм учир нь төрөхөөс нь үхэх хүртэл бид хамт байсан шүү дээ надад АС 3 аас ахиллэс их таалагдсан дүр яагаад ч юм түүний адал явдлыг үзмээор санагдаад байгаа юм өнгөь арьст ассассин өөрийн ахан дүүсээ боолчлоос чөлөөлөхөөр үзэлцэж болохгүй гэж хэхэ заза баахан юм биччихлээ мөн дахин чиний нийтлэлийг унших сайхан байна

    ReplyDelete